Үнэтэй бэлэг авсан сайд асан хорих ял авлаа

Үнэтэй бэлэг авсан сайд асан хорих ял авлаа

Үнэтэй бэлэг авсан сайд асан хорих ял авлаа

Сингапурын засгийн газрын сайд нарын танхимын ахлах сайд Субраманиам Исваранд 12 сарын хорих ял оноолоо. Тэрбээр албан тушаалаа хашиж байхдаа хууль бус 403 мянган ам.долларын үнэ хүрэх бэлэг авсан болох нь тогтоогдож, гэм буруугаа хүлээжээ. Тус бэлэгт Формула 1 Гран При, "Brompton T-line" унадаг дугуй, согтууруулах ундаа, хувийн онгоцоор аялах зэрэг орсон бөгөөд хэргийг шүүсэн шүүгч Винсент Хунг хэлэхдээ "Зам тээврийн сайд асан Исварандын гэмт хэрэг нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэдийн төрийн байгууллагат итгэх итгэлийг алдагдуулсан явдал юм" гэжээ.

Исваран аравдугаар сарын 7-нд шоронд орох болно. Тэрбээр Сингапурын цаазаар авах ялтай хоригдлуудыг хорьдог Чанги хорих ангид ялаа эдлэх бөгөөд тэнд орны оронд сүрэл дэвсгэр ашигладаг гэдгээрээ алдартай. Исваран сүүлийн 50 жилийн хугацаанд шүүхээс ял авсан анхны улс төрийн зүтгэлтэн боллоо. Сингапурын хувьд "авлигагүй" хот улс гэдэг тодорхойлолттой бөгөөд Исвараны хэрэг нь хот улсын нэр хүндэд муугаар нөлөөлсөн гэж шүүгч үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-03 103.57.93.199

Манайд бол улам даварна. Авгай хүүхэд нууц амраг гээд хөвөрнө шүү дээ

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.183.193

н**ш гэж Монголд хэдэн тэрбумаар нь хулгай луйвар хийсэн нь хаан заан мэт амьдарч байх шив

Avatar

Зочин 2024-10-03 103.212.118.125

Билэг авсан хүнийг хорих ялаар шийтгэж байдаг улс байхад хэдэн их наядаар нь хулгай хийчэхсэн хүнээ шийтгэж чаддагүй улс бас байдаг юм байна лээ.

Avatar

Нэргүй 2024-10-03 71.249.90.29

Хаана тэр вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж