УИХ-ын гишүүн Б.Жаргалан дошгиров

УИХ-ын гишүүн Б.Жаргалан дошгиров

УИХ-ын гишүүн Б.Жаргалан дошгиров

“Ардчилсан нам Засгийн газарт орохдоо гуйж ороогүй, гуядаж орсон шүү” гэх сануулгыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.04/ нэгдсэн хуралдааны үеэр өглөө.

Тэрбээр “Олонхийн бүлгийн гишүүд өчигдрөөс Ардчилсан намаас томилогдоод ажиллаж байгаа сайд нар луу дайрсан, өөрсдийнхөө өнгөрсөн найман жилд хийсэн алдаа дутагдлыг томилогдоод хоёр сар болж байгаа сайд нараас нэхсэн попорсон уур амьсгалтай хурал болгож  байна.

Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр МАН-ын дарга Ардчилсан намд урилга өгсний дагуу бид хамтарсан Засгийн газарт орсон.  Бид хамтрах эсэх дээр дотроо нухацтай ярьж байгаад, дахиад дөрвөн жил алдмааргүй байна. Улсын эдийн засгийг өөд нь татах хэрэгтэй байна, иргэдийн амьдралыг сайжруулах шаардлага байна, томоохон төслүүдийг явуулах хэрэгтэй байна, эдийн засгаа тэлэх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрсний үндсэн дээр хамтарсан Засгийн газарт ороод ажиллаж байгаа.  Тийм ч учраас эдийн засгийн хүрээний бүх ачаалал манай сайд нарт ирж байна. Шинэ парламент байгуулагдсанаас хойш эдийн засагтай холбоотой бүх асуудлууд дээр Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр хамаг ачааллыг аваад эдийн засгаа тэлэхийн ач холбогдол, бүх зүйлийг тайлбарлаад яриад явж байгаа. Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Mining Week & MinePro-2024” чуулганд оролцоод гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг татах, хэдэн төслүүдээ босгож ирэх ажлыг хөөцөлдөөд явж байна.  Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа усны асуудлыг шийдэх, цөлжилттай тэмцэх зэрэг асуудалд анхаараад явж байна.

Улс орны эдийн засгийг өөд нь татах нь чухал гэж үзсэн учраас бид Засгийн газарт хамтраад явж байгаа шүү гэдгийг өчигдөр үг хэлээд байсан гишүүд ойлгоосой.

УИХ-ын ээлжит бус чуулган дээр ч гэсэн та нарын/олонхийн бүлэг/ хэлэлцэж чадаагүй байсан гүйцэтгэлийг хэлэлцэж байхад өмнө нь өөрөө сайд байсан нөхөр томилогдоод хэдхэн хонож байгаа манай сайдаас гүйцэтгэл нэхсэн шүү. Ийм байдлаар цаашдаа хамтраад явна гэдэг асуудалтай санагдаж байна.

Хамтарсан юм чинь Ардчилсан намын бүлэг хамаагүй гэдэг байдлаар хандмааргүй байна. Ардчилсан нам Засгийн газарт хамтарсан гээд гишүүд нь үг хэлээ үдүүлэхгүй шүү. Тэрийг ойлгоорой” гэж байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл дөрөв, Иргэний зориг ногоон нам мөн дөрвөн суудал авсан. Улмаар МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намуудад урилга илгэхээд Засгийн газарт хамтрах саналыг Ардчилсан нам, ХҮН нам хүлээн авсан билээ. Гэвч хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаад удаагүй байгаа Ардчилсан намынхан үг хаяж эхэлсэн нь орон нутгийн сонгуулиас болж, улстөржилтөө тэргүүнд тавив уу, аль эсвэл Ардын намынхан нь үнэхээр Ардчилсан намын сайд нарт ачаа үүрүүлчихээд өө хайцгаан улстөржин золигтож уурыг нь барж эхэлсэн үү гэдэг асуудал ч хөндөхөд хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан нь Ардчилсан намын жагсаалтаар парламентад сонгогдсон бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.189.69

АН монгол улсыг яаж самарч идсэнийг би мэднэ.Чи ч бас тэдний үр сад,үе дамжсан луйварчдын нэг. Одоо Элбэгдорж Сайранбилэг 2 хаана яваа билээ хулгайчид. Та нар үе залгаж эгд орж ирчихээд . том дуугарах эрх байхгүй.Чи ч бас хулгайн хөрөнгөөрөө энд тэнд явганаас холдохгүй.

Avatar

Зочин 2024-10-04 66.181.180.248

Сонгуульд Намын жагсаалтаар гаргадаг асуудлаа зогсоох хэрэгтэй??? АРД ТҮМНИЙ СОНГОТООР ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НЬ ЧУХАЛ БОЛОХООС… НАМДАА МӨНГӨ ХАНДИВЛАЖ, ГАРГАДАГ НЬ ШУДАРГА ЯВДАЛ ЯАВЧ БИШЭЭ,,, АРД ТҮМЭН ЧАМАЙГ СОНГООГҮЙ ЖАГСААЛТААР ГАРЧ ИРСЭН ГИШҮҮН БӨЛГӨӨ. АМАА МЭДЭЖ ЁС ЖУДАГТАЙ ЯРЬВАЛ ЯАСИЙН. АРД ТҮМЭН ЧАМАЙГ МЭДЭХГҮЙ ТАНИХ Ч ҮГҮЙДЭЭ.ЭЦГИЙГ ЧИНЬ СОНСОЖ БАЙСИЙМ БАЙНА.

Avatar

зочин 2024-10-04 66.181.191.129

Засгийн газарт хэн ч гуйлгаж гуядаж орох ёсггүй , Хэн нэгний тоглоомын байгууллага биш, Намууд хэлэлцээ хийж, ард иргэд нийгмийн өмнө амласан амлалтаа хэрэгжүүлэх,үүний дагуу хийж хэрэгжүүлэх ажлаа тохирч засгийн газрын хөтөлбөрт тусгаж тодорхой үүрэг хүлээж байж,хамтарсан засгийн газар байгуулагддаг, УИХ-ын гишүүн хүн хамаагүй хадуурч болохгүй,Ядаж намынхаа нэр төрийг гутаана

Avatar

Нэргүй 2024-10-04 103.168.34.96

Үнэн үг, зөв ч хэлж

Avatar

Зочин 2024-10-04 202.126.91.251

МАН ,АН хоёр хоорондоо мэтгэлзсээр 1990 оноос хойш олигтой болсонгүй.нүхэн жорлон нэмэгдсээр
байна.залуучууд гадаад руу явсаар байна.
Сайхан билэг бас гадаад руу явлаа.

Avatar

Иргэн 2024-10-04 66.181.182.154

Албанд томилогдсон л бол хугацаа үл харгалзан тайлан, хариуцлага асуух нь төрийн ажлын зарчим, ийм юм мэдэхгүй АН-ын сайдаас төсвийн гүйцэтгэл асуулаа гэж УИХ дээр ярьж сууна гэдэг бол төрийн ажилд огт дадаж төлөвшөөгүй нялзрайхан амьтны үг. Өөр хэлэх дуугарах юм олж чадахгүй байгаа юм болов уу даа. Төрийн албанд хэрэгтэй юм хэлж чадахгүй байгаа бол хоосон гомдоллож гонгиносноос дуугүй суусан нь дээрдээ, шинэхэн гишүүн мөн ч болоогүй байна даа. Цаашдаа эрх биш сурах шүү болов уу, ээдээ мэдэхгүй.

Avatar

Нэргүй 2024-10-04 202.9.40.68

Эцэг нь Таван толгойн нүүрсний уурхайгаас/Энержи ресурс/ өөрт оногдох хувиа төрд өгөөгүй. Харин молекул Батбаяр өөрийн хувиасаа татгалзаж төрд өгсөн. Нөгөө хэд нь луйврын замаар авсан. Луйварчны охин хэрүүл л ярина. Эд нар ажил хийхийг хүлээж авахгүй өөрсдийнхөөрөө ажиллана гэнэ. Хэрэлдээд ажил хийхгүй. Одоо ч яахав харин УИХ-ын сонгуулийн өмнөх жил бүгд ажлаа хаяад явна. Тэр үед Оюун-Эрдэнэ намынхаа нөхдөөс зэмлэл хүртэж огцрох болно

Avatar

Дүгнэлт 2024-10-04 66.181.182.117

Монголын төрийг 300 жил самарсан үе удам үргэлжлэн төр барьж эхэлж байгаа нь маш муу үр дагавартай

Avatar

Нэргүй 2024-10-04 59.153.112.181

Удам муутай авгай бна…Олигтой юм хүлээх хэрэггүй…

Avatar

зочин 2024-10-04 139.5.217.219

саайхан ил ярьж эхэлж байна манай монгол эмэгтэй улс төрчид цог золбоотой байна харин хуучин ардчилагчид гээд байгаа нөхдүүд партизан ах нар чинь попорчин бөгөөд гэмт хэрэгтнүүд олон бий түүний замаар бүү замнаарай

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-04 202.9.46.220

АВГАЙ АВААГҮЙ БАЙХАД САЙХАН ,,,,ҮНЭГ АЛААГҮЙ БАЙХАД САЙХАН ГЭДЭГ ШИГ ГЭРЛЭЭД МОНГОЛЧУУДЫН ӨМНӨ ГЭР БҮЛ БОЛСОНОО ,,,,,МАН,АН,ХҮН,,,, ТУНХАГЛАСАН ХОЙНО ХҮНИЙ ЖАМ ЁСООР АМЬДРААД БАЙЖ ДЭЭ.,,

Avatar

Нэргүй 2024-10-04 76.220.74.140

Олиггүй удамтай юм

Avatar

Зочин 2024-10-04 202.126.91.205

Хачин шулга юм

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.191.240

хэний хүчээр гарч ирлээ аавын улсын мөнгөөр гараа биз дээ

Avatar

Иргэн 2024-10-04 202.126.91.198

АН-н мянга мянган эгэл жирийн шударга гишүүдийн дээгүүр гишгэж тооноор орж ирчихээд өөрийгөө эзэн болчихлоо гэж эндүүрээ юу чи. Тойрогт дэвшээд гарч чадахгүй чам шиг нүдний булайнууд АН-г булшилж байгаа болхоос аварч байгаа юм биш шүү.

Avatar

Мэдэгтун 2024-10-04 128.106.64.62

Ардчилсан намын эргүүнүүд мэдэхгүй явж байгаа хоёр жилийн дараа бүх сайд нар дарга нарт чинь хэрэг үүсгээд идэж уусан гэж цоллоно Данхан толгойн ганц хийж хэвшсэн зан энд улс орны хөгжил ямар ч хамаагүй

Avatar

Нэргүй 2024-10-04 139.5.216.212

мантийсан мантуу амаа тат

Avatar

Нэргүй 2024-10-04 202.126.90.244

ээрүү хулгайч батбаярын охин амаа татвал таарна аав чинь хулгай хийсэн мөнгөөрөө чамайг сонгуульд ялуулсан биз дээ

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.189.125

Энэ охин өөрийгөө дэндүү үнэлж байх шиг. Зүгээр л нэг луйварчны охин байж магадгүй.

Avatar

Irgen 2024-10-04 94.49.188.244

Ardchilssn namiinhan budiluulah yumaa fortuna batbayaraar yariuldag gdg yaria gartsan baij bilee, kkk.

Avatar

Зочин 2024-10-04 66.181.181.168

АН хэмээх туйлшрагчид-хулгайчуудын үүр зовооно доо. Ажил хийлгэхгүй, том төсөл явуулахгүй болохоор урьсан нь ард түмний эрх ашиг байлаа. Сөрөг хүчин нэрээр яагаад талцаж
МАН руу дайрч, хийснийг нь үгүйсгэж байх ёстой гэж. УИХ-ын босго яаж давсан гэхээр хэрүүлээс өөрцгүй. хөгийн амьтад олон байнаа

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.161.122

Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж. Яс юман дээр МАН өнгөрсөн 8 жилийн хулгайгаа хаацайлах гэж л засгийн газарт хамтарсан шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.182.152

Жаргалан сайн мэргэжилтэн. Одоо сайн түшээ. Сайн ч ажиллаж бна.

Avatar

иргэн 2024-10-04 59.153.113.110

Ямар мөнгөөр гадаадад сурсан одоо идэж ууж байгаагаа хэлчих дээ Жагсаалтаар орж ирсэн гэдгээ мэдэж ярь

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.182.152

Sain
Baina
J Argalan heneech iluu ajillana.

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.176.82

Монгол улсын хөгжил, дэвшлийн төлөө хамтраад тэмцэх нь зөв шүү дээ. Яагаад янцаглацгаагаад байгаа юм бэ? УИХ-ыг АН шигээ маргаан, хуваагдал, задралын тавцан болгох гээд байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.176.82

Ааваараа бөөлүүлээд асуудлаа шийдчихээч!

Avatar

Зочин 2024-10-04 203.91.115.39

энэ балай авгай догшироод хаа хүрэхэв.Улс орныхоо төлөө хамтраад ажиллаж чадахгүй танай намын арчаагүй байдал чинь тэр.

Avatar

zochin 2024-10-04 74.15.95.126

Анxнаасаа нэгдвэл будаа бүр будаа болно гэж урд нь xэлж байсан шүү дээ. Манайд нүxнээс гаргаx сөрөг xүч xэрэгтэй байснаас нэгдэx ямарч үндэслэл байгаагүй ийм гүнзгий дампуурсан системтэй !!! Гэxдээ эртxэн гараx л xамгийн зөв !!! Дэмжиж байна!!!

Avatar

Зочин 2024-10-04 202.70.34.34

Би хувьдаа энэ Жаргалан гишүүний талд зөв гэж бодож байна. АН угаасаа ЗГ-т орох ёсгүй байсан. Зүгээр л сөрөг хүчний ажлаа хийх байсан юм. Энэ ЗГ удахгүй тарах байх аа. АН, МАН талаас ийм зүйл цаашид гарна биз.

Avatar

Нэргүй 2024-10-04 158.59.146.30

spool, shuugii minee, DOSHGIRUULAAD baigaaraai, doshgirov gej byu gesen ug ve, tenegmaa, minee???

Avatar

Нэргүй 2024-10-04 103.57.95.173

Илжиг чинь солиот оо хог вэ

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.184.119

Хаа сайгүй эвслийн ЗГ-тай улсууд байна. Манайхан одоо эвсэж хамтрах шинэ жишиг бий болгох хэрэгтэй. АН-ынханд сайдын сэтэр хэрэггүй. Ажил хийх боломж хэрэгтэй. МАН тийм боломж олгохгүй, хөдөлгөхгүй бариад азаргалаад байвал эвслийг нь хаяад гараад ир. Өөрсдөө яаж бантангаа хутгахыг нь харахгүй юу.

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.160.107

Ишш элий балай солиорол

Avatar

Нэргүй 2024-10-04 103.212.116.180

ETSEG BUR ALAG HUHEH HUL ALAG LUIBARCHID

Avatar

иргэн 2024-10-04 62.55.205.86

ЭЭ дархи минь энэ бас бөөлөх байх шүү. Ордныг шатаачих вий дээ, эцэг нь АНУ-д гал тахиад зочид буудал шатаасан ч гэлүү, тэрэн шигээ. Хээр алагийн шийр алаг

Avatar

Иргэд 2024-10-04 202.126.90.246

энэ гахай шиг авгай одоо юу вэ. эцэг нь гэж новшийн зөнөг хулгайч

Avatar

Zochin 2024-10-04 202.126.88.215

эцэг нь гэж нэг элий балай,бас болоогүй бөө ЗГ т гуйж орчихоод эдийн засгийг элгээрээ нь хэвтүүлсэн хөгийн п

Avatar

Нэргүй 2024-10-04 103.212.119.139

Үхсэнээ хийж хамтарсан юм. МАНАНдаад өөрсдийгөө худалдсан ш дээ.

Avatar

Зочин 2024-10-04 139.5.218.222

Бөө гээд гал дахиад байдаг эцэгтээ очиж догшир, энэ балай амьтан. Эцэг нь улсаар яаж тоглосныг ард түмэн мартаагүй байгаа.

Avatar

Зочин 2024-10-04 66.181.170.85

Аав нь бөө, охин нь удган болоо юу даа.

Avatar

Нэргүй 2024-10-04 139.5.218.19

ПОРТУНАГИИН ШУНАЛТ СУКА ЗАИЛААА

Avatar

сонгогч 2024-10-04 202.9.47.0

ЯМАА ТУЙЛААД ЯНГИА ЭВДЭХГҮЙ ГЭДЭГ ДЭЭ………..

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.185.18

энэ тэнэг авгай аавдаа догширох хэрэгтэй.

Avatar

зочин 2024-10-04 66.181.191.129

Одоо бусдад аархах агсрах цаг биш,Төрд орсон юм бол хариуцсан ажлаа сайн хий,Үр дүн гарга, нийгэм,хүмүүст үр дүнгээ харуул, нийгмийг самуунд уриал гэж та нарт урилга өгөөгүй хамтарч ажиллая,Үр дүн гаргая Нийгэмд тогтвортой хэвийн байдал таатай уур амьсгал буй болгоё ,гэсэн б**х,

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.177.82

заза чи дут

Avatar

зочин 2024-10-04 202.21.119.242

Боловсрол, мэдлэг, мэдрэмж сайтай бүсгүй харагдаад байгаа амжилт хүснэ. Ерөнхий сайдын хэмжээний энтэй ч байж магадгүй

Avatar

Нэргүй 2024-10-04 139.5.216.123

hahaha

Avatar

зочин 2024-10-04 103.212.118.44

аав ээжээс нь өөр ингэж хэлэх хүн бхгүй дээ. тэд нар л биччихлээ дээ хахахах

Avatar

Нэргүй 2024-10-04 103.168.34.56

Айлын хатавчинд суудаг нохойнууд ш дээ та нар Одоо гайгүй хэл ам бага дээрээ гарцгаа хамгийн болж бүтэхгүй яам газаруудаа та нарт өгсөн болсон

Avatar

Нэргүй 2024-10-04 202.9.40.69

Үнэн АН ын ардчилагдсан бүсгүй юм даа, аав нь бас л үздэг гаруудын нэг байсан шүү, урагшаа Жаакиййййй

Avatar

Нэргүй 2024-10-04 202.9.46.91

МАН хийгээгүй бүх ажлын хариуцлагаа АН-д тохоод 2008, 2012 онд яаж мурисан? яг тэрэн шиг л юм болно доо ха ха ха. Яасан ч хаширдаггүй юм. Хамтарсан засгийн газар дуусахад 2016 онд бол араараа нам тавиулсан ш дээ, МАН 65 суудал авсан, АН 9 болж буурсан.

Avatar

Догширов 2024-10-04 202.70.33.171

Догширов

Avatar

Нэргүй 2024-10-04 124.158.107.117

Б. Жаргалан сайн байнаа. Хүчтэй зоригтой эмэгтэй юм байна. Ганбаатар сайд асан 8 жил юу ч хийгээгүй учраас л амьдрал одоо
дорой байнаа. МАНгарууд мангартахаа больж үз.

Avatar

Нэргүй 2024-10-04 103.57.94.177

Өрийг өглөг гэдэг ойлголт бол удам дамжсан шинэ ойлголт шүү

Avatar

Нэргүй 2024-10-04 202.131.235.238

hudlaa

Avatar

Иргэн 2024-10-04 66.181.184.244

УИХ-д олонхи болж чадаагүй засагт хамтарсанаа азтайд тооц. Гишүүн болоод 2 сар болохтой үгүйтэй байж, хоёр намын хооронд яс хаях нь эрүүл ухаан биш, танай манай нам гэлгүй хамтарч ажиллана гэсэн биш билүү. Яасан омогтой хатагтай вэ.

Avatar

999 2024-10-04 66.181.185.13

ийм тэнэг авгай нар УИХ аар дүүрсэн. 40 гэдэг дэмий

Avatar

68% 2024-10-04 192.82.66.243

68%…….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж