ОХУ-аас импортолж буй чанарын шаардлага хангаагүй гурилыг цэргийн ангиуд руу явуулж байна гэх мэдээлэл байгаа тухай УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ярьсан. Энэ талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад "ОХУ-ын чанаргүй гурилыг цэргийн ангиуд руу нийлүүлдэг гэх мэдээлэл худал. Тодруулбал цэргийн ангийн хоол хүнсэнд Дархан-Уул аймгийн “Өег гурил” ХХК 100 хувь гурил нийлүүлдэг" гэв.
Цэргийн ангиудад зориулсан хүнсний бүтээгдэхүүнийг улирлаар нь авч сар бүр ангийн төв заставыг хангадаг байна. Цэргийн албан хаагч ачааллаасаа шалтгаалж өдөрт 4300 клкалори илчлэг авах ёстой. Энэ илчлэгийг ХХЕГ-ын төв лабораториор шинжлүүлсэн, шинжилгээнд орсон бүх хүнсний бүтээгдэхүүнийг хугацаат цэргийн албан хаагчдаа өгдөг.
Нийт 25 нэрийн 37 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хугацаат цэргийн албан хаагчид хооллодог аж.
Харин цэргийн ангиудад гурил нийлүүлдэг гэх“Өег гурил” ХХК нь 2018 оноос эхлэн олон улсын чанарын удирдлагын менежментийн ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын HACCP стандартуудыг үйлдвэртээ амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Монгол-Хятадыг дамнасан Улаанбаатар төмөр замын сүлжээний гол төв тэнхлэг болох Дархан өртөөнд байрладаг бөгөөд улаан буудай ачих, буулгах зориулалт бүхий бүрэн тоноглогдсон, 10 вагон зэрэг зогсох хүчин чадал бүхий бие даасан өөрийн замтай. 2021 онд Монгол болон Хятад улсын хамтарсан мэргэжлийн байгууллагуудын хянан баталгаажилтад амжилттай хамрагдсан бөгөөд БНХАУ руу гурил экспортлох зөвшөөрлөө авчээ.
Бодит байдал 2024-10-04 66.181.181.36
оросын агуулахын хогийг авч л бай,мөнгөөрөө өвчин худалдан авч байгаа бол таны л сонголт!
Зочин 2024-10-04 202.126.89.173
Чиний Хятадын хог арай дээрүү тэгээд
Нэргүй 2024-10-04 202.126.89.217
дээд гурил гэсэн бор өнгөтэй юум байна лээ
Нэргүй 2024-10-04 66.181.161.200
Өяг гурил хэний бизнес вэ?
Нэргүй 2024-10-04 66.181.191.240
оросоом авсан нь хамаагүй дээр дээ
Нэргүй 2024-10-04 66.181.191.240
хамгийн муу гцрилтай үйлдвэр дээ заавал тэндээс авах ёстой вм уу гарын мөнгө авдаг биз дээ
Нэргүй 2024-10-04 66.181.161.129
худалч
Нэргүй 2024-10-04 202.55.188.94
их үнэтэй монгол гурил хэргэлэж байгаа бол монгол цэргүүд хоол тэжээлийн дутагдалтай гэсэн үг хоолны порц хэмжээ талны булан жижгэрнэ гэсэн үг
Нэргүй 2024-10-04 66.181.184.64
ОХУ-ын гурил Монголынхоос хамаагүй дээр. Монгол цэргүүдийг ОХУ-ын эсрэг болгох ажиллагаа чинь бүтэхгүй ээ.
Нэргүй 2024-10-04 202.55.188.45
Чанаргүй гурил хаачив?
Нэргүй 2024-10-04 103.57.93.199
Бараг тэгж байгаа биз