2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулав. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ онд 1.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 12.2 сая тонн нүүрс борлуулжээ.
Үүнээс 465 сая ам.долларын үнэлгээтэй 2.9 сая тонн коксжих нүүрс, 767 сая ам.долларын үнэлгээтэй 7.3 сая тонн 1/3 коксжих нүүрс, 112 сая ам.долларын үнэлгээтэй 2.0 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан бөгөөд биржийн арилжаа тогтмол, хэвийн явагдаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 101 биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй 21.9 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжаад байна. Үүнээс 8.5 сая тонн нь коксжих нүүрс, 10.3 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 3.1 сая тонн нь эрчим хүчний нүүрс тус тус арилжаалжээ.
nfhhg 2024-10-04 202.126.90.133
Днб 10 мянган доллар гэж худла шааха боли боли 10доллар ч үгүй айлууд бхад байгалын баялаг ингэж хулгай хийсн ингэж бузар цөлмөсн ялгарч байдгийн.