Гадаадын иргэн, харьяатын газар/ГИХГ/-аас “Монгол Улсын цагаачлалын салбарын цахим шилжилт” уулзалтыг өнөөдөр /2024.10.03/ зохион байгууллаа. Өнгөрсөн есдүгээр сарын 10-наас визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн.
ГИХГ-аас өгсөн мэдээллээр, өмнө нь Монгол Улсыг зорин ирж байгаа гадаад улсын иргэд элчин сайдын яаманд очиж уламжлалт байдлаар виз мэдүүлэх цагаа авна, мэдүүлнэ гээд их хугацаа зарцуулдаг байсан. Харин одоо энэ байдал өөрчлөгдсөн.
Тодруулбал, ГИХГ-аас олгож байгаа нийт 54 ангиллын визийг цахимаар олгох Засгийн Газрын шийдвэр гараад хэрэгжүүлээд явж байна. Монгол Улсад зорчиж хөрөнгө оруулалт хийх, хөдөлмөр эрхлэх, суралцах гэж буй оюутнууд, гэр бүлийн шугамаар ирж байгаа зэрэг 54 ангиллын визийг цахимаар мэдүүлээд хариугаа цахимаар авдаг үйл явц руу шилжлээ. 2021 оноос хойш аялал жуулчлалын, дамжин өнгөрөх, спорт, соёл урлагийн арга хэмжээнд оролцох визийг цахимаар олгож ирсэн. Уг тоон үзүүлэлт жилээс жилд өсч байгаа. Тухайлбал 2023 онд аяллын зорилгоор 36,000 гаруй иргэн цахим виз авч байсан бол энэ жилийн аравдугаар сарын байдлаар 74 мянга гаруй иргэн иргэн цахимаар виз авч нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Цахим болсноор гадаад улсын иргэд манай улсыг зорин ирэх үйл явц амар хялбар болж байна. Энэ жилээс эхлэн манай байгууллагын бүх үйл ажиллагаа цахимаар явж байгаа гэсэн юм.
Нэргүй 2024-10-03 66.181.185.64
Тэгвэл гадаад дахь Монголын элчин сайдын яамдыг цөөллөх хэрэгтэй. Бүр социализмын үеэс эхлэн Монголын элчин сайдын яамныхан жирийн төрийн албан хаагчдаас 10 дахин их цалин авч, сайхан гадаадад суудаг. Тэд зөвхөн урлаг соёлын элч хийхээс өөр нэмэргүй байдаг.