Сонгууль 2024: Х.Нямбаатарын эсрэг МАН, АН-гүй хуйвалджээ

Сонгууль 2024: Х.Нямбаатарын эсрэг МАН, АН-гүй хуйвалджээ

Сонгууль 2024: Х.Нямбаатарын эсрэг МАН, АН-гүй хуйвалджээ

Ирэх долоо хоногт нийслэлийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэн удирдахыг шийдэх чухал сонгууль болно.  Өөрөөр хэлбэл, ямар хотод хэрхэн амьдрах нь таны сонголтоос шалтгаалах юм. Энэ удаагийн сонгуульд Х.Нямбаатар даргатай нийслэлийн МАН, мөн нэрэн дээрээ Д.Батцогт даргатай боловч нэдэр дээрээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын  ЖАН-ынхан, Н.Номтойбаяр даргатай Үндэсний эвсэл, Т.Доржханд даргатай ХҮН нам хийгээд бусад намууд өрсөлдөж буй. Тэдний хэнээр нь хот, дүүргээ удирдуулах вэ гэдгийг таны сонголт шийднэ.

Улаанбаатарын асуудал сүүлийн дөрвөн жилд бий болчихоогүй.  Өнгөрсөн 30 жилийн алдаа, авлигын үр дагавар өнөөдөр Улаанбаатарын ужиг асуудал болоод удаж байгаа. Үүнийг өөрчилж чадах зөв хүн зөв багийг дугуйлах ёстой.  Х.Нямбаатарын хувьд нийслэлийн Засаг даргаар ажиллах нэг жилийн хугацаандаа чамгүй олон ажлыг амжуулсан. Хот шиг хот болгохын төлөө багагүй амбицлаж, багагүй ч ажиллаж яваа.  Хэрэлдэнэ ч, хийнэ ч гэдгээ иргэдэд харуулсан. Иймээс Х.Нямбаатарыг ирэх дөрвөн жил бодлого, реформоо үргэлжлүүлэн хийгээсэй гэсэн хүлээлт байна.  Ямар ч байсан нийслэлд нүүрлэсэн авлигыг цэгцлэх, хулгайч нартай хариуцлага тооцож эхэлснээр нийтийн тээврийн салбар хүртээмжтэй. Улаанбаатар хотын түгжрэл энэ жил харьцангуй  буурсан, өмнө нь зам дээрээ тэг зогсолт хийдэг асуудлууд ч цөөрч байна.

Нэг нам УИХ-д, нийслэлд, дүүрэгт ялалт байгуулж чадвал яаж хөгжүүлж болдгийг Х.Нямбаатар ба түүний нөхөд өнгөрсөн найман жил Сонгинохайрхан дүүргээр харуулсан гэдэг. Тиймээс ч НИТХ-ын сонгуульд Х.Нямбаатар багаараа ялалт байгуулж байж, тавьсан зорилго, хийх хэрэгжүүлэх амбицаа ажил хэрэг болгоно.

Гэвч Х.Нямбаатар хүний өөрийн “дайсан” олонтой. Улаанбаатарыг авлига, хулгайд живүүлсэн намын анд нөхөд, ах дүү нартайгаа дайн зарласан. Хууль бус газрын наймааг хурааж авах асуудлыг ч хөндсөн. Энэ нь түүнд дайсан цуглуулах шалтгаан болсон нь мэдээж.

Үүнээс болоод өс хонзон өвөртөлсөн намын ах, дүү нар нь Х.Нямбаатарын эсрэг ажиллаж эхэлсэн талаарх албан бус мэдээлэл цагаан байрнаас цацагдаж байгаа. Хэн хэний гарыг барьж, хадаг сүүтэй мөргөсөн гэх нь холгүй мэдээлэл бичлэг байхгүй л болохоос үнэний ортой байж магадгүй шинжтэйй.  Х.Нямбаатар багаараа ялалт байгуулахын төлөө хамаг хүчээ дайчлан зүтгэж байхад багийнхан дунд нь Х.Баттулгатай далд тохирон, намынхаа эсрэг зарим гишүүд ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл оргүй хоосон гүтгэлэг биш болов уу. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэг дээр Х.Нямбаатарын багийг ялуулахгүй, зөвхөн өөрийнхөө дүүрэгт ялалт байгуулах атгаг санааг МАН-ын дүүргийн намын дарга нар Женко Баттулгатай тохироо хийж, намынхаа эсрэг далдуур ажиллаад эхэлсэн нь ч намын удирдлагуудынх нь чихэнд хүрч, асуудал үүсгэж эхэлсэн гэнэ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 27 минутын өмнө 202.126.90.196

Уйланхай нян бактераас үел Данхаас салах цаг болсон

Avatar

Зочин 38 минутын өмнө 64.119.29.46

За даа юу гэж тийм юм хийх вэ дээ зарим сэтгүүлч нар өөрсдийн өнгөц сэтгэлээр бичтх юм энэ олон зоргигч суудаггүй том оворын автобус замын түгжирэлт их нэмэр болж бна шүү энэ зоргигчгүй яваад бгаа автобусаа цэгцлэхгүй бол арай дэндүү бна даа

Avatar

Irgen 45 минутын өмнө 84.136.88.174

battulga zanasan l bga da

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 116.84.110.105

Данх с** нян хоёрыг монгол төрөөс холдуулахгүй бол удахгүй монгол мөхнө шүү тэнгүүд төрийг самарч байна

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.178.194

Ухаантай солт хийцгээе! Арван толгойтой атгаалжин хар мангастай л болчихгүй юмсан даа, олон түмэн минь!!! Амаараа сайхан сайхан өнгөтэй зураг ярьдаг нь дэндүү олон шүү!!!

Avatar

ЖЕНКО 1 цагийн өмнө 202.131.226.197

ЖЭНКО БОЛ МОНГОЛЫН ГАЙ БУУНЫ НОХОЙ ШҮҮ ДЭЭ ХАР ПИАР ХИЙЖ ГАРШСАН ЯМАР ХҮМҮҮСЭЭР ЮУ ХИЙЛГЭЭД БАЙГААГ НЬ БҮГД ХАРЖ БАЙНА .НЯМБААТАР БОЛ ЯМАРЧ ЭРГЭЛЗЭЭГҮЙ УЛААНБААТАР ХОТЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА
ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭС НЬ ХАРАГДАЖ БАЙНА

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.160.113

Женко гэгч альбин чөтгөрийг зайлуулаад өгөөчээ, монголчууд аа??!!

Avatar

нян зайлаа одоо 2 цагийн өмнө 139.5.217.104

нян зайлуулья дүү данх тай нь

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.105

Мэдээж хуучин хотын дарга хийж байсан нөхдийн уяаны ноход хуцаж энэлсэн нь ойлгомжтой урдны хамаг булхай луйвар авсан газар орон барилга байшинг нь хураах буулгачихвий гэхээс амь нь тэмцэж яваа шүү дээ Улаанбаатарынхан минь ухаантай сонголт хийгээрэй дээ энэ ууж байгаа эмээ уугаад босох уу эсвэл өөр буруу эм уугаад буцаад хэвтэрт орох уу өөрсдөө мэд дээ

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.182.62

Нямбаатараа тултал дэмжнээ. эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж