"Тавантолгой" дулааны цахилгаан станцын төсөл шүүх дээр гацжээ

"Тавантолгой" дулааны цахилгаан станцын төсөл шүүх дээр гацжээ

"Тавантолгой" дулааны цахилгаан станцын төсөл шүүх дээр гацжээ

Монгол Улсын засгийн газар "Тавантолгой" дулааны цахилгаан станцыг барина гэснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Үндсэндээ 2013 оноос эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл “Рио тинто” ХК-ийн төлбөрийн баталгаа, “Оюутолгой” ХК-ийн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос зогсонги байдалд орсон. Уг ажлыг эрчимжүүлэхээр Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК-ийг 2020 онд байгуулсан. Гэвч тус компани байгуулагдаад дахин дөрвөн жилийн нүүр үзэж байгаа ч тус төсөл таг гацсан хэвээр байгаа юм.

Өчигдөр /2024.10.02/-ний өдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр “Тавантолгой” дулааны цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орох талаар "Ажлын хэсгийн гишүүд, тендер шалгаруулалтаар санал ирүүлсэн компаниудын дунд маргаан үүсэж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Шүүхийн шийдвэрийн дараа хөрөнгө оруулалт тодорхой болно" гэх мэдээллийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж өглөө.

Станцын техник, эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2020 оны арванхоёрдугаар сард баталж, 2023 оны тавдугаар сард шинэчилсэн байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн 2021 онд хийсэн бөгөөд станц барих Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь 90.23 га газрын гэрчилгээг 2021 онд авч, түүнээс хойш төлбөрийг зохих ёсоор төлж буй. Мөн 2023 онд Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газраар баталгаажуулалт хийлгэсэн байна.

Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 220кВ-ын хоёр хэлхээ, 167 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс дайран өнгөрөх Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.

Станцын барилга байгууламж барих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг 2021-2022 онд хийж гүйцэтгэн, Галба-Өөш долоодын говийн сав газар, Наймдайн хөндий, Загийн усны хоолойн ордуудаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай ус хэрэглэх асуудлыг шийдвэрлээд буй.

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой уурхайг урт хугацаанд цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг 2022 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан. Тус уурхайн хэрэглээ 236-285 МВт бөгөөд Тавантолгойн станц ашиглалтад орсноор дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах боломж бүрдэх юм. Харамсалтай нь Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны аравдугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон билээ.

Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан.

2023 оны зургадугаар сард зарласан уг тендерт хоёр оролцогч санал ирүүлсэн. Нэгдүгээрт, Камбожийн Хаант Улсын “Mitime International” компани, хоёрдугаарт, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл байжээ. Тендерийн хороо “Mitime International” компанийг шалгаруулсан боловч “Майнс Ап” ХХК-ийн түншлэл гомдол гаргасан тул Сангийн яам уг тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх чиглэл өгчээ. Гэвч тендерийн хүчинтэй хугацаанд дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болж, уг тендер хүчингүй болсон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-03 66.181.186.240

Эрчим хүчний томоохон төслүүдийг дундаас нь олз хайж булаацалсан улс төрчид л гацаасаар байгаад тус салбарыг ийм хүнд байдалд оруулсан гэдгийг бүү март !!!

Avatar

Зочин 2024-10-03 66.181.186.240

Олон том төсөл ярих болоогүй эхний ээлжинд сөхөрчихөөд байгаа эрчим хүчээ л босгоод ирвэл бусад нь аяндаа дагаад бүтнэ шүү

Avatar

Зочин 2024-10-03 103.168.34.8

нөгөө л хэдэн мафийнхан

Avatar

Нэргүй 2024-10-03 103.212.118.225

Albaar gatsaaj bga. Manai said darga nar 2 huvaagdaad lobbydood ajil yavulahgui bn

Avatar

Үнэн үг 2024-10-03 139.5.219.94

Нэн шаардлагатай ганц станц барих ажилаа шийдэж чадахгүй гацаачихаад 14 том төсөл энэ тэр гэж хий сэвээд хэрэг байна уу.. эхлээд энэ мэт ажил явдгүй гацаад байдаг, ажил чанартай хийчих хүнгүй болж байгаа байдлаа цэгцлээд цааш явбал яасан юм.Эс тэгвэл бүх төсөл энэ мэт гацаанаас салахгүй.

Avatar

Оноч 2024-10-03 66.181.182.38

өө тэгээд ажил хийхгүй бол ажил дээрээ байж л байдаг тогтолцоо бий болчихсон. Хийх гэж оролдвол нийтээрээ бужигнаж байгаад солиулчихдаг арга мэхтэй болсон. Улс төрчид нь ч олон хүн далчигнаад байвал аа яршиг зүгээр гэсэн байдлаар хандахаас ажил хийх тухай ойлголт байхгүй. Өөрсдийн амин хувийн нэг хоёр ажлаа амжуулаад зайлдаг. энэ тендерийн хууль бол утгыг нь алдуулсан, юу ч болсон шууд л шүүхддэг тогтолцоо руу оруулчихсан. Ялагдсан компани шүүхдсээр байгаад тухайн санхүүгийн жил нь өнгөрөөд тэр

Avatar

Хуцаа 2024-10-03 202.9.46.240

золбин хужаанууд гацааж байгаа ондоо улсыг Монголд оруудахгvй байх хог х***а санаа хог хятадыг устгацгаая.

Avatar

Нэргүй 2024-10-03 120.18.79.102

Kambodia? Haha

Avatar

Нэргүй 2024-10-03 59.153.114.34

УЛСИН ХӨГЖЛИИГ ШҮҮХ ГАЦАДГА БОЛИОЧЭЭЭ

Avatar

Нэргүй 2024-10-03 59.153.115.96

Эхлээд зөв бичиж сур дараа нь ….

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.184.227

10%-ийн Даваасүрэн муу хар царайлсан фсда минь эрчим хүчний салбараас сарвуугаа татаачээ. Баруун суга Амарсанаагаа Дулааны шугам сүлжээний даргаөр Дөрвөд Чойжилсүрэнтэй наймаа хийгээд тавиулчихсан байна. Энэ 2 хүзүү толгойгоо холбоод эрчим хүчний салбарыг базах гэнэ дээ

Avatar

зочин 2024-10-03 66.181.160.118

Мөнгөн дүн өндөртэй ажилд тэндэр заралдгүй юм гэж сонссон
Метро бас л нэг иймэрхүү нохойн замаар орноо !!!!… Мөнгө ихтэй , хуульч өмгөөлөгч сайтай том кампанууд ирээд л зодолдчихноо !!..Жижигхэн Монгол яачиж чадахгүй !!!…

Avatar

иргэн 2024-10-03 202.9.46.181

асуудлыг шийдэж чаддаггүй шүүгчидээ зайлуулаач ээ….тэд монголын хөгжилд саад болж гай тарьж бна…..

Avatar

Нэргүй 2024-10-03 103.212.116.144

Монголыын мега төслүүдийг гацаагч Кремлийн суурин төлөөлөгч Женко Баттул га, 10%-ийн Даваасүрэн нтр гээд хугацаа дуусч бгаа ноход ч бна, саяхан томилогдсон САмарсайхан нтр ч бна

Avatar

Зочин 2024-10-03 103.212.116.188

Монголчууд өөрсдөө их мөнгөн дүнтэй ажлын маргалдаж ажил гацаачихаад ЖЕНКО гэж хуцдаг аа болих хэрэгтэй Эрчим хүчний төслийг хамгийн их гацаадаг хүн бод 10% Даваасүрэн шүү ..МАНгар тэнэг ээ хэнд гайхуулдаг с** вэ .

Avatar

өөө 2024-10-03 66.181.164.23

Хурцыг томилоод ажил гацаагаад байгаа нохойнуудыг оронд нь унтуул. Цус харвасан гээл болоо ард түмэн баярлаад л үлдэнэ харамсах хүн байхгүй, Ши Путлер 2с сайныг нь сураачээ Данхаа

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.160.34

Виктор Медведчук гэгч этгээд Украины Дээд Радын депутат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, улс төрийн нэг намын дарга г.м. албан тушаалд байхдаа ОХУ-ын ашиг сонирхолыг хамгаалан зүтгүүлэгч, Украины үндэсний эрх ашгийн эсрэг хорлон саатуулах ажиллагаа байнга явуулсан хэрэгт 2022 онд Украины Аюулгүйн Алба түүнийг баривчлан хорьж байгаад Орост олзлогдоод байсан Украины Азовын дайчдаар Путины хүсэлтээр сольж, ОХУ-ын ивээлд хүлээлгэн өгсөн байдаг!!! Монгол ч Украинаас юугаар дутахав дээ???

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.183.204

камбожийн компани ялсан бол юу ч гэхэв дээ???

Avatar

Нэргүй 2024-10-03 202.126.89.233

монголын олигархуудын зодоон явагдаад салбарын сайд нь хүртэл оролцоод байгаа сураг чимээ ордны тамхины цэгээс дуулдаад удаж байна

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.161.103

Зориуд гацааж байна. Кремлээс л чиглүүлж байгаа байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.185.89

Тэгэлгүй яахав,Кремлийн суурин төлөөлөгч Женко Баттул га,10%-ийн Даваасүрэн нтр гээд хугацаа дуусч бгаа ноход ч бна, саяхан томилогдсон САмарсайхан нтр ч бна…эд нар чинь духан дээрээ "эх орон" гэж биччихээд л кармаандаа салаавчтай л зогсож байгаа ш дээ !

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.160.34

Яг айхтар онож хэллээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж