Эминем өвөө болно

Эминем өвөө болно

Реппер Эминем өвөө болох гэж буйг "Sky news" мэдээллээ. 51 настай Эминем Пүрэв гаригт цацсан "Temporary" нэртэй шинэ дуугаараа энэ мэдээг зарлажээ. Энэ дууг тэрбээр охин Хайли Жейддээ зориулсан аж. Клипэнд аав, охин хоёрын хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдийг цоморлиг маягаар багтаажээ. Тэр дундаа Хайли Жэйд аавдаа "Grandpa 1" гэсэн бичигтэй цамц бэлэглэж байгаа мөч клипэнд орсон байна. Мөн хүүхдийн эхо зургийг ч харуулжээ.

Дуу цацагдсаны дараа 28 настай Хайли Жейд инстаграмдаа хөл хүнд болсон тухайгаа хуваалцсан байна. Тэрбээр эхо зургаа бариад нөхрийн хамтаар зураг авхуулсан байх ба "2025 онд аав, ээж болно" гэсэн тайлбар зүүжээ.

Реппер Эминем өнгөрсөн зун "The Death Of Slim Shady" нэртэй шинэ цомгоо гаргасан. Дуучин Скайлар Грэйтэй хамтарсан "Temporary" дуу энэ цомогт багтсан.

Дууны оршил хэсэгт Эминем "Намайг байхгүй үед сонсоорой гэж охиндоо энэ дууг зориуллаа. Надгүйгээр амьдралтай нүүр тулах үед чинь туслах гэж энэ дууг бичив. Хонгор минь, хүчтэй байгаарай. Би чиний түшиг тулгуур байсан гэдгээ мэднэ. Одоо ч тэр хэвээрээ. Чи том болж, цаашид амьдарна. Энэ дууг дахин дахин сонсож, надтай хамт байж болно. Гагцхүү нулимсаа л бүү урсгаарай" гэжээ.

Дахилт хэсэгт Грэй "Цаг нь ирэхээр би зүгээр болно. Нулимс бол түр зуурынх" гэж дуулах аж.

Хайли Жейд энэ оны тавдугаар сард гэрлэсэн. Түүний нөхөр Скотт өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж