Оросын бөмбөгдөгч онгоц Хар тэнгис дэх үр тариа ачсан өөрсдийн хөлөг онгоцондоо санамсаргүй цохилт өгчээ. Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Украины Одесса боомтоос өмнө зүгт 26 мянган тонн үр тариа ачсан "Aya" хөлөг есдүгээр сарын 11-ний өдөр пуужинд оногдсон байна. Үр тариаг Египетэд хүргэх ёстой байжээ.
"AS-4 KITCHEN" пуужинг тухайн үед бүс нутагт үйл ажиллагаа явуулж байсан "Tu-22M3 BACKFIRE" бөмбөгдөгчөөс хөөргөжээ.
Оросын нисгэгчид хуучирсан зэвсэг ашиглаж байг онилсон тул ийм алдаа гаргасан байх магадлалтай гэж Их Британийн Батлан хамгаалах яам таамаглав. Тэд "Aya" хөлөг онгоцыг бай гэж яаран буруу тодорхойлсон гэж үзэж байна. "Өмнө нь дөрөвдүгээр сард мөн ийм алдаатай цохилт өгсөн учир ОХУ одоо илүү болгоомжилж байх учиртай. Олон улсын усанд буруу байны эсрэг дуунаас хурдан далавчит пуужинг буруу чиглэлтэй хөөргөж байгаа нь нисэх хүчний туйлын муу, хариуцлагагүй байдлыг харуулж байна" гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Дайны сүүлийн үеийн мэдээллээс хүргэвэл, Оросын арми Украины 15 бүс нутагт нэг шөнийн дотор нисгэгчгүй онгоцоор томоохон халдлага үйлджээ. Украины арми 105 нисгэгчгүй онгоцноос 78-ыг нь устгасан гэв. Агаарын довтолгооны үеэр сэрэмжлүүлгийн дуут дохио таван цаг орчим дуугарсан байна.
3,595.72






















































Холбоотой мэдээ