Дэлхий дахинд Анагаах ухааны салбарт роботын мэс засал, дурангийн мэс засал ноёрхож буй. Монгол Улсын хувьд мэс заслын эмчилгээний 80-95 хувийг дурангийн аргаар хийдэг. Тэгвэл Монгол Улс роботын мэс заслын эмчилгээг хийхэд нэг алхам урагшлав. Учир нь "Хавдар судлалын үндэсний төв" робот дээр суурилсан хагалгаанд эмч нараа бэлтгэж эхэллээ. Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төв өнөөдөр /2024.10.03/ Робот мэс заслын сургалтын төв нээж, энэ чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх боломж бүрдэв. Робот мэс засал нь хэвлийг нээхгүйгээр хэвлийн хананд хамгийн бага зүсэлт хийдэг байна. Тодруулбал, төлөвлөгдсөн өндөр нарийвчлалтай, мэс заслын хэсгийг маш тодорхой өсгөж харах чадвар бүхий эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гар дамжлуулдаг аж. Ингэснээр эмчийн хийж болох санамсаргүй алдааг хэд дахин бууруулдаг байна. АНУ, Япон, Солонгос, Сингапур зэрэг орнуудад робот мэс заслын эмчилгээ хэдийн нэвтрээд, үйл ажиллагаа явуулж буй.
Хавдар судлалын эмнэлэг робот мэс заслын сургалтын төв нээж буй нь цаашид Монгол улсад роботын мэс заслын эмчилгээний эхлэлийг тавьж байгаа юм.
Хэрвээ робот мэс заслын чиглэлээр мэргэжилтнүүдээ бэлдээд эхэлбэл Монгол улсад робот мэс заслын эмчилгээ 15-20 жилийн дараа нэвтрэх боломжтойг Анагаах ухааны доктор Б.Баатарсүрэн хэлж байв.
Лантуу 2024-10-03 66.181.185.29
2000-аад оны эхнээс хөгжилтэй орнуудад Робот мэс заслын машинууд ажиллаж эхэлсэн юм.
Нэргүй 2024-10-03 66.181.185.64
Хавдар Судлалын үндэсний төвийн эмч нар өвчтөнүүдийгээ алж байж, бах нь ханадаг. Гадаадад эмчлүүлээд эрүүл ирсэн хүмүүс, монголд монгол эмчийн хяналтад байгаад хурдан үхэж байна. Монголын эмч нар АНУ-д амьдрах эрх авах гэж монголчуудыгаа алдаг.
cfggr 2024-10-03 202.9.40.117
манж хужаагууд Нам төрын толгойд заларч хулгай хийж цөлмсөн адгийн өлөн хог шааруудыг буудгийн шд цаг нь болж дэээээ.