Реппер П.Диддигийн хохирогчдыг өмгөөлж буй Хьюстон, Нью-Йоркд төвтэй өмгөөлөгч Тони Базби ирэх сард шүүхэд нэхэмжлэл гаргана гэж мэдэгджээ. Мөн тэрбээр 60 эрэгтэй, 60 эмэгтэй хохирогч байгаа бөгөөд тэдний 25 нь хүүхэд болохыг хэлсэн байна. Хамгийн бага нь найман настай хүүхэд аж.
П.Диддигийн өмгөөлөгч "Хохирогчдын мэдүүлгийг эсэргүүцэж, мөнгө салгах гэсэн санаа гаргаж байна" гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн, "Цахим орчинд тархаад буй хуурамч мэдээллүүдэд албан ёсны тайлбар өгөх боломжгүй. Бид хуулийн дагуу гэм буруугүй гэдгээ нотлох болно" гэжээ. Хохирогчдын П.Диддитэй холбогдсон он цаг нь 1991 оноос эхлэлтэй. Хамгийн анх хуучин найз охин Кэсси нь реппер Диддиг бие махбод, сэтгэлзүйн дарамт, хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхэд хандсан байдаг.
Одоогийн байдлаар П.Дидди Нью-Йоркийн Бруклин дахь Метрополитаны хорих төвд хоригдож байгаа юм. Гэхдээ өмгөөлөгчид нь түүнийг Флорида дахь харшид нь "GPS"-ийн хяналттай, зочдыг хүлээж авалгүй гэрийн хорионд байлгах санал тавьсан байна. Мөн 50 сая ам.долларын батлан даалтад гаргах санал гаргажээ. Хэргийг мөрдөж буй хуулийн багийнхан П.Диддигийн өмгөөлөгчдийн саналыг хүлээн аваагүй байгаа аж.
3,548.92




















































Холбоотой мэдээ