"Бэлтэс мөрөн" ХХК-ийн хурлыг дахин хойшлуулав

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн хурлыг дахин хойшлуулав

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн хурлыг дахин хойшлуулав
"Бэлтэс мөрөн" ХХК-ийн удирдлагад холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэх асуудал олны анхаарлын төвд байгаа. Гэвч энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард ес хоног үргэлжилж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Энэ хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр /2024.10.03/ Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд 10.00 цагт хянан хэлэлцэж эхэлсэн.
Шүүх хуралдааны бүрэлдэхүүн шүүгч Н.Дэлгэрмаад ар гэрийн гачигдал гарч, хурлыг 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Мөн шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Мэндсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-03 66.181.185.18

100 жилийн ой хүлээж байгаа гэж би хэлёэн шүүдээ!!! 11 схрын 26

Avatar

Зочин 2024-10-03 192.82.66.27

Шүүх хэрэг маргаанаа хуулийн дагуу хурдан шийдээд яваач… Яасан шийддэггүй хэрэг вэ??? Нэг учир байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж