Сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулна

Сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулна

Сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулна

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Ирээдүйн хотын иргэд” төсөл аравдугаар сарын 4-нөөс хэрэгжиж эхэллээ. Уг төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдыг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулна. Ингэхдээ хотын дэд бүтэц, урлаг соёл, төрийн үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж аялуулах юм. Үр дүнд нь сурагчдад хотын соёлыг төлөвшүүлж, байгаль экологийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.

Төслийн эхний аялалд нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн наймдугаар ангийн 80 сурагч оролцож, нийслэлийн Бизнес, инновацийн хөгжлийн газрын харьяа "HUB" төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ус, дулаан дамжуулах 43 дугаар төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. “Ирээдүйн хотын иргэд” төсөл цааш үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-05 103.168.34.72

sotializm

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж