Улаанбаатарт 9 градус дулаан, үүлшинэ

Улаанбаатарт 9 градус дулаан, үүлшинэ

Улаанбаатарт 9 градус дулаан, үүлшинэ
500px Photo ID: 1005075166 -

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Аравдугаар сарын 4-нд Баянхонгор, Архангайн нутгаар, 5-нд Өвөрхангай, Говь-Сүмбэр, Дундговь аймгийн нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Ньюс агентлаг 2024 оны аравдугаар сарын 4-ний цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө бага зэрэг хүйтэрч +7…+9 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө бага зэрэг хүйтэрч +8…+10 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө бага зэрэг хүйтэрч +5…+7 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж