Түргэний аманд 60 сая дахь модыг тарина

Түргэний аманд 60 сая дахь модыг тарина

Түргэний аманд 60 сая дахь модыг тарина

Ойн газраас “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд мод тарьж, арчлан ургуулах арга хэмжээг  өнөөдрөөс /2024.10.05/эхлэн энэ сарын 26-ыг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд аравдугаар сарын 5-наас эхлэн доор дурдсан 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулах юм байна. Энэ үеэр Түргэний аманд 60 сая дахь модыг тарих аж.

Байршил:

  1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн
  2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.
  3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.
  4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.
  5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.
  6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.
  7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам.
  8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"
  9. Богд хаан уул ДЦГ -Уул уурхайн байгууллагууд
  10. Тэрбум мод сан гэсэн эдгээр газруудад тус тус мод тарих ажээ.

Иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зусландаа мод тарих боломжтой. Мөн сургууль цэцэрлэгийн байгууллага, аж ахуй нэгжүүд өөрсдийн эзэмшлийн талбайн 20 хувьд ногоон байгууламж бий болгох зорилгоор мод тарихыг нийслэлийн Байгаль орчны газраас уриалав. Мод тарьсны дараа арчилж ургуулах нь хамгийн чухал тиймээс иргэд модоо тарьчхаад орхих бус цаашид байнга арчилж, хамгаалахыг мөн сануулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-05 103.212.118.254

тариад яах юм бэ тарьсаныг нь дулааны шугам солино гээд устгаад байхаар ямар хэрэг байнаа ккккк

Avatar

Нэргүй 2024-10-05 66.181.160.11

модыг тарина – мундаг мудак сэтгүүлчинцэр байна даа

Avatar

Нэргүй 2024-10-05 188.33.224.11

болио Хүрэлсүхээ бисда!!!! НҮБ-ын индэрт бүлт шаасандаа бантаад хавар намартаа баахан шоу төсвийн мөнгөөр зохиогоод шаана. Мод тарьж, ургуулна гэдэг хэдэн суулгац нүхэнд булахын нэр биш л дээ. Хэдэн мөчир нь нүхэнд булсанаа 60 сая дахь модоо тарилаа гэнэээээ. Эргүү малаа бүлтэрсэнээс чинь хойш 600 мянган мод ч Монголд ургаагүй. Мод тарина гэдэг суулгац булахын нэр биш, тарьсан суулгацаа 3-5 жил арчилж услаж тордож ургуулахын нэр

Avatar

Нэргүй 2024-10-05 38.42.106.107

Ургах болтугай!!! Соцын үел суваадниг гэж суббота гаригт үнэгүй ажиллахыг уриалсан балай юм байж билээ. Гүйээ олон модны амь тасалсандаа

Avatar

Нэргүй 2024-10-05 66.181.160.11

Зуслангийн хашаандаа энэ намар хэдэн мод суулгая гэсэн чинь суулгац олдохгүй юм?? Хаанаас авч болохыг мэддэг хүн байвал хэлж өгнө үү?? Дээрх мэдээнд энэ тухай огт дурдахгүй орхижээ?!

Avatar

Зочин 2024-10-05 103.212.117.236

барсын арын ногоон байгууламжийг тордох төлөвлөгөө бна уу хотын даргаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж