Онцлох сурвалжлага: "Барс" зах халдварт өвчний үүр уурхай болжээ

Онцлох сурвалжлага: "Барс" зах халдварт өвчний үүр уурхай болжээ

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна. 


ГАЗРЫН ГЭРЛЭН ДОХИО -40 ХЭМД ТЭСВЭРТЭЙ, ДААЦ САЙТАЙ

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль орчимд өдрийн 12.00 цагийн үед хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Автомашин явах ногоон гэрэл явган зорчигч явах гэрэл рүү шилжих хүртэлх минут хүрэхгүй хугацаанд   явган хүний гарцын хоёр талд иргэдийн бөөгнөрөл үүсэх ажээ. Учир нь дунд ангийнхны хичээл тарж, бага ангийнхны хичээл эхэлдэг үе аж. Энэ үеэр ийнхүү сурагчдын хөдөлгөөн тасардаггүй аж. Мөн нэгдүгээр сургуулийн урд зам буюу зүүнээсээ баруун, баруунаас зүүн, сургуулийн зүүн талаар хойноосоо урагш чиглэх гурван замын уулзвар ачаалал ихтэй харагдана. Тус сургуулийн зүүн урд талын явган хүний гарцуудад газрын лед гэрлэн дохио суурилуулсан нь энэ ажээ. Уг гэрэл нь босоо гэрлэн дохионы өнгө солигдмогц түүнтэй адил зэрэгцэн улаан, ногоон өнгөөр ээлжлэн асаж байв.

Өөрөөсөө том шахуу цүнх үүрсэн формтой ээж, аавтайгаа хөтлөлцөн зогсох бага ангийн хүүхдүүд улаан, ногоон өнгөөр солигдон газарт асах нарийхан урт гэрлийг гутлаараа үрж, зарим нь доош тонгойн гараараа мэдэрч үзэж буй нь тэдэнд сонирхолтой байгаа нь илт.

Гэрлэн дохиогоор гарч буй иргэдийн зүгээс саяхнаас газар асдаг гэрэлтэй болсон гэдгийг хэлсэн юм. Хүүхдүүд утсаа оролдох, хоорондоо тоглож, юм ярьж зогсох зуурт гэрэл солигдчихдог аж. Тиймээс тэдэнд газар давхар гэрлэн дохиотой болсон нь гоё байна хэмээн ам уралдан ярина. Хүүхдүүдийн хэлж буйгаар" зарим жолооч нар зам тавьж өгдөггүй, явган хүний гарах гэрэл ассан байхад гарц хаагаад зогсчихдог. Хааяа гэрэл ассаныг мэдэхгүй, дундуур нь гүйж гарахаар 19 секундэд зам гарч амждаггүй байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"БАРС" ЗАХ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮҮР УУРХАЙ БОЛЖЭЭ

Нийслэлчүүдийг хямд ногоогоор хангадаг гэх "Барс" захын стандарт, ариун цэврийн байдал ерээд оноос нэг их өөрчлөгдсөнгүй. Төмөр зам бараадсан тус зах хог новшиндоо дарагдаж, Улаанбаатарын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг талаар иргэд байнга шүүмжилдэг. Гэсэн хэдий ч үүнд анхаарал хандуулдаг газар алга. Шадар сайд С.Амарсайхан чанар, стандартын талаар байнга ярих болсон. Харамсалтай нь, нийслэлийн аж ахуй нэгж, айл өрхийг хүнсний ногоогоор хангадаг гол зах нь  баас шээсэндээ "баригдаад" удаж байгаа, тэнд чанар, стандартын тухай ойлголт "түй" ч алга байна. Тиймээс бид энэ удаа "Барс" захыг сурвалжиллаа.

Зах худалдааны төв тэр дундаа хүнсний захуудын орчин  нөхцөл эрүүл ахуйн ариун цэвэр шаардлага хангасан байх ёстой. Гэвч "Барс" захын хувьд "балиар" гэх үг ч гоёдохоор дүр зурагтай угтав.

"Барс" захын ойр орчмын бохирдол энэ зун, намар үүсчихсэн асуудал биш. Тус захыг тойрсон хур хогийн цэгүүд энд, тэндгүй үүсчээ. Зах руу орох хэсэгт овоорсон хог, жимс, ногооны хаягдал, ил задгай бие зассан дүр зургаас харахал тэнд чанар, стандартын шаардлага огт үйлчилдэггүй болох нь илэрхий. Ийм орчинд зарагдсан жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангахгүй нь ойлгомжтой. Тэндээс элдэв халдварт өвчин дэгдэх эрсдэл хэдийнэ нүүрлэжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ШАХМАЛ ТҮЛШ НЭГ ХУВИН ДҮҮРЭХГҮЙ БАЙНА

Өнгөрсөн есдүгээр сарын 15-ний өдрөөс борлуулалтын цэгүүдээр шахмал түлш худалдаж эхэлсэн. Худалдаачдын хэлж буйгаар шахмал түлшний борлуулалт сайн байгаа аж. Цаг агаар харьцангуй дулаан байгаа учраас борлуулалтын цэгүүд өдөрт 4-6 тонн шахмал түлш худалдаалж байна. Харин хүйтэн өдрүүдэд өдөрт 10 орчим тонн шахмал түлш худалдаалдаг гэв. Иргэд хамгийн багадаа 10 шуудай шахмал түлш худалдаж авдаг болохыг борлуулалтын цэгийн худалдаачид хэлж байлаа. Шахмал түлшний түгээлтийг 29 компанийн 200 гаруй тээврийн хэрэгслээр гэрээт цэгүүдэд түгээн ажиллаж байгаа аж. Үнийн хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд 25 кг шуудай шахмал түлш 3750 төгрөг, нэг тонн нь 150000 төгрөгийн үнэтэй байна.

Өнгөрсөн жил нийслэлийн долоон дүүрэгт 650 шахмал түлш борлуулах цэг ажилласан. Харин энэ жил нийт 670 цэг ажиллах юм байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


АНХ МЭРГЭЖЛЭЭСЭЭ ИЧДЭГ БАЙСАН БОЛ ОДОО БАХАРХДАГ

Тэрбээр "Анх цэцэрлэгийн багш болно гэж бодож байгаагүй. Яваандаа энэ мэргэжилдээ дурлаж, сайхныг нь мэдэрч эхэлсэн. Хүүхэд өөр өөрийгөө нээж, өөртөө улам итгэлтэй болохыг харах сайхан. Тэр болгоноос эрч хүч авч, багш мэргэжлээрээ бахархдаг" гэдгийг хэлсэн юм.

Багш хүн өөр өөрийн арга барилтай. Түүний хувьд хүүхдүүдэд тоглонгоо дуу, бүжгээ заадаг. Тийм учраас бяцхан шавь нар нь дуу хөгжмийн хичээлдээ дуртай, сонирхолтой байдаг аж.

Багш нь "Чоно, туулай тоглоом тоглоё" гэхэд хүүхдүүд "Тэгье" гэж гараа өргөн, орилцгооно. Хөгжим дээр түгшүүртэй ая тоглоход хүүхдүүд сандалныхаа араар нуугдана. Зарим нь сандал доогуур толгойгоо шургуулж, ихэд айна. Харин хөгжилтэй ая тоглоход үсэрч босоод бүжиглэж, инээлдэнэ.

Э.Буянмөнх "Дуу хөгжмийн багш хүүхдүүдэд дуу заахаас гадна жүжиглэх чадвартай байх нь чухал. Тухайн дууныхаа дүрд орсноор хүүхдүүдийн анхаарлыг илүү татдаг. Ер нь цэцэрлэгийн багш хүнээс маш их ур чадвар шаарддаг. Уг нь дуу хөгжмийн хичээл хамгийн чухал хичээлийн нэг. Хүүхэд дуу дуулаад зогсохгүй хэл яриа, хөдөлгөөн, тоо тоолох, шүлгээ цээжлэх гээд бүх хичээлийн нэгдмэл гэдгээрээ онцлог" гэж мэргэжлээ тодотгов.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-05 66.181.177.109

хамгын хотын нь энэ барсын эзэн архи шаглаж Зардаг бсан орон зай баарандаа. одоо хүртэл бөөбөчидөд архи зарцуулсаар бна хэдэн зуун мянгаар нь эрчуул ээжүүд барс захаас архи авч ууж үхэж бна туйлын бохир муухай орчин цул өмхий нян бактери үүрлэсэн газар өшөө олон мянган хүмүүс нянгийн бактери халдвараар маш их хавдар тусаж бна орж ирж бга ногоо жимсэн н
ямар шинжилгээ хийдэгуй мөнгөнд сунсээ худалдсан амьд үхдэл хүүр дээ энэ сахарын өвчинтэй сахал амараа гэж хүн хог

Avatar

Зочин 2024-10-05 103.145.234.104

Барс шинэчлэхээс нааш Хүнсний хувьсгал жинхэнэ утгаараа хэрэгжихгүй.. Төмөр замтай Барс зах хариуцдаг компаний байгуулсан 25 жилийн гэрээний хугацаа дуусч байгаа. Энэ новшийн компани гэрээний үүргээ биелүүлээгүй. Эрхээ эдэлж нүх сүв болгоноос мөнгө авч үүргээ биелүүлсэнгүй. Энэ компаниас хариуцлага нэхэж гэрээгээ цуцалж чадалтай, сэтгэлтэй компанид шилжүүлэх нь зөв.

Avatar

Зочин 2024-10-05 76.220.74.140

Нийгмээрээ бохир заваан байдалд нүд дасаж дээ. Нэг л их юм болгоныг шүүмжилж, гадаадын улсуудын хөгжлийг шагшин магтсан хүмүүс. Барс захын эздүүд нь менежментээ сайжруулж, тэнд лангуу түрээсэлж байгаа хүмүүс нь цэвэр цэмцгэр байх ухамсартай байхад л болчих асуудал.

Avatar

Иргэн 2024-10-05 66.181.180.189

Эзэн нь гээд хүн шүүмжилсэн ажил хэрэгч царайлсан сахал үсэндээ баригдсан нөхөр юу хийчихэв??

Avatar

Нэргүй 2024-10-05 202.126.89.161

ter sahalt chn hariugui amitan bnle,zahiralyn jolooch avna gj zaraar ochihoor 1,2say tsalin ugnu gdg guilagchin bnle

Avatar

Ха 2024-10-05 66.181.186.133

Барс угаасаа л заваан зах штээ ер өөрчлөгдөөгүй шээс,баас үнэртсэн зах 30 жил болжээ

Avatar

Нэргүй 2024-10-05 150.249.174.69

гэрлэн дохионы даац гэж юу вэ

Avatar

Нэргүй 2024-10-05 202.126.91.226

Барс бол гамшиг, эзэн нь өөрөө заваан байх

Avatar

Нэргүй 2024-10-05 103.212.117.236

барс зах хамгийн бохир захшдээ одоо л мэдэж бгаа юм уу өөрчлөх цаг нь болсон бөбөчид хулгана жоом гээд байхгүй муу юм алгаа энэ захад ийм олон жил өөд нь татаагүй шуналтай дарга нар нэгийг бодно уу

Avatar

Нэргүй 2024-10-05 66.181.186.167

Одоо удахгүй дээрэмдэх нь дээ . Бургасбаатар уу , Данх уу , Топор уу ?

Avatar

зочин 2024-10-05 103.57.92.190

Улс эзнээс нь хурааж авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-05 59.153.112.181

Барс зах дээр 1 төлбөртэй 00 барьчих сэтгэл эздэд нь алга. Тиимээс үүнийг газрыг хурааж захыг ХАА…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж