Ватиканы банк хоорондоо гэрлэсэн хоёр ажилтнаа халжээ. Энэ нь ажилтнууд хоорондоо гэрлэж болохгүй гэх тус байгууллагын шинэ дүрэмтэй зөрчилдөж байгаа аж. Лхагва гаригт гаргасан албан ёсны мэдэгдэлдээ "Ажилтнууд хоорондоо гэрлэх нь банкинд яг одоо хэрэгжиж буй зохицуулалттай илт зөрчилдөж буй тул халах гэсэн хэцүүхэн шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр нь байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хадгалах шаардлагаас үүдэлтэй. Түүнээс биш хоёр хүний гэр бүл болох эрхийг үгүйсгэх зорилгогүй" гэжээ.
Тус банк нь 100 орчим ажилтантай, бүгд нэг дор ажилладаг учир ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого баримталдаг.
Гэрлэсэн хосыг төлөөлж буй хуульч Лаура Сгрогийн хэлснээр тэд гэрлэх хүсэлтэй байгаагаа энэ оны хоёрдугаар сард илэрхийлсэн аж. Харин банкны шинэ дүрэм тавдугаар сараас хэрэгжжээ. Хос залуус гурван хүүхэдтэй. Тэд энэ сарын 1-ний өдрөөр ажлаа хүлээлгэж өгчээ.
Гэхдээ тэд Пап Францис болон банкны захирал Жиан Франко Мамми нарт банкны шинэ дүрмээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Мөн одоогоор хүсэлтийн хариугаа аваагүй байна.
4 2024-10-05 202.126.91.243
у
Нэргүй 2024-10-05 43.242.243.79
sginè medee