Талибаныг террорист байгууллагын жагсаалтаас хасна

Хуучирсан мэдээ: 2024.10.05-нд нийтлэгдсэн

Талибаныг террорист байгууллагын жагсаалтаас хасна

Талибаныг террорист байгууллагын жагсаалтаас хасна

ОХУ-ын Гадаад хэргийн яам Талибаныг террорист байгууллагын жагсаалтаас хасахаар төлөвлөж байна. Афганистаны засгийн эрхэнд гарсан исламист бүлгийг ОХУ 2003 онд террорист байгууллагаар бүртгэсэн билээ. Эцсийн шийдвэрийг ойрын хугацаанд зарлана гэж Афганистан дахь Оросын тусгай элч төлөөлөгч Замир Кабулов Баасан гаригт хэлжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Баасан гаригт Москва хотноо болсон нэгэн арга хэмжээний үеэр Афганистаны Гадаад хэргийн сайд Амир Хан Муттакитай уулзсан. Энэ үед Лавров "Афганистаны одоогийн засгийн газартай прагматик яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж бид бодож байна. Афганистаны түншүүдтэй бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн ашиг сонирхолд нийцнэ" гэжээ.

Мөн тэрбээр барууны орнуудад хандан Афганистаныг сэргээн босгох хариуцлагаа ухамсарлаж, хориг арга хэмжээнүүдээ цуцлах, Кабулын хөрөнгийг буцааж өгөхийг уриалав.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж