Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнөөдөр /2024.10.03/ зарлалаа. Хамгийн сүүлд метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаан есдүгээр сарын 30-нд болж, метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлээд байсан билээ. Харин их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа юм.
Улаанбаатар метроны шугам ойролцоогоор 17.7км урттай. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд нийт аяллын хугацаа 27 минут байна.
Өргөгдсөн болон газар доорх 14 өртөө зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Зорчигч тээвэрлэх чадвар оргил ачааллын үед нэг цагт нэг чигт 17 мянгаас 26 мянган хүн тээвэрлэнэ. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 өртөө зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Метроны барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.
Инженер Батын холын хамаатан 2024-10-03 202.126.89.181
Нэгэнт л тунел метро байгуулахаар шийдсэн бол босоо хэвтээ тэнхлэгтэй 2 шугам тавих хэрэгтэй ш дээ..Бас метро барих төслийг эхлүүлэхээсээ өмнө ус зайлуулах хоолойгоо нэгдсэн шугамаар бүрэн шинэчвэл зүгээрсэн..
Нэргүй 2024-10-03 202.55.191.194
ГАЗАР ДООГУУР УХНА Л ГЭЭД БАЙХИЙН БОГД УУЛАА УРАГШ НЭВТ НҮХЛЭЭД УРАГШ ХОТОО ТЭЛЬЕЭЭ ХӨ