Японы шинэ ерөнхий сайд Шигэрү Ишиба сонгуульд ялалт байгуулахынхаа өмнө "Азийн НАТО"-ыг байгуулах санаачлага гаргасан. Азийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж үзэж буй түүний энэ санаачлагыг АНУ, Энэтхэг улсууд хүлээн зөвшөөрөөгүй. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманьяам Жайшанкар Мягмар гаригт мэдэгдэл хийхдээ "Дели Ишибагийн үзэл санаатай санал нэг биш байна" гэдэг үгээр эргэлзээгээ илэрхийлжээ.
Түүнчлэн Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар Лхагва гаригт энэ санаачлага дээр ажиллаагүй гэдэг мэдэгдлийг хийв.
"Энэ санаа ирээдүйд хэрэгжиж болох юм. Ххарилцан батлан хамгаалах үүрэг хүлээх механизмыг Ази тивд шууд бий болгоход хэцүү" гэж Японы Гадаад хэргийн сайд Такэши Иваяа хэлжээ. Энэ санаачлага Хятадад чиглэсэн эсэхийг түүнээс асуухад тэр "Тухайлан аль нэг улсыг онилоогүй" гэж хариулжээ. Харин Батлан хамгаалахын сайд Накатани "Ерөнхий сайд өчигдөр зааварчилгаа өгөхдөө НАТО-ийн ази хувилбар байгуулах тухай юу ч дурдаагүй" гэсэн байна. Накатани нь Ишибагийн шинэхэн томилсон Батлан хамгаалахын сайд юм.
Энэ мэт санаачлага ярихад одоо хэтэрхий эрт байна гэдгийг өнгөрсөн сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Даньел Критенбринк хэлсэн юм.
Нэргүй 2024-10-03 95.99.118.211
Hamgiin ih demjihgui ni amerik l daa.
Нэргүй 2024-10-03 66.181.177.153
Za Natod orvol Ukrain l bolno shuuuuu!
хүннү 2024-10-03 202.9.46.243
Энэ нөхөр юун том б**х юм? Эхлээд өөрснийгөө хамгаалах аримтай болоосой. Одоо Америк цэргүүдээр хамгаалуулж байгаа ш дээ. Өмнөд Солонгос мөн л адил.
Нэргүй 2024-10-03 180.150.124.200
Ази илүү нэгвмэл болж ирээдүйд НАТО той л үзэхэд бэлдэж эхэлнэ л дээ. Бүгд л айна шд. Ойлгомжтой
Баярцогт 2024-10-03 47.227.179.89
Пилипин гэж айхтар улс гараад ирсэн муу Хужааг бол арчина л гэж байна Юун Тайваан.Сошилоор бол байнга л Хужааг доош нь хийгээд л алж байнаа.
Нэргүй 2024-10-03 202.126.89.236
өнөөдөр биш гэхэд маргааш яригдах л асуудал. Өнөөгийн ороо бусгаа цагт амгалан тайван байдал баталгаагүй байна шүү дээ. Хятад,Энэтхэг улсууд өөрсдөө санаа нь хувирвал яах болж байна. Бодох л асуудал. АНУ бол бүр ойлгомжтой….
ХУУЛЬЧ 2024-10-03 202.9.46.102
АЗИ ТИВ НАТО БОЛНО ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ .,,,,ТЭР ТИВ ЧИНЬ ХАРИНЧ АМГАЛАН ТАЙВАН ТИВ ШҮҮ.,,,,,
сүхбат 2024-10-03 202.9.40.124
ер ази тивийн нато байх хэрэгтэй
Нэргүй 2024-10-03 66.181.185.89
Одоохондоо биш ч яваандаа анхааралтайгаар авч үзэх л санаачилга шүү дээ !