Аравдугаар сарын 7-нд дахин халдлага гарах вий!

Аравдугаар сарын 7-нд дахин халдлага гарах вий!

Аравдугаар сарын 7-нд дахин халдлага гарах вий!

Хамас бүлэглэл Газын зурваст цохилт өгөөд нэг жил болох гэж байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Дотоодын аюулгүй байдлын яам Баасан гаригт олон нийтэд хандан анхааруулга хүргүүлжээ. Аравдугаар сарын 7-нд халдлагын нэг жилийн ойн өдөр дахин халдлага, эмх замбараагүй байдал үүсэх вий гэж болгоомжилж байна.

Тиймээс Даваа гаригаас АНУ даяар орших еврей болон исламын шашны байгууллагуудын эргэн тойронд цагдаа нар эргүүл хийхээр болжээ. Тухайлбал, Нью-Йоркийн цагдаа нар эргүүлийн ажиллагааг ганц өдөр хийгээд зогсолгүй 14 хоногийн турш үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Мөн гүүр, хонгилуудад тэсрэх бодис илрүүлэх ажиллагааг зохион байгуулна. Харин Лос-Анжелесийн цагдаагийн газар эргүүлийн цагдаа, машин, морьт ангиудын тоог нэмэгдүүлэх болжээ. Чикаго, Майами, Филадельфи зэрэг хотын цагдаа нар мөн эргүүлийн ажиллагааг нэмэгдүүлсэн байна.

Холбооны мөрдөх товчоо болон Дотоодын аюулгүй байдлын яам хамтарсан мэдэгдэлдээ "“Еврейн, мусульман, арабын байгууллагууд болон олон нийтийн томоохон цугларалтууд, жагсаал зэрэг нь хэт даврагчид, гэмт хэрэг үйлдэгчид зэрэг янз бүрийн заналхийлэгч этгээдүүдийн анхаарлыг татахуйц бай болдог. Сонор сэрэмжтэй байж, сэжигтэй үйлдэл гарвал эрх баригчдад мэдэгдэхийг уриалж байна" гэжээ.

Террорист бүлэглэл, байгууллагуудаас гадна аливаа бүлэгт хамаардаггүй бие даасан этгээдүүд хууль сахиулах байгууллагад онцгой сорилт болж буйг мөн онцолжээ. Бие даасан этгээд нь халдлагын төлөвлөгөөгөө хэн нэгэнд илгээхгүй дангаараа шийдэх учир тэднийг илрүүлэхэд хэцүү байдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-05 59.153.112.157

Израйльд цохилт өгөөд гээч

Avatar

Иргэн 2024-10-05 66.181.190.189

ану г устгаж дуусгаж хаяга бх жүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж