ДЭМБ сармагчны цэцэг өвчний түргэвчилсэн тестийг хүлээн зөвшөөрлөө. Уг тестийн тусламжтайгаар үхлийн аюултай вирусийн тохиолдлын тоог бууруулна гэж үзэж байна. Шинжилгээг авахдаа арьсны гэмтлээс арчдас авна.
Шинэ тестийн үр дүн нь шууд гарч ирнэ. Одоогийн байдлаар дээжийг лабораторид шинжлүүлэхээр илгээж байгаа бөгөөд өвчтөн болон эмч нар хариуг нь хэдэн хоног хүлээх шаардлагатай. Шинжилгээний хүчин чадал иймэрхүү хязгаарлагдмал байгаа нь сармагчны цэцэг өвчний Африк дахь тархалтыг улам даамжруулж буй аж. Энэ жил Африкт бүртгэгдсэн 30 мянга гаруй сэжигтэй тохиолдлын 40 гаруй хувь нь шинжилгээгээр батлагджээ.
Хамгийн их тохиолдол бүртгэгдсэн Ардилсан Конго улс өнөөдрөөс сармагчны цэцгийн вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлнэ. Тус улсад энэ он гарсаар дор хаяж 635 хүн сармагчны цэцэг өвчнөөр нас баржээ.
Холбоотой мэдээ