ГХЯ: Израильд байгаа монголчуудтай тогтмол холбоотой байгаа

ГХЯ: Израильд байгаа монголчуудтай тогтмол холбоотой байгаа

ГХЯ: Израильд байгаа монголчуудтай тогтмол холбоотой байгаа
Ойрх дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг иргэдэд Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа. Мөн тус бүсэд байгаа монгол иргэдтэй Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамнаас тогтмол холбоотой байгаа гэлээ. Хэрэв тус бүсэд байгаа монгол хүнд аюул, эрсдэл учирсан тохиолдолд иргэд яаралтай холбогдох боломжтой байна.
Израильд Монгол Улсын 80 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэсэн юм.
Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэнд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд дараах дугаар, хаягаар холбогдох боломжтой.
  • ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас,
  • consul@mfa.gov.mn цахим шуудан,
  • Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас,
  • ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-04 202.179.26.115

Дайн болж байгаа газар юугаа хийгээд байгаад байдаг байнаа

Avatar

Нэргүй 2024-10-04 66.181.177.153

Изра алуулж байна доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж