Шинэ засгийн ТӨСӨВ БА ТӨЛӨВЛӨГӨӨ!

Шинэ засгийн ТӨСӨВ БА ТӨЛӨВЛӨГӨӨ!

Шинэ засгийн ТӨСӨВ БА ТӨЛӨВЛӨГӨӨ!

Хуулийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын 30-нд Засгийн газраас 2025 оны төсвийн төслөө УИХ-д өргөн барьсан. Ингэснээр парламентын  гишүүд  төсвийн төсөл дээр ажиллах хугацаа өмнөхөө бодвол нэмэгдсэн.

Засгийн газарт хамтарсан улс төрийн гурван намын дарга нар  2025 оны төсвийг “хурдтай хөгжлийн зориг” гэж нэрлэсэн. Ийн нэрлэсний шалтгаан нь Хамтарсна Засгийн газар ирэх  дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх “зориг”-той байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаан дээр парламентын гишүүдээс хүссэн.  Ерөнхий сайдын өөрийнх нь хэлснийг энд эш татъя, “Та бид хамтдаа энэ бүрэн эрхийн хугацаанд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд 2025 оны төсвийг эдийн засгийн суурийг тэлэх дэд бүтцэд зарцуулж, төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гарган салах шаардлагатай байна”.

УИХ-ын гишүүдэд хандсан Ерөнхий сайдын цаад санаа нь “Жалга довны төсөл болгохгүй” шүү гэх сануулга.  Ингэж сануулах нь шалтгаантай. Өмнө нь, парламентаар улсын төсвийг хэлэлцэх үеэр 76 гишүүн бүгд гартаа тооны машин барьчхаад Сангийн сайдыг шалаад суудаг, хүсэлтийг нь хүлээж авахгүй бол шантаажлах тохиолдол цөөнгүй гарч байсан. Гишүүд юу хүснэ, тэр бүгдийг улсын төсөвт “чихдэг”, үүний жишээ гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр барих шахсан айрагны өргөө, Богд Зонховагийн хөшөөг нэрлэж болно.

Нийслэлийн нэг хорооны хүн амаас хэд дахин бага хүн амтай хэрнээ аа сургууль цэцэрлэг, соёлын төв барих нэрээр татвар төлөгчдийн мөнгийг талаар нэг цацдаг байсан. Хоржоонтой нь, сумынх нь эмнэлэг нь  олигтой эм, тариагүй шахам атал хоёр давхар сургууль, цэцэрлэг, соёлын төв барьж өгсөн нэртэй төсвийг цоорхойг ашиглан гишүүд хувийн өмчөө цойлдож авдаг байсан худлаа юм биш л дээ.

Бүр татвар төлөгчдийн мөнгөөр экс гишүүн М.Оюунчимэг тойргийнхныхоо жорлонг барьж өгсөн гээд инээх ч хэцүү, уйлах ч хэцүү “онигоо” цөөнгүй. Онигоо гэхэд бас биш, болсон явдал шүү дээ.

Ийм явдлууд өмнө нь өрнөж байсан болохоор Ерөнхий сайд төсвийн төслөө, төлөвлөгөөтэйгөө хамт УИХ-д танилцуулахдаа “2025 оны төсөв бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой” болохыг ахин, дахин сануулаад байгаа хэрэг.  Нөгөө талдаа өнгөрсөн наймдугаар сарын ээлжит бус чуулганаар 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэх явцад МАН-ын хуучин гишүүд бослого гаргах дээрээ тулсан. Засгийн газарт багтаж чадаагүй тэдний гомдол, шаралхалт тийм ч амар тайлагдахгүй биз.  Гэхдээ “анд нөхөд”-ийнхөө аашийг яаж зөөллөхөө Л.Оюун-Эрдэнэ олсон байх. Тэмээ хариулсан хүн буурныхаа зан андахгүй гэдэг дээ.

Намрын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдын танилцуулсан тоог товчхон сонирхуулъя.

1.Энэ оны гүйтгэтгэлээр Монголын нэг хүнд ногдох ДНБ 6800 ам.долларт хүрнэ.

2.Эдийн засаг 5.1 хувиар өсөх төлөвтэй байна.

3.2026 онд багтаж, 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх боломжтой.

4.ДНБ нэмэгдсэнээр зээлжих зэрэглэл 1-2 түвшин дээшилж, зээлийн хүү 30 хүртэл хувь буурна.Гадаадын хөрөнгө оруулалт 1.5-аас гурав дахин өснө, дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өснө.

5.18 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдэх боломж бүрдэнэ.

6.Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хэрэгжүүлснээр 2027 оноос баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадна.

7.26 жилийн туршид хайгуулын үйл ажиллагаа явуулсан Монгол Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлж чадвал манай улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын бас нэг гол төсөл болох агаад  улсын төсөвт 4.5 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлнэ.

Гэх мэт төлөвлөгөөгөө, төсвийн төслийн задаргаатайгаа хамт Засгийн газрын тэргүүн парламентын 126 гишүүнд танилцуулав. Хэрэв 2025 оны төсвийн төсөл төлөвлөгөөтэйгөө уялдаатай батлагдаж чадвал

  • Эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж,
  • Экспортын орлого 19.0 тэрбум ам.долларт хүрч
  • Гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж,
  • Өрхийн бодит орлого дунджаар 15 хувиар өсөж
  • Бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ,
  • 35.0 мянган ажлын байр шинээр бий болно л ГЭНЭ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.181.212

Зориг Зориг гээ л нэг их юм болохым. Энэ Данх ер нь аль намын хүн болж бнаа ?! МАН-ын даргын нэр зүүчээд, АН-ын үзэл санаа яриад, Херогийн найруулгаар тоглоод, Жен когийн ажлыг бүтээгээд л явахым бна ш дээ !!!
Нүүрс, Хөгжлийн банк, БЗС-ийн хулгайн хохирлыг огт бар агдуулахгүй, Цагдаа,Шүүх, Прокуророо ердөө шавдуулахгү й……. сонин л ажиллаад байгаа гар даа ?!

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-04 202.9.46.220

….ЭНЭ УДАА АН,,МАН,,ХҮН -ын ЗАСАГТ ИТГЭЖ АЖЛАА ЭХЛЭХ НЬ ЗӨВ БОЛОЛТОЙ . ,,,,,САЙН Ч БАЙ,,МУУ Ч БАЙ МОНГОЛЧУУД БИДНИЙ ЗОРИЛТ ТОДОРХОЙ ,ТЭР БОЛ УХАРЧ БИШ ХАМТАРЧ ДАВШИЖ ОНОВЧТОЙ БАС ТӨСӨВӨӨ ТАРААДАГ БИШ ,,НЭГТГЭЖ НЭГ ЗҮГТ ЗАРЦУУЛДАГ БАЙХ УЧИРТАЙ .,,,,ТҮҮНИЙ ТУЛД СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОГУЙ БОЛГОСОН САНАГДАНА.

Avatar

Нэргүй 2024-10-04 95.156.68.248

давуу тал нь үр дүнг их ойрхон 1. 2 жилээр ярьж бна. хуучин бол 10 жилийн дараах л зүйл ярьдаг байлаа. зоригтой хөдлөх цаг болсон шүү. 2034 оноос гэх мэтээр

Avatar

нян данхаа зайлаа 2024-10-04 66.181.182.100

чи одоо кино зохиолуудаа бэрхэд очиж ярь тэгжг хар хуур одоо огцор

огцор гэхээр намайг ажилаа хий гэж бн гжджг л хар тэнэг дээ

Avatar

daryi 2024-10-04 132.194.13.88

-zbxn; # OPug. – bankaap batalgaat###-1

Avatar

- y; 2024-10-04 132.194.13.88

demi

Avatar

em xuudeg xynee allaa CJNZA Sharv abc 2024-10-04 132.194.13.88

tabtugs safexx

Avatar

- ; 2024-10-04 132.194.13.88

6 cyngalt

Avatar

- bainguin kameruin xinaltaa byydlaac bycduugxn - neg komputrunv axiad progbydgxy; TUGS xyychnuu tablet program oldgyi bolloo 2024-10-04 132.194.13.88

– foto fokysgyi;

– zai 2 udur daaxgyi, (batreini Ubjtei; tseli) ______;#; Xynui yumuig myyxai bolgoj, ali neg yumui ni gadnid yzyylexeer ataat taraa genycdn
gay gajigOBCK-
OPug aktldag bolloo.xagarsan ynagaaj gemteej,yxsenui chunu shaaltsax CJNX; ###-

Avatar

mungutei baij yzen yadaad; ymar oboob, brandyydlyy taraana genyfk yxsenuichini shaaltsax by txkome ; y 2024-10-04 132.194.13.88

– oilgoj yadaad baix yu baixab dee; aan yyn baixgyicjnb, bailaa ch oorsdoo doromjlyylj baigaa ylc. dyyriamlaar yax ch yum bileetslmsnf.
@; ###-

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.182.152

Ерөнхий сайд христийн шашинтай гэж үнэн үү. Ерөнтөнцийн эзэнд итгэгч.

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.181.212

Ер нь ямар нэгэн үзэл бодол,итгэл үнэмшил гэхээр юмгүй л амьтан шиг байгаам доо ! Христийн сүмийн цуглаанд хэд хоног явж, гэдэс цадаж л явсым бгаа з дээ.

Avatar

Нэргүй 2024-10-04 178.174.229.45

HUUUSIIN TOLGOIG DANDAA ERGUULSEN YUM YARIAD YU CH BUTEEGEEGUI BOLOHOOR DAHAID UUR ULGER ZOHION YARIAD BH YUM ENE BERHIIN HUDALCH PISGUUU

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.184.64

Бордюрийг оруулж ирдэг компаниудын эздийн охидынх нь б**********н рүү эдгээр бордюрийг чихэж хийцгээе!

Avatar

Нэргүй 2024-10-04 59.153.114.135

Ene odoo s*** s***

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.184.227

он гараад Данхын тийчигнэл дуусч Хүрэлсүх хүнээ томилох юм гэсэн. Хүүк Жонхууд өөрөө төлж дууссан бололтой

Avatar

данх нян дүүгээ аваад огцор 2024-10-04 66.181.182.100

энэ данх ыг зайлуулья МАНгарууддаа

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.184.64

Плитанууд ба бордюрийг зүгээр байхад байнга сольж байдаг гэмт хэргийн бүлэглэлийг баривчлаач ээ! Бас шинэ зам барина гээд хуучин замыг нь хуулж хаядаг явдлыг зогсоогооч ээ!

Avatar

Нэргүй 2024-10-04 103.111.68.3

ЭНЭ ИХ ХУЛГАЙГАА ЦЭГЦЭЛЖ ЧАДААГҮЙ ГЭВТЭЖ ҮХСЭНИЙ ЧИНЬ 20 ТЭРБУМ ДОЛЛАР ОЛНО Ч ГЭХ ШИГ. ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДОО ОЛИГТОЙХОН ҮНЭ ХҮРГЭЧИЖИЙЖ ХУЦАЦГААГААРАЙ НОВШНУУДАА БУУДАЦГААГААРАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж