Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 76 жилийн ой энэ долоо хоногт тохиолоо. Ойн арга хэмжээнд 5300 орчим цэрэг, 340 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцсон. Үүнд, Хёнмоо газар-газар ангиллын пуужин, К9 өөрөө явагч гаубиц зэрэг багтжээ.
Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өмнөдийн цэргийн парадыг "алиалагчийн үзүүлбэр" гэж нэрлэн, егөөдсөн байна. Тэрбээр Өмнөд Солонгосын цэргийн хүчин чадлыг үл тоомсорлож, парадын үеэр үзүүлсэн АНУ-ын "B-1B" бөмбөгдөгчийн үзүүлбэрийг шүүмжилжээ.
"Ийм хэнд ч хэрэггүй нүсэр зэвсгүүд дэлгэчихээд Хойд Солонгосын дэглэмийн төгсгөл ирнэ гэж хэн нь ярьдаг байна?" гэж Ким Ё Жон хэлэв. Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын "Хойд Солонгосын өдөөн хатгалгад манай арми нэн дариу хариу цохилт өгөх ба байлдааны өндөр чадавх, бэлэн байдалдаа тулгуурлан арга хэмжээ авна. Хэрвээ тэд цөмийн зэвсэг хэрэглэхийг завдвал холбоотнуудын шийдэмгий бөгөөд хүчтэй хариу арга хэмжээтэй тулгарна. Тэр өдөр Хойд Солонгосын дэглэмийн төгсгөл байх болно" гэсэн үгийн хариу болгож ийн егөөджээ.
Хэнд ч хэрэггүй нүсэр зэвсэг гэдэг үгээр найман тонн жинтэй байлдааны цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай Хёнмоо газар-газар ангиллын пуужинг дайруулсан байна.
3,569.17





















































Холбоотой мэдээ