МҮБХ-ноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваариа танилцуулжээ. Тодруулбал, аравдугаар сард болох хамгийн эхний барилдаан үндэсний бөхийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн байх бөгөөд энэ сарын 16-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэх аж. Харин энэ сарын 19-нд Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Тэгвэл 20-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдааныг зохион байгуулахаар товложээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн сард намрын нээлтийн барилдааныг зохион байгуулсан билээ. Түүнээс хойш бөхийн өргөөнд ямар нэгэн барилдаан болоогүй. Харин өчигдөр /2024.10.03/ “Алдар” спорт хорооны зааланд дархан аварга Д.Дамдины нэрэмжит улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болсон. Уг барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэжээ.
Үүнээс гадна энэ сарын 27-нд Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болох аж.
Зочин 2024-10-04 59.153.112.54
Явдаг жо-нуудын зарын сайт юм шиг юм нийтлэх юм, барилдах улсад л хэрэгтэй байх даа