УИХ-ын гишүүдийн санал өгөх төхөөрөмжид шалгалт оруулна

УИХ-ын гишүүдийн санал өгөх төхөөрөмжид шалгалт оруулна

УИХ-ын гишүүдийн санал өгөх төхөөрөмжид шалгалт оруулна

УИХ-ын намрын чуулган эхлээд удаагүй ердөө гурав хонож буй ч гишүүдийн санал өгөх төхөөрөмж гацах, гишүүний өгсөн санал тоологдохгүй байх зэрэг зөрчил гарсаар байгаа тул шалгалт оруулахаар боллоо.

Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Манай энэ системтэй холбоотой нэг асуудал байна. Ирцэнд хүн шинээр орох, ирцнээс гарахаар 2 минутын турш үйлдэл хийж болдоггүй гацчихдаг боллоо. Сая хурал удирдах болоод Х.Булгантуяа дарга ирцээс гарангуут систем 2 минут хүлээ гээд суучихаж байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ахлаад ажлын хэсэг байгуулаад, богино хугацаанд аудит хийн шаалгах шаардлага үүслээ” гэв.

Шинэчлэн баталсан хуулиар УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд парламент 126 гишүүнтэй болж томрох болсон тул зургадугаар сарын 28-наас өмнө чуулганы танхимыг шинэчлэн засч, шинэ парламентыг ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангахыг өмнөх парламентын дарга Засгийн газарт үүрэг болгож байв.

Гэвч нэлээн хөрөнгө гаргаж шинэчилсэн гишүүдийн санал өгөх төхөөрөмж гацаж эхэлсэн нь асуудал дагуулж, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг гарган, шалгахаас аргагүйд хүргэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Парламентын ТГ-ын ахмад ажилтан Ш.Раднаа 2024-10-04 59.153.113.236

Анх 1990 онд манай дотоодын хувийн компаний инженерүүд Улсын Бага Хурлын чуулганы танхимын саналын төхөөрөмжийг зохион бүтээсэн юм. Түүнээс хойш үйлдлийн хувьд их боловсронгуй болжээ. Харин найдвартай ажиллагаа нь анхны хувилбараасаа муудсан байна.Нууц санал хураалтын үр дүн нь зөв, буруу гарч байгаа гишүүн мэдэх аргагүй байдаг тул найдваргүй төхөөрөмжөөр нууц санал хурааж хэрхэвч болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж