Судалгаа: Сурагчдын үдийн хоолонд Д амин дэм, кальцийн дутагдал өндөр байна

Судалгаа: Сурагчдын үдийн хоолонд Д амин дэм, кальцийн дутагдал өндөр байна

Судалгаа: Сурагчдын үдийн хоолонд Д амин дэм, кальцийн дутагдал өндөр байна
Боловсролын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн удирдах хорооны V хурал өнөөдөр /2024.10.04/ болж, ажлын явц, үр дүн болон хоёрдугаар шатны төслийн суурь судалгааг эхлүүлэх талаар хэлэлцжээ.
Төслийн хүрээнд Дундговь, Өвөрхангай аймаг, нийслэлээс сонгогдсон сургуулийн бага ангийн сурагчдын хоол, шим тэжээлийн байдлыг үнэлэх судалгааг хийхэд сурагчдын Д амин дэм болон кальцийн дутагдал өндөр, сүү, сүүн бүтээгдэхүүний хоногт авах хэмжээ 3-4 дахин бага, ясны нягт бага дүнтэй гарчээ. 
Иймд судалгааны дүнд үндэслэн:
  • Хүүхдэд хэрэгцээт шим тэжээл, эрдэс амин дэмийн агууламжийг өнгөний системээр илэрхийлсэн “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс”-ийг боловсруулан сургуулийн Үдийн хоол хөтөлбөрт хэрэгжүүлж байна.
  • Дундговь аймагт 2023 оноос орон нутгийн төсөв болон эцэг эхийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Үдийн хоол+сүү” хөтөлбөр өргөжиж, улсын хэмжээнд 173 сургууль, цэцэрлэгийн 40 мянга гаруй хүүхэд “Сүү” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ.
  • Загвар сургуулиудад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлж, хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулав.
  • Үдийн хоолны үйлчилгээг хэрэгжүүлэхэд орон нутгийн онцлогт тохирсон хүнсний хангамжийн оновчтой хувилбарыг бий болгох, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчдийг дэмжиж, хүүхдийн хоол хүнсэнд нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ.
  • Хоол зүйч мэргэжилтнийг бэлтгэж буй их, дээд сургуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, сайжруулах зөвлөмжийг боловсруулав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-04 103.212.117.27

өчнөөн менрал витмины дутагдалтай бгаа монгол хуухдууд иод сайн өг цинк гд оюун ухааны чадварыг дээшлүүлэх тустай юм өгч баймаар бна

Avatar

Нэргүй 2024-10-04 103.212.117.189

болиул, болиул. яршиг зүгээр, тэр хийсэн хүмүүс нь хүүхдүүдээ хооллоно биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж