Нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт хийжээ

Нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт хийжээ

Нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт хийжээ

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, Баянгол дүүрэг гуравдугаар хороо, Нарны зам, Барс захын уулзвараас Улаанбаатар төмөр замын өртөө хүртэлх авто замын хойд хэсгийг аравдугаар сарын 6-ны өдрийн 06:00 цагаас аравдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж зам засварын ажил хийхээр болсон байна. Үүнтэй холбоотой зам хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн дараах гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ:

  • Ч:17а "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /их тойрог/"
  • М:5 10-р хороолол-Нарны зам-Ботаник
  • Ч:42 "Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан"
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж