Запорожьегийн хамгаалалтын албаны дарга машинтайгаа дэлбэрчээ

Запорожьегийн хамгаалалтын албаны дарга машинтайгаа дэлбэрчээ

Запорожьегийн хамгаалалтын албаны дарга машинтайгаа дэлбэрчээ

Украины өмнөд хэсэгт орших Запорожье атомын цахилгаан станцын хамгаалалтын албаны дарга машиндаа дэлбэрэлтэд өртөж, нас барсныг Москва, Киевийн эрх баригчид Баасан гаригт мэдэгдлээ. Орон нутгийн цагаар 07:00 цагийн орчимд машин дэлбэрсэн бөгөөд тэр үед Андрей Короткый дотор нь суусан байжээ.

Украины цэргийн тагнуулын "HUR" агентлаг ослын газрын бичлэгийг хуваалцжээ. Бичлэгийн эх сурвалж тодорхойгүй бөгөөд цагаан өнгийн "SUV" машин дэлбэрч, эвдэрсэн харагдана.

Томоохон гэмт хэргүүдийг шалгадаг ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Запорожьед болсон ослын дараа хүн амины хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаах хороо хохирогчийн нэрийг бус зөвхөн албан тушаалыг нь дурдаад, эмнэлэгт гэмтлээ даалгүй нас барсан гэж мэдэгдэв.

"HUR" агентлаг Андрей Короткыйг Оросын эрх баригчдад урваж, Украины эсрэг үйлдэх гэмт хэрэгт нь тусалсан гэж буруутгажээ. Тодруулбал, Андрей Короткый мэргэжил нэгт нөхдийнхөө хувийн мэдээллийг Оросын эрх баригчидтай хуваалцаж, Кремлийг дэмжих зорилгоор тогтмол арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байжээ. Тэрээр Энерходарт Нэгдсэн Орос намаас томилогдсон Москва хотын зөвлөлийн гишүүн байсан.

Мөн "HUR" агентлаг цахим хуудсандаа "Дайны гэмт хэрэгтэн бүр шударга шийтгэл хүлээнэ гэдгийг анхааруулъя" гэж бичжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-05 103.212.116.175

Урвагч нохой шангаа хүртжээ..

Avatar

Нэргүй 2024-10-05 202.126.91.210

Ukruud dainii talbar deer diilehgui bolohooroo nukleer centriig delbelj ergen toirons ni amidardag emgiin irgediig budaa bolgoh tolovlogooteigeer hamgaalaltiin alba ruu ni dairch baigaa

Avatar

Нэргүй 2024-10-05 185.220.101.6

2 нөхрөө алж Оросын нисдэг тэргийг хулгайлж нацист Киевт урвасан нэг урвагч амьтан Киевээсээ авсан мөнгөөрөө нэр нүүрээ солин Испанид нуугдан амьдарч байгаад машинтай дэлбэрч үхсэн дээ, ккк

Avatar

Нэргүй 2024-10-05 202.126.91.131

Оросууд чинь харин нацист түрэмгийлэгчид болчоод байна.

Avatar

Зочин 2024-10-05 202.126.91.210

5 saya dollaraar urvaj ispanid ochij jargaya getel garajdaa ugelteigee uchirsan. 5 sayaa idej ch chadaagui bainga aidastai amidarsaar

Avatar

Нэргүй 2024-10-05 103.168.34.121

Оросын түрэмгийлэгчид шударга шийтгэл хүлээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж