Нийтийг бухимдуулсан олны анхаарлыг татсан нэг хэрэг бол нүүрсний хулгай. Он дамжин яригдаж, олон хүн холбогдсон гэх тус хэрэгт нийтийн эрх ашигт халдахуйц асуудал их байсан учир Хянан шалгах түр хороог ч гаргасан.
Тэгвэл нүүрсчид, нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчид тус түр хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Энхбаярт өс санаж, шоронд орохгүйн тулд шүүхээр дамжуулж хууль бус үйлдэл гаргаж байна гэв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа, нүүрсчид нүүрсний сонсгол хийгдэж, илчлэгдсэндээ хорсч, хулгайгаа дахиж хөндүүлэхгүй байж хэргээ замхруулах, цаашилбал эрх мэдлээсээ салж шоронд орохгүй байхын тулд шүүхээр дамжуулж нүүрсний сонсгол зохион байгуулсан УИХ-ын Түр хорооны даргаас өшөө авч, айлгаж амыг нь үдэх ажиллагаа хийсээр байгаа. Өнөөдөр нүүрсчид ялж байгаа. Тэд ард түмнийг мартамхай, нэхэл хатуу биш, нүглийн нүдийг гурилаар аргалчихна гэдэгтээ итгэж байгаа.
Шүүхийн энэ асуудал нь хувь иргэн хоорондын асуудал биш Монгол улсын Үндсэн хуульд заасан институт хоорондын, эрх мэдэл хуваарилах онол ба хэрэгжилтийн хувь заяатай холбогдох жишиг прецедент болох үр дагавартай гэж үзэж шүүхэд хандсан тайлбар, хүсэлтээ нээлттэй тавьж байна гэжээ.
НҮҮРСНИЙ СОНСГОЛООР 3.1 САЯ ХУУДАС МАТЕРИАЛ ШАЛГАСАН
Үндсэн хуулийн 28.2 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34.2, 34.3 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны 63 дугаар тогтоолоор нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо байгуулагдсан. Тус түр хороо нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордод үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" компаниудад хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал, хяналт шалгалтын хүрээнд түр хороо нь "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК-ний нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3,1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан.
Сонсголын үр дүнд үндэслэж, хэд хэдэн санал дүгнэлтийг ч гаргасан байдаг.
Гэвч хэн нэгэнд хариуцлага тооцсон тохиолдол одоог хүртэл гараагүй. Гэтэл нүүрсний хулгайчид шүүхтэй хамтарч тус түр хорооны даргыг айлган сүрдүүлж байна гэлээ.
Zochin 2024-10-04 66.181.190.61
АТГ яагаад дуугарахгүй байна. Энэ байгууллагад анх удаа УИХын гишүүн болон төрийн албан хаагч 17 хүний нэрийг зарласан. АТГ лав гүтгээгүй байх. Гэтэл өдийн болтол тэр 17 нүүрсний хулгайч таг.
Нэргүй 2024-10-04 66.181.181.212
Нүүрсний хэргээр их оролдвол Данх өөрөө "дашийн шог" болно.Түүнээ мэдээд таг зогсчоод бнаа !!!
Нэргүй 2024-10-04 139.5.219.107
Нүүрсний мафийн троллууд ээлж дараалан гарч ирж донгодож байх шив доогуур
Нэргүй 2024-10-04 66.181.190.44
Өнөрцэцгийг суллаач чи
Нэргүй 2024-10-04 139.5.219.107
Хатаагаач
ХУУЛЬЧ 2024-10-04 202.9.46.220
МОНГОЛД ГАНЦ ТОЛГОЙ БАЙДАГ.,,,,ТЭР МОНГОЛЧУУДЫН СОНГОЛТООР БАЙГУУЛАГДСАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ БИЛЭЭ. ТҮҮНИЙ ШИЙДВЭР ,БУСАД БИЧИГ БАРИМТ МОНГОЛ УЛС ДАЯАРААР ХУУЛЬ ШҮҮ ДЭЭ .,,,ШҮҮХ , ШҮҮГЧИД ХИЧНЭЭН БИЕ ДААСАН ХАРААТ БАЙЛААЧ МОНГОЛЫН ТӨРӨӨС ГАРГАСАН ХУУЛЬ БУСАД БАРИМТЫГ ШҮҮДЭГҮЙ ЮМ ,,,ХАРИН ЁСЧИЛОН МӨРДӨДӨГ ДЭЭ ,.,,,,,НОМ УНШИХ ДУРГҮЙ БОЛ ҮНДЭСЭН ХУУЛИА ХАРЧИХ .,,,,,ЕРНЬ ДАВАРЧ БОЛДОГ БАС ДАВАРЧ БОЛДОГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГЫГ ШҮҮХ,,ШҮҮХЧИД,,,САНАЖ АМЬДАРАХ БОЛЖ ДЭЭ .,,,,
Иргэн 2024-10-04 103.57.94.144
Хулих Хүүк Оюука хоёр ч улс төрийн үхдэл болжээ!!! Лав энэ хоёр Монгол улсад шудрага ёс тогтооно гэдэг үлгэр боллоо!!! За яаахав Хүрэлсүх тэнсэн харгалзах ялтай хэцүү байдаг байж болно!!! Оюун-Эрдэнэ яаацан юм бэ???
Нэргүй 2024-10-04 66.181.185.18
нүүрсний хулгайг илчилсэн нь үнэн. ХЗДХЯамагд шүүр ххмаарахгүй. ер нь босвол яасан юм бэ????
Нэргүй 2024-10-04 202.126.91.145
Энхбаяраар оролдвол Ард түмэн босно шүү.
Зочин 2024-10-04 202.126.91.204
Хахаха, Энхбаяр жүжиг тоглож байгаашдээ, солиордог юм, хэн босох юм хулгайчийн хамсаатны төлөө
Нэргүй 2024-10-04 66.181.183.193
эзэнгүй төрийн эмгэнэл гэж. төрд хулгайч луйварчид шургалсан хойно аргагүй гэж
Нэргүй 2024-10-04 202.21.107.20
Оюун-Эрдэн Хүүк 2 мэдэж байгөөшдээ
Нэргүй 2024-10-04 66.181.182.239
Нүүрсний мафийг үнэхээр төр засаг нь ч дийлэхгүй юм байнааө
Нэргүй 2024-10-04 203.164.213.180
Ямар даварсан нүүрсчид вэ Ард түмэн тэднийг нүдээрээ чихээрээ сонссон шүү Ард түмэн мартаагүй байгаа шүү Ард түмэн Энхбаяртай хамт байгаа шүү
иргэн 2024-10-04 202.9.47.0
нүүрсчидын эсрэг иргэд Энхбаяртай хамтдаа тэмцэнэ шүү….
Нэргүй 2024-10-04 122.201.23.219
Зөв хэлжээ. Хамгаална аа.
Шударга АРД 2024-10-04 202.126.91.143
Дэд сайд, сайд байхдаа илжирч ялзарсан хууль, шүүх засаглалыг цэгцэлж чадаагүй нөхөр одоо бас яах гээд л попроод унав. Худлаа попорхоо боль! Худлаа попроогүй юм бол МАН дангаараа УХНА, Данх, Жанхууг шоронд хийх боломж чинь байж л байна, сүр данзан ухныг ч гэсэн огцруулах боломж чинь байж л байна. Чадахгүй байж худлаа жүжиг тавьж албан тушаал авах гэсэн ээлжит попрол хэзээ зогсох вэ? Илжирч ялзарсан хууль, шүүх засаглалыг цэгцэлж чадаагүй чамд хийж чадах ажил байхгүй ээ.
Нэргүй 2024-10-04 122.201.23.219
Ганц хүнээс хамаарахгүй ээ. Олны эсрэг хүч хүрэхгүй тохиолдол олон гарч байгаа.
Нэргүй 2024-10-04 202.21.125.22
Энхбаярыг хууль зүйн сайдаар үргэлжлүүлэн ажиллууаагүйгээрээ Данх ам ажил нь хэрхэн зөрдгийг харуулсан. Өөрөөр хэлбэл хулгайч нартай хуйвалдаж, хулгай луйварыг нэгмөсөн илчлэхээс татгалзсан гэсэн үг
Шударга АРД 2024-10-04 202.126.91.143
Жинхэнэ поп гарыг шударга гээд андуурсан нөхөр байна даа. Чиний бодож байгаа шиг шударга хүн биш, илжирч ялзарсан хууль шүүх засаглалыг бий болгоход оролцсон утсан хүүхэлдэй гэдгийг мэдэж ав.