Ираны ерөнхийлөгч Пезешкян Хамасын удирдагчидтай уулзжээ

Ираны ерөнхийлөгч Пезешкян Хамасын удирдагчидтай уулзжээ

Ираны ерөнхийлөгч Пезешкян Хамасын удирдагчидтай уулзжээ

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Лхагва гаригт Катарт айлчилж, Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Тэрбээр Израилийн цаашдын үйл ажиллагаанд Иран хатуу хариу арга хэмжээ авна гэдгийг анхааруулж, Азийн орнуудыг өөрийн талд татахыг хичээжээ. Иранаас Израиль руу баллистик пуужингууд харваснаас нэг өдрийн дараа Пезешкян Катарт ирсэн. Бүс нутгийн тогтворгүй байдлын эсрэг АНУ болон Европын орнууд үг хэлэх ёстой гэж Пезешкян хэлжээ.

Түүнчлэн Халил аль-Хайя тэргүүтэй Хамасын өндөр албан тушаалтнуудтай Дохад уулзсан байна. Халил аль-Хайяг Хамасын улс төрийн товчооны орлогч дарга гэдэг.

Дашрамд дурдахад, Хамас бүлэглэлийн толгойлогч Исмаил Хание долдугаар сарын 31-нд нас барсан. Түүний амийг хөнөөсөн хэрэгт Израилийг буруутгадаг бөгөөд Катарт айлчлах үеэрээ ч Пезешкян үүнийг давтан хэлжээ. "Бид аюулгүй байдал, энх тайвныг хүсч байна. Тегеран хотод Ханиегийн амийг бүрэлгэсэн хэргийн цаана Израиль байгаа" гэж Пезешкян хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж