М.Тулгатыг БЗД-ийн Засаг дарга болгох улс төрийн тохироо хийжээ

М.Тулгатыг БЗД-ийн Засаг дарга болгох улс төрийн тохироо хийжээ

М.Тулгатыг БЗД-ийн Засаг дарга болгох улс төрийн тохироо хийжээ

Нийслэл, дүүргийн сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногийн баасан гарагт явагдана. Энэ удаагийн сонгуульд дөрвөн нам, эсвэл оролцож буй ч гол өрсөлдөөн МАН, АН-ын дунд болох нь ойлгомжтой.

Нийслэл, дүүргийн иргэдийн хурлын сонгууль иргэдийн аж амьдралд парламентын сонгуулиас дутахааргүй чухлаар нөлөөлдөг. Иймээс энэ удаагийн нийслэл, дүүргийн сонгуулиар олон нийтийн анхаарлыг татаж, иргэдэд багагүй хүлээлт үүсгэсэн өрсөлдөөн Баянзүрх дүүрэг дээр өрнөж байна.

БЗД нь хүн амын тоогоороо нийслэлд нэгд бичигддэг. Тэр хэрээр хуримтлагдсан, шийдвэрлэх ёстой олон асуудал үүссэн. Харамсалтай нь, өнгөрсөн найман жилд БЗД-гийнхэнд тулгамдсан асуудлыг МАН огтоос шийдвэрлэж чадаагүй.  Тиймээс “БЗД-ээ аваръя” уриатайгаар М.Тулгат АН-ын залуусыг манлайлан сонгуульд өрсөлдөж байна.

Хэрэвзээ БЗД-ийн Иргэдийн хурлын сонгуульд АН буюу М.Тулгатын баг олонх болж чадвал түүнийг тус дүүргийн Засаг дарга болгох тохироог улс төрийн хүрээнд хийсэн байна.

М.Тулгат нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар БЗД-т АН-аас нэр дэвшсэн. Гэвч МАН-ын “хөл”, мөнгө, халамж гуравт ялагдаж, өвдөг шороодсон байдаг. Харин БЗД-ийн ИХ-ийн сонгуульд АН-ыг олонх болговол тэрбээр дүүргийн Засаг дарга болно гэдгээ ил тод ийнхүү зарлах болсон. Эндээс нь дүгнэвэл М.Тулгат төрж, өссөн дүүргээ хөгжүүлэх асар их амбицтай яваа бололтой.  Гэхдээ М.Тулгат  дүүргийнЗасаг дарга болох эсэх нь БЗД-ийн сонгогчдын саналаас хамаарна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 1 цагийн өмнө 202.55.188.92

Тулгатыг дэмжинэ. АН засаг барьж байхдаа л нэг удаа хотыг сэрээсэн. МАН сонгогчдыг хулхидаж , худлаа хэлж , хотыг эзэлж авсанаас хойш 8 жил өнгөрөхөд хот үхсэн үү , тэр хүмүүс нь үхсэн үү мэдэхийн аргагүй болсон .
АН та нарын газрыг , байраар солино гэж байгаа бол бид газрыг чинь ч авахгүй , дээр нь нэмээд үнэгүй байр өгнө гэж хулхидаад , ялмагцаа газрын чинь зөвхөн байрны урьдчилгаа төлбөрт авна гэж гэр хорооллынхоноор даажигнасан . Өнгөрсөн 8 жилд гэр хорооллын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй.

Avatar

Зочин 2 цагийн өмнө 103.57.94.106

сонгогочид шийднэ ш. тэ Тулгат шийдэхгүй

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.181.219

дэмжинээ. юм хийнэ өөрчлөлт авчирна гэж харж бгаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 124.158.107.117

АН -ын эрүүл сэтгэлтэй, эрүүл бодлоготой М.Тулгат ялах ёстой.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.93.199

За зайл шүү

Avatar

Сүх 2 цагийн өмнө 66.181.160.82

Өндөр боловсрол, өндөр ёс суртахуунтай Тулгатыгаа дэмжинээ. Улс төрийн улиг болсон төрөл, танил тал болсон, б**с долоосон нь дээшээ явдаг бус иргэдийн эрх ашгийг хамгаалж чаддаг, хот, дүүрэг хороогоо хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг хүмүүсээр багаа бүрдүүлдэг улс төрийн шинэ соёлыг бий болгож чадах хүн гэж харж байгаа шүү

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.21.117.179

ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ, ХҮСЛЭЭ СУРТАЛЧИЛДАГАА БОЛИОРОЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж