Mongolia Mining олон улсын уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн 13 дахь удаагийн арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнг уламжлал ёсоор уул уурхайн хамтын ажиллагааны Майнэкс Монголиа ХХК, үзэсгэлэн, эвент зохион байгуулагч мэргэжлийн Экспо Монгол ХХК хамтран зохион байгуулж байна. Mongolia Mining 2024 үзэсгэлэнд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчид, хайгуул, олборлолтын компаниуд, уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчид, уул уурхайн төсөлд хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд оролцохоор бүртгүүлэн, өөр өөрсдийн сонгосон талбайд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилна. Mongolian Mining 2024 үзэсгэлэнд Монгол улсын уул уурхайн шилдэг ханган нийлүүлэгчдээс гадна БНХАУ, ОХУ, Канад, Австрали, БНЭУ, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, АНУ, Финланд, Казакстан, Солонгос зэрэг 20 гаруй орны 250-иад байгууллагууд хүрэлцэн ирж оролцоно.
Mongolia Mining 2024 үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Оюу толгой ХХК ажиллаж байна. Харин үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Трансвест Монголиа ХХК, Алтан ивээн тэтгэгчээр АНУ-ын Donaldson Company, Inc, Мөнгөн ивээн тэтгэгчээр Эйч Эл Кэй Эм Эн ХХК оролцож байна. Хэвлэл мэдээллийн түншээр Mining Journal сэтгүүл, mining.mn уул уурхайн мэдээллийн цахим хуудас, Bloomberg TV Mongolia, MNB TV, Eagle TV, Ikon мэдээллийн сайт, МОНЦАМЭ агентлаг хамтран ажиллаж байна.
Жилээс жилд өргөжин тэлж ирсэн Mongolia Mining үзэсгэлэнгийн энэ удаагийн дугаарт үзэсгэлэнд оролцогчид, үзэсгэлэнгийн зочдод хүрэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд олон зүйл нэвтрүүлж байгаагийн зарим онцлогоос дурдвал:
• Mongolia Mining 2024 үзэсгэлэн энэ жил шинэ бизнесийн таатай орчин болох B2B бизнес уулзалт зохион байгуулахаас гадна томоохон хөрөнгө оруулагчдыг урьж авчирна. Энэхүү уулзалт нь үндэсний уул уурхайн салбарын нийт байгууллага болон бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээл дээр гарахад дэмжлэг болох, салбартаа үйл ажиллагаа явуулдаг байгууллага болоод бизнес эрхлэгчид биетээр уулзан хамтран ажиллах бизнесийн шинэ боломжийг нээх уул уурхайн шинэ дэвшилтэт техник технологийн мэдээлэл солилцох, харилцан ашигтай шийдлийг олох зорилготой юм. Одоогийн байдлаар B2B уулзалтад олон улсын 10 гаруй байгууллага оролцохоор бүртгүүлээд байна. Мөн Казакстан, АНУ тэргүүтэй олон улсын томоохон бизнес эрхлэгчид Mongolia Mining 2024 үэзсгэлэнгийн өдрүүдэд хөрөнгө оруулалт хийх зорилгоор зочлон ирэхээ мэдэгдээд байна.
• Mongolia Mining үзэсгэлэн энэ жилээс Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлтэй хамтран ажиллаж, тус зөвлөлийн гишүүн мэргэжлийн холбоодын оны хурал, семинаруудын үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулна. Уул уурхайн инженерүүд, геологичид, тэсэлгээчид, өрөмдлөгийн мэргэжлийн семинарууд зохион байгуулагдаж, уул уурхайн салбарынхан мэдээлэл авах, бусдаас суралцах, харилцаа тогтоох нөхцлийг улам таатай болгоно.
• Үзэсгэлэн гаргагч компаниуд харилцагчдаа урих, гэрээ хэлцэл хийх, бүтээгдэхүүний танилцуулга хийх тусгай орчин бүрдүүлэхийн тулд тэдэнд зориулан нетворкингийн танхим нээн ажиллуулж байна.
• Үзэсгэлэнгийн үеэр шинэ тоног төхөөрөмжүүд, технологийн дэвшлийг харуулах бүтээгдэхүүний танилцуулгууд (showcase) зохион байгуулагдана.
Гурван өдрийн турш үргэлжлэх Mongolia Mining 2024 үзэсгэлэнд оролцогчид үзэж сонирхох зүйл арвин, сурах, судлах зүйл ихтэй, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдэд өгөөжтэй арга хэмжээнүүдээр дүүрэн байх болно.
Таныг Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээнд хүндэтгэн урьж байна . Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187 утсаар аваарай.
MONGOLIA MINING 2024 ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
0 сэтгэгдэл