Нийслэл хотод зам засварын ажил эд өрнөж буй энэ үед бродюрын асуудал мөн олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тэгвэл хямд үнэтэй авсан бродюрыг хил гаалиар үнэхээр оруулж ирсэн асуудлаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2024.10.04/ мэдээлэл өглөө.
Гаалийн ерөнхий газрын Бараа ангилал, үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ЧИМГЭРЭЛ:
-2024 оны есдүгээр сарын байдлаар нийт 58 аж ахуй нэгж, хоёр иргэний нийт 21 мянган тонн замын хашлага, бродюр, хавтан имортолсон байна. Нийт 2.4 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн. Цахим хуудаст гараад байгаа 19 мянган төгрөгийн бродюрын асуудлыг бид мөн шалгасан. Импортолж байгаа замын хашлагийн нэг ширхгийн үнийг тооцоолж үзэхэд дунджаар 77 мянган төгрөгөөр гаалийн байгууллагад мэдүүлж, нэмэгдсэн өртгийн татвараа төлж барагдуулсан байна. Одоогоор гаальд 19 мянган төгрөгийн үнэтэй бродюр мэдүүлж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвар төлөх хүсэлт ирээгүй. Цахимаар яваад байгаа мэдээллийг худал эсэхийг нь цагдаагийн байгууллага шалгах байх.
Өнгөрсөн жилүүдэд замын хашлага мөн л дунджаар 77 мянга байсан. Гаалийн үнэ гэдэг нь тухайн барааны үнэ, онцлог, худалдан авах гэрээ, тээвэрлэлтийн нөхцөл байдлаас хамаарч гаалийн байгууллагад мэдүүлж байгаа үнэ.
Тэгэхээр замын хашлагын үнэ жил бүр харилцан адилгүй. Энэ жил замын бүтээн байгуулалтын ажил их байгаа учир өнгөрсөн онуудтай харьцуулахад замын хашлагын импорт өссөн. Тодруулбал, 30 дахин өссөн байгаа. Гаалийн байгууллагын хувьд хэмжээсийг метр куб, тонноор хэмждэг. Ширхгээр бол тооцдоггүй. Энэ жилийн тухайд байгалийн чулуун бродюр ихээр орж ирсэн. Мөн цементэн бетон орж ирж байгаа. Гаалийн татварын хувьд байгалийн чулуун хашлагынх таван хувь, НӨАТ 10 хувь байдаг. Цементэн бетон хашлага гааль 20 хувь, НӨАТ 10 хувь байдаг. Энэ оны эхний есөн сарын байдлаар Хятад улсын Замын-Үүд, Бичигт, Бургастайн боомт, Гашуунсухайтын боомтоор бродюр импортлогдсон.
Нэргүй 2024-10-04 66.181.184.64
Гаальд гэмт хэрэгтнүүд ажилладаг учраас гаалийг татан буулга!
Нэргүй 2024-10-04 66.181.184.64
Зүгээр байгаа плитануудыг ба зүгээр байгаа бордюрийг байнга солих юм. Үүнийг хийж буй гэмт хэргийн бүлэглэлийг баривчлаач ээ! Бас шинэ зам тавина гээд хуучин замыг хуулж хаядаг явдлыг зогсоогооч ээ!
Уугий 2024-10-04 202.126.90.231
За юу яриад байна. Бордиур чинь өсрөөд 50000 юм байна ш дээ. Энгийн тоо. 21 000 мянган тоон чинь нэг нь 50кг гэхээр 420 000ширхэг бордиур. 2 400 000 000÷420 000 гэхээр нэг бордиуранд 5700 төгрөг төлсөн гэхээр гаальд мэдүүлсэн үнэ 35 000 болж байна. Ийм л хулгайчууд даа. Новшнуудаа идэж ханаагүй юу? 35000 төгрөгөөр мэдүүлсэн нь гарч байхад ичих ч үгүй 77000 гээд зогсох байцаагч. Ядаж бодож байж худал хэлээчээ
Нэргүй 2024-10-04 103.57.94.44
Гаальтайгаа нийлж хтөсвийн мөнгө хулгайлдаг хулгайчид яаг итгэж харагдаач.
Нэргүй 2024-10-04 103.168.34.41
сонгуулийн суртилгааны авгай гэнээ м3 ч гэх шиг шууд мэдүүлгээ үзүүл бид ойлгоно аугаа
Зочин 2024-10-04 103.212.118.198
зүгээр л 1 чулуун бордюрын гаалийн мэдүүлэгийн зургийг тавихад болох
Нэргүй 2024-10-04 120.18.94.165
Hyataduudiig tejeedeg yum bn ene borjuur n
Нэргүй 2024-10-04 202.55.191.194
ГААЛЬДАА ИТГЭНЭМ
Ард 2024-10-04 49.0.139.148
Монголд хашлагын үйлдвэр бий болгохгүй гэх бодлогын гар бас хөл, дайсагнагч:::
Нэргүй 2024-10-04 66.181.183.193
төр нь дээрээсээ эхлээд луйварчид болсон бус уу
Батэр 2024-10-04 174.224.208.238
Хаха нөгөө шилэн данс нь яасын???
Толд 2024-10-04 202.126.90.196
Төрийн байгууллага ингэж сонгуулийн сурталчилгаа худал юм ярьж болохгүй энэ авгай хариуцлага тооцуулах юм байна
Эмийг кг-р, бордюрыг метр куб-р 2024-10-04 157.15.7.113
Хавар УИХ дээр Эмийн сонсгол болох үед эмийг кг-р хэмждэг, тоо, ширхэг, тунгаар нь гаальд бүртгэлгүй гэж байсан. Одоо бордюрыг метр кубаар хэмждэг, ширхэгийн үнэ мэдэх боломжгүй гэж байдаг. Манай гааль ямар дүүрчихсэн газар бэ?
Irgen 2024-10-04 84.136.88.174
hun bur ajillaj bga gazartaa hynalttai buruud zorigtoi duugarch baij heel hahuulid niiteeree temtsvel l hulgai bagasana da
ЗОЧИН 2024-10-04 202.131.226.197
ЖЭНКОГИЙН МАФИ ХУДЛАА ЯРЬДАГ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГОО БОРДЮР ДЭЭР ХИЙЖ БАЙГАА ХАРАГДДАГ ШҮҮ
Нэргүй 2024-10-04 202.131.230.53
Монголын гааль гэж шүүрэн шанага. Гаалийн бүртгэл мэдээлэлд итгэдэг тэнэг байхгүй шүү дээ. 20 саяын татвараа нуухын тулд 2 саяыг байцаагчдаа өгдөг. Чингэлэгтэй ачааныхаа ард бүхэл бүтэн машин нуугаад оруулахад байцаагч нь мэдсэн ч авдаг юм аа аваад л оруулна. Ийм л газар. Бас дээр дооргүй хоорондоо явалдаж, хэнийхийг нь мэдэхээ байтлаа хүүхэд гаргадаг сэжгийн байгууллага шүү дээ.