БШУЯ: БАГШИЙН ХОМСДОЛЫГ НӨХНӨ
Энэ жилийн хувьд орон даяар багшлах хүчний хомсдол үүссэн талаар мэдээлэл нийгмийг талцуулаад амжсан. Учир нь хүний нөөцийн хомсдолыг нөхөхөд чиглэсэн арга хэмжээ нь нийгэмд шүүмжлэл дагуулсан. Боловсролын сайд П.Наранбаяр үүрэгт ажлаа хүлээж авсныхаа дараа "Багшийн хомсдолыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг богино хугацааны сургалтад хамруулан олгох тухай судалж байна" гэж мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, есдүгээр сарын 12-нд эцэслэн баталсан. Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой болж буй.
Өөрөөр хэлбэл, багшлах хүсэлтэй хүмүүсийг 45 хоногийн курсэд хамруулан сургаж, багшлах эрх олгох шийдвэр гаргасан. Тус журмыг хэрэгжүүлэх процесс Боловсролын ерөнхий газар дээр явж байгаа юм.
Тодруулбал:
- Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн,
- Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд багшлах эрх олгох сургалтад хамрагдах боломжтой.
Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна гэж заасан байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авах юм.
МОНГОЛ БАГШ НАРЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.4 САЯ БАЙНА
2023 оны 241-р тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн багшийн хамгийн бага цалин 1 сая 273 мянган төгрөг, цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 1 сая 337 мянган төгрөг болсон. Үндсэн цалингаас дараах нэмэгдлүүд бодогддог.
Мэргэжлийн зэргийн нэмэгдэл:
- Зөвлөх – 20 хувь
- Тэргүүлэх – 15 хувь,
- Заах аргач – 10 хувь нийт багшийн 58-62 хувь нь авч байна.
- Докторын зэрэг- 20 хувь нийт багшийн 0,8 хувь нь авч байна.
Орон нутгийн багш нар :
- Аймгийн төв-20 хувь,
- Сумын төв – 40 хувь нийт багшийн 58 хувь нь авч байна.
Ур чадварын 5-25 хувийн нэмэгдлийг нийт багшийн 21 хувь, төрийн алба хаасан, ажилласан жил тутамд олгогддог 1 хувийн нэмэгдлийг нийт багш нарын 88 хувь нь авч байна.
Бусад нэмэгдэл:
- Анги даасан- 10 хувь,
- Заах аргын нэгдэл удирдсан- 5 хувь
- Кабинет лаборатори хариуцсан- 5 хувь
- Илүү цаг- 7 хоногт 19 цагаас илүү заасан цагийг "илүү цаг-т тооцдог. Илүү цаг үндсэн цалингийн 1,5 хувиар бодогддог. Тусгай сургууль нэмэгдэлтэй.
Түүнчлэн 2022 оноос хойш нэмэлтээр орж ирсэн гүйцэтгэл, үр дүнгийн урамшууллыг дараах зургаан индекс буюу зэргийг харгалзан олгож байна.
- I индекс /25 хувь/ – 947 багш
- II индекс /20 хувь/ – 2982 багш
- III индекс /15 хувь/ – 3351 багш
- IV индекс /10 хувь/ – 5016 багш авсан.
- V.VI индекст – 17028 багш шалгагдсан.
Энэхүү нэмэгдлийг 2023-2024 оны хичээлийн жилээс дээд тал нь 50 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан.
Үүнээс гадна нэг багшид сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зардал болох хичээл практикийн зардалд 300-400 мянган төгрөг, мэдээлэл технологийн зардалд, 150-250 мянган төгрөг, багшийн хөгжлийн зардалд 185- 280 мянган төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардалд 100 мянган төгрөг олгодог байна.
Харин 2024 оны байдлаар багшийн үндсэн цалин 1.8 сая төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр дээрх нэмэгдэлүүдийг авснаар 3.8 сая төграгийн цалин авч байгаа 1000 гаруй багш байна гэсэн судалгаа гарчээ.
Улсын дунджаар авч үзвэл 2024 оны байдлаар ЕБС-ийн багш дунджаар 2.4 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсролын багш 2.3 сая төгрөгийн цалин авч байна. Цаашид багшийн цалинг үе шаттай нэмэх ажлыг салбар яамнаас багш нарын үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаа аж.
ЛЮКСЕМБУРГ УЛСАД БАГШ НАРЫН ЦАЛИН ХАМГИЙН ӨНДӨР
Багш нарын цалин бол тэдний улс оронд оруулж буй хувь нэмрийг үнэлж, чанартай сургалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл. Багш нарыг үнэлж, өрсөлдөхүйц цалингаар урамшуулах нь нийгмийн хөгжил дэвшлийн тулгын чулуу. Эл үзэл баримтлалыг чухалчлан үздэг топ 10 улсыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас жагсаан гаргажээ. Багш нар нь хамгийн өндөр цалинтай топ 10 улсыг гаргахдаа бага, дунд боловсролын багш нарын цалингийн дунджид үндэслэсэн байна.
- Люксембург. Бага, дунд боловсролын багш нар нь хамгийн өндөр цалин авдаг улс бол Люксембург. Тодруулбал, тус улсын багш нарын жилийн дундаж цалин 64.5 мянган ам.доллар. Ирээдүй хойч үеэ төлөвшүүлэхэд сурган хүмүүжүүлэгчдийн гүйцэтгэх үүрэг хэчнээн чухал болохыг Люксембург хүлээн зөвшөөрч, хоёргүй сэтгэлээр үнэлдэгийг энэ тоо харуулна. Дээрх тоо нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гаргасан үзүүлэлт юм. Харин өөр эх сурвалжийн мэдээлснээр тус улсад бакалаврын зэрэгтэй багш ажлынхаа эхний жилд 70.3 мянган ам. долларын цалин авдаг гэжээ. Тус улсын багш нар хамгийн өндөр цалинтай байгаад зогсохгүй ирэх 10-15 жилийн хугацаанд цалин нь дахин 20-31 мянган ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байна. Цаашилбал, 30 жилийн дараа гэхэд 124 мянган ам.доллар болж шинэ дээд амжилт тогтооно гэжээ.
- Герман. Тус улсад багш нарын дундаж цалин 62.6 мянган ам.доллар байна. Тасралтгүй, тууштай хөгжиж буй улс орон боловсролын системдээ гар таталгүй хөрөнгө оруулалт хийдгийг эндээс харж болно.
- Швейцарь. Багш нар нь 54.9 мянган ам.долларын дундаж цалин авснаар Швейцарь шилдэг гурвын тоонд багтаж чаджээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тайлагнаснаас өөр эх сурвалжид дурдсанаар тус улсын ахлах сургуулийн багш жилд 73.6 мянган ам.доллараар цалинждаг. Үүнд урамшуулал, илүү цагийн нэмэгдэл зэрэг нь багтжээ. Мөн ажилласан жилээс хамаарч нэмэгдэл дүн авдаг тогтолцоотой.
- Өмнөд Солонгос. Боловсролын өндөр стандарттайгаараа алдартай Өмнөд Солонгост багшийн дундаж цалин 53.5 мянган ам.доллар байна.
- Канад. Өндөр чанартай боловсролын тогтолцоог эрхэмлэдэг Канад улсад багш нар нь 51.2 мянган ам.доллараар цалинждаг.
- Нидерланд. Нидерланд зургадугаар байр эзэлснээр Европын орнууд багш нарын цалин хөлсийг зохих ёсоор олгохын чухлыг хүлээн зөвшөөрдөг чиг хандлагыг баталж байна. Тус улсад багш нар дунджаар 47.8 мянган ам.долларын цалин авч байна.
- Австрали. Тус улсын багш нарын дундаж цалин 45.3 мянган ам.доллар.
- АНУ. Хэдийгээр муж улсууд нь өөр өөр байдаг ч АНУ багш нарын цалингаар дэлхийд наймдугаарт ордог. Боловсролын тогтолцоо нь өргөн цар хүрээтэй, олон талт байдалтай тус улсад багш нар нь дунджаар 44.5 мянган ам.долларын цалин авдаг.
- Ирланд. Багш нар нь 43.6 мянган ам.долларын дундаж цалинтай Ирланд улс боловсролын хүчирхэг, үр дүнтэй тогтолцоотой гэдгээрээ алдартай.
- Австри. Тус улсын багш нар 40.4 мянган ам.долларын дундаж цалинтай.
дорж 2024-10-04 202.131.251.130
Наранбаяр гэдэг энэ аймхай, хулчгар нөхөр багш нарын цалинг 10% ч нэмэгдүүлж чадахгүй. хоосон гоншигонож л чадах байх.ийм арчаагүй сайдаас хүлээх юм, шийдүүлэх асуудал даанч байхгүй байхаа.Хэдхэн их сургуулийн захирлуудыг халж солихоос үхтлээ айгаад байгаа нөхөр шүү дээ.Хүн нам ийм арчаагүй нөхрөө сайдын сэнтийгээс зайлуулж арай дөнгүүр хүн томилох хэрэгтэй. шившиг болж гүйцлээ дээ.
Нэргүй 2024-10-04 202.5.206.54
Худлаа мэдээлэл цацахаасаа ичдэггүй юм уу .
Нэргүй 2024-10-04 122.201.31.124
Хуцдаг юм бэ. Ямар ч чадваргүй хүний үгээр мэдээлэл бэлтгэн нийтлэж байх гэж. 11 жил ажиллаж байна 23 хувийн нэмэгдэл нэмэгдээд нэмэгдээд гар дээр 1480000 хүрэхүү үгүй юу авдаг байгаа шүү.
Зочин 2024-10-04 66.181.161.159
үндсэн цалинг зөв бичээгүй болохоор бүх тооцоо буруу. ямар баримтаар1.8 к гэж бичээд бна. үлдсэн 400к хаанаас нөхөж авах вэ? багшийн цалинд аудит оруулаач. тоо зөрнө гэдэг нь ноцтой, но той
Нэргүй 2024-10-04 66.181.161.121
үндсэн цалин 1,4 сая бдаг бгаа шүү. 1,8 сая юм бол зөрүү 400к цалингаа авмаар байна. битгий ингэж худал мэдээлэл цацаж гэр бүл хооронд хэрүүл үүсгээд бгаач
Нэргүй 2024-10-04 202.9.40.120
Энэ хөгиин хүзүүгүй хулгаачын сайт гээ биздэээ монголыг хөгжилтэй болгохгүй яасан юм дандааа л цалин муу гэсэн хорон санаагаар ажил хиилгэхгүй санаатай бүх салбарл цалин багашдээ хөгжилтэй орон өөр ядаж авилгач хулгаачдааа хатуу ялтай монгол ооос аль алин өөр нам дагасан өлөн цүнхчин бөгсчин пялдага хулгаач авилгач бузруудааа ногоон хуучин автобус шахдаг нүүрс хулгаалдаад зөөдөг ямар хатуу ял өгөв бузруудаа
Уучлаарай яараад алдаатай биччихсэн 2024-10-04 202.126.91.148
цалин нэмбэл хариуцлагаа ч гэсэн давхар нэмэгдүүлж хэн сайн хичээлээ зааж хүүхдэд сэтгэл гаргаж байгаагаар нь ялгаатай нэмэх хэрэгтэй ха т олноосоо оноо өвснаар биш сурагчаас ирсэн оноогоор нь
Нэргүй 2024-10-04 78.80.113.227
Тэр багшаас хүүхдүүд хичээл дээрээ асуулт асуусанд сурагчийн биед гар хүрснийг асууж, хэдэн жил өнгөрсөн ч хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой
Нэргүй 2024-10-04 78.80.113.227
Улсын ЕБС-ийн багш нар сурагчидтай зөв боловсон харьцаж, сурагчид зохих хэмжэний мэдлэг, боловсрол багш нараас авч байгах, багш нар сурагчдад сэтгэл санааны дарамт өгч буй, зүй боловсон харьцаж байгаа эсэхэд анхаарал хандуулж, шаардлага хангагдсан тохиолдолд багш нарын цалингийн асуудал хөндөгдөх ёстой. Их сургуулийн ангийн оюутан маань нэг хичээлийн багш нь хичээлийн дундуур ангийнх хүүхдээс асуулт асуусанд нь хичээл дээр хоорондоо ярьсан гэж үзэн олон удаа алгадасан тухай ярьж байсан.
Нэргүй 2024-10-04 66.181.180.37
Surgasan xyyxdyyd ni ur chadvaraar delxiid suuliin bairt ordog.
Нэргүй 2024-10-04 122.201.31.174
Гэхдээ заах арга зүй нь Азийн дунджаас 1.5 жил, дэлхийн дунджаас 2 жилээр хоцорсон. Хүүхдүүд мөн хэмжээний хоцрогдолтой боловсорч байна гэсэн үг. Мөн ядуу орны нөхцлийг тооцох ёстой. Тэгэхээр өнөөдрийн цалин бодьтой гэсэн үг.
Нэргүй 2024-10-04 158.59.146.30
yag shde, bas boloogui 8 dahin geed burr bagasgajee, tsagiin bagsh ni mongol munguur 10-11 saya Stalin avdag, tegeher mongol bagsh naraas draai 10, endsen bash nar ni bvvr undur tsalintai shuu dahin ih baina gesen ug
хүннү 2024-10-04 202.9.46.243
Монголын эдийн засаг муу, экспортын бараа бүтээгдхүүн байхгүй, гаднаас орж ирэх валютын урсгалгүй улс орон үүнээс өөрөөр яах юм? Зөвхөн уул уурайд түшгилсэн аж ахуйг харсаар сууна. Хамгийн гайгүй гэсэн ордуудыг 30 гэр бүл хуваагаад авчихсан бусд нь үнэсэн дээр хэвтэж байна. Угтаа бол энэ 30 гэр бүл, эзэмшдэг ордынхоо ашигаар монголын бүх багш эмч нарыг гадны жишигээр цалинжуулж чадна ш дээ.
Нэргүй 2024-10-04 202.126.91.241
Ядуу улсаа өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулах аргагүй
Zochin 2024-10-04 202.126.89.212
undsen tsalin 1.4say shuudee
Шударга хүн. 2024-10-04 66.181.183.135
Сургалтын чанар чинь 80 дахин бага байж , сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд ямар хэмжээний боловсорсон иргэдийг бэлтгэсэн юм бэ? Ажлаа чин сэтгэлээсээ хийж , шавь нараа дэлхийн хэмжээний хүн болгочихоод цалингаа яриарай.
Нэргүй 2024-10-04 139.5.219.83
Тэр дэлхийн багш нар чинь хийсэн ажилдаа таарсан цалингаал авч байгаа шүү дээ , сурган хүмүүжүүлж байгаа хүүхдүүдээ загнаж зодож жанчина гэж ёстой байхгүй багш нар
Нэргүй 2024-10-04 66.181.180.140
Тэнэг хүмүүс яах вэ дээ
Zochin 2024-10-04 66.181.161.66
Huviara hichel zaaj,sportiin duguilanguud had Joni mal shigl uimsen orilsn aaviin tseej gargsnpeediisen yumnud huviin soyol tuich bhgui,hirtri haltar busdig deerhsen,adilhn dasgalaa eeljleed hii gehdl huhdeer tsohiura bariulchad pro dasgal hiiched huhed hiih tsagtni zuger orihood duiviiled yavj bn,baghsnarnch harahgui heleher uchlarai bhgui,ingej bjbsurdag gene bagsh baihgui ued omno sursn huhduud bagshiin orond dasgal hiilgej bn.heleher bagsh zavgui ued huhduud negendee zaadag gene iim zavaan,z
Zochin 2024-10-04 66.181.161.66
Tsalin odndrch zaah tsagtaa buh huhdee bolovsrol olgoj bn.esreger mngld tsalin nemeech grchhed Bush bagsh Bush bhlda,ihenh bagsh zaahaas zaahguini IH,chimegui bai gej uimuldeg huhdudteige zargldsaar zaasn yumgui,daragiin odrni dahin zaaj bn,surah chadvartaiguudni chaduulj uimulsen,orilsnguudni mrdletei medleggui tomorch peediisn yumjudl bn,huvi huvsgliin surguliin yalgagui.chadvargui,chanargui,demii tsag ursenl bn.
Нэргүй 2024-10-04 66.181.178.194
Бүх хүмүүсийн цалин дэлхийнхтэй харьцуулвал өчүүхэн ш дээ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ биз дээ?
Нэргүй 2024-10-04 66.181.176.103
Тэгээд тэр өндөр цалинтай оронд очоод багшилж болдоггүй юм уу??? Хэрвээ тоож ажиллуулдаг бол шүү дээ
Нэргүй 2024-10-04 124.158.120.146
Мөрөөдцөн шийдцэн гар вэ Мал орк минь ул мнгол шигээ битгий сана!
Нэргүй 2024-10-04 103.57.93.199
Монголын жишигт гэвэл бүр тийм багадаа орохгүй нэ, бүх сургууль нь хангалттаа татаас авдаг, бүр улсын төсөвөөс авсан мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болдог. Зөвхөн суралцагчдаас татсан мөнгөөрөө болгодог. Одоо өөр пугаа нэмүүлэх гээд байгаа пм
Нэргүй 2024-10-04 124.158.120.146
Үндсэн цалин 1.4М шүү өөе айн кк
Нэргүй 2024-10-04 139.5.219.133
Minii tal tsalin hna bn hen awaad bgaa yum be?
батаа 2024-10-04 112.72.9.170
Цалин 3.5 сая гарсан ш дэ, манайдаа болж байгаа, дэлхийн жишиг гэвэл бага. Гэхдээ хөгжиж байгаа улсад бол жишиг цалин шүү. Улс нь Африкийн улс шиг байж, цалингаа АНУ-ын жишгээр тооцуулах гэвэл инээдтэй юм болно. Эмч, сувилагч нарын цалин гэж бүр чимээр багшийн цалингаас хэд дахин бага ш дэ. Эмч нарын цалингаа харин нэмэх хэрэгтэй.
Нэргүй 2024-10-04 103.57.92.55
өсвөр үеийнхэн дэндүү зэрлэгшиж бна, эм, эргүйй. багш нар хүмүүжил ёс суртахууны талаар юу ч ярьж хэлдэггүй гэсэн ш дээ!!; цалин нэмэх тухай яриа бхгүй.
Нэргүй 2024-10-04 124.158.120.146
Угаасаа аль ч нийгэмд зэрлэг бүдүүлэг бсан!
Тооцоо 2024-10-04 172.91.182.247
Монголд багш хүн 1 жилд 8400 долларын цалин авдаг гэжээ. Америк багшаас 5 дахин бага цалинтай. Тэгэхдээ сурагчдад өгч байгаа мэдлэг нь 10 дахин бага
Нэргүй 2024-10-04 172.91.182.247
Яаж тооцсон гэвэл 2.4 сая төг=700 $х12 сар=8400$
zochin 2024-10-04 64.119.31.179
Hugjiltei ornii bagsh nariin tsaling taviad nemergui Kyrgiz yum uu Kazakhsatnii tsalintai haritshuulah heregtie. China baisan bolno.
Нэргүй 2024-10-04 103.168.34.3
Би багш хүн. Одоогийн ихэнх багш нар мэдлэг чадвар нь бараг 50….
Нэргүй 2024-10-04 124.158.120.146
тэтгэвэртээ гароо Бадмаа минь! кк
Зочин 2024-10-04 66.181.181.125
Улсын хөгжил бусад орноос арав дахин муу бол цалин хөлс арав дахин бага байх бол бодит шударга зүй тогтол гэдгийг эрүүл ухаантай хүн болгон ойлгох ёстой. Харин үүндээ зохицсон бүх юмны үнэ арав дахин хямд байх ёстой.
зочин 2024-10-04 66.181.191.129
Хамгийн гол нь бид бусад орон шиг юм хийж,хэрэгцээнийхээ ихэнхийг өөрсдөө хангаж сурах хэрэгтэй байна,Одоо бид жаахан нүүрсээ хятадад өгч хэдэн доллар олж амьдарч байна Нүүрс манай экспортын 60 хувь гэдэг Хэрэв хятад нүүрс авахаа багасгавал бид яах билээ, Цалин нэмэх мөнгө өөрөө ургаад байдаггүй
Нэргүй 2024-10-04 124.158.120.146
Манайх нээх олигтой юм хийж чадахгүй
Зочин 2024-10-04 66.181.181.125
Африкаас бага цалинтай монголчууд америкаас үнэтэй хоол хүнс хувцас эд бараа бусад зүйлийг хэрэглэдэг. Хувийн үйлдвэр компанууд ард түмнийг шулж мөлжиж дээрэлхэх нь хэрээс хэтэрч байна.
Нэргүй 2024-10-04 66.181.185.89
Багш нарын цалин хаа ч тийм өндөр биш л юм бна ш дээ, жилийн цалингийн сан нь 40–60 гаруй мянга гэдэг чинь нэг их өндөр бишшүү дээ !
АНУ-д бол бакалавр сувилагчийн жилийн цалингий фонд 110 000$ орчим байдаг ш дээ.
Манай багш нар нэг их хохироод байгаа юм ч үгүй л юм бна, бусад салбартайгаа хараа бараандаа л юм шив дээ. Харин эмнэлгийн салбарыхан л арай бага цалин авдаг гэж нийтээрээ яриад байдаг даа !
зочин 2024-10-04 66.181.191.129
Манайд юмны үнэ бага,иймд цалин бага ,Бага цалингаар амьдрах боломжтой,Тухайлбал АНУ-д сард 2000-2500 долларын цалин авахад,амьдралд нь бүрэн хүрэлцэхгүй,Ийм цалинтай ажил олоход ч хэцүү, Гэтэл энэ хэмжээний доллар 6 0-7.5 сая төгрөгтэй тэнцэнэ, АНУ-д нэг удаа түргэн дуудаж үзүүлэхэд 1000 долл,эмнэлэгт нэг удаа үзүүлэхэд 300-400 долл,хугарсан гар эмчлүүлэхэд 10000 хамгийн хямд хагалгаа 100000 долл үнэтэй,Гэтэл манайд бараг үнэгүй,Юмыг мэдэж байж ярьмаар юм
Нэргүй 2024-10-04 202.179.15.130
ГАНЦХАН БАГШ НАР БИШЭЭ, БҮГД САЛБАРЫН АЖИЛЧИД АДИЛХАН БАЙНА.
Нэргүй 2024-10-04 152.67.219.236
ediin zasagiin hugjil qini hedei door bile?tuunig adiltga.
өөө 2024-10-04 210.148.94.144
Хөгжсөн баяр оронтой харьцуулаад байх юм. Эхлээд улсаа хөгжүүлээч балайнуудаа. Улсаа хөгжүүлээгүй байж цалин нэмээд байвал ханш өсөөд зүгээр л цаас хэвлэнэ гэсэн үг шдээ
Нэргүй 2024-10-04 66.181.160.42
Цалин хөлс ажилтны мэргэжлийн чадвар, мэдлэг, туршлага, хариуцлага г.м. олон хүчин зүйлээс хамаардаг. Манай багш нарын мэдлэг, чадвар нь 8 дахин их цалин авч байгаа тэр гадаадын багш нараас ямар байна вэ гэдгийг харьцуулж үзсэн үү??? Энгийн жишээ: өдөрт 5 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ажилчин түүнээс 8 дахин их (40ш.) бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй ажилчны цалин адил байж болох уу??
Нэргүй 2024-10-04 66.181.171.98
бүгд л бага цалинтай байна. Багш нар харин сүүлийн үед бага бага гээд хэд хэд цалингаа нэмүүлсэндээ
Zochin 2024-10-04 24.80.235.31
Zovkhon bagsh nar bish bukh salbar n tsalin 8-10 dahin baga baigaa. Tetgever gehed 10 dahin baga shuu dee. Ene uls n ediin zasag uls toriin hogjiltei holbootoi
Нэргүй 2024-10-04 124.158.120.146
Үгүй мал ард төмөнтэй холбоотой!