Хавар болон намар бүх нийтээр мод тарих өдрүүдийг орон даяар зохион байгуулдаг. Тэгвэл энэ намрын мод тарих арга хэмжээг аравдугаар сарын 5-26-ны өдрийг дуустал зохион байгуулахаар болжээ. Энэ жил улаанбаатар хотод дараах 10 байршилд мод тарих юм байна.
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн
- Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.
- Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.
- Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.
- Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.
- Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.
- Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам.
- Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"
- Богд хаан уул ДЦГ -Уул уурхайн байгууллагууд
- Тэрбум мод сан гэсэн байршлуулад тус тус тарих аж.
Мөн иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зусландаа мод тарих боломжтой. Мөн сургууль цэцэрлэгийн байгууллага, аж ахуй нэгжүүд өөрийн эзэмшлийн талбайн 20 хувьд ногоон байгууламж бий болгох зорилгоор мод тарихыг нийслэлийн Байгаль орчны газраас уриалав. Мод тарьсны дараа арчилж ургуулах нь хамгийн чухал тиймээс иргэд модоо тарьчхаад орхих бус цаашид байнга арчилж, хамгаалахыг мөн сануулав.
Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөөд буй. Тэгвэл 2021 оноос хойш нийт 41.5 сая мод тарьсан байна. Үүнээс Сэлэнгэ аймаг хамгийн их буюу 4.7 сая мод тарьж ургуулжээ.
"Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тус хөдөлгөөнд нэгдэж мод тарьж, ургуулж байгаа юм. Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ уг хөдөлгөөн эхэлснээс хойш 3.4 сая мод тарьж ургуулсан. 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулахаар төлөвлөөд буй. Мөн ЭТТ хувьцаат компани 330 мянган мод, "Энержи ресурс" компани 150 мянган мод,"Таван толгой" ХК 12 мянган мод, Оюу Толгой ХХК 220 мянган мод тус тус тарьж ургуулаад байгаа аж.
Мод тарихад хэрэгтэй зөвлөмж:
1. Модны тарих нүхыг ухах, бэлдэх
-Модны нүхийг ухаж бэлтгэхдээ угаас ул хөрстэй байдгийг харгалзан нүхний хэмжээг 70см-90см голчтой, 50см-80см гүнтэй нүхийг ухаж бэлтгэнэ. Хуучин шороог болж өгвөл хэрэглэхгүй байх нь чухал. Учир нь хуучин бохир, үржил шимгүй, бүтцээ алдсан шороо, хөрсний үүрэг гүйцэтгэж шинэ суулгацыг цааш ургаж төлжихөд хангалттай шим тэжээл өгч чаддаггүй байна. Иймд мод тарихад хэрэглэгдэх хар шороо, элс, 2-3 жил өнжсөн хөх бууц зэргийг бэлтгэх, мод тарих хүрз, жоотуу, шуудай, хувин зэрэг багаж хэрэгсэл, мод услах ус зэргээ бэлдсэн байх шаардлагатай.
2.Модыг суулгах
-Мод тарих нүхэндээ 50 хувьд нь хар шороо, 30 хувьд нь элс, 20 хувьд нь хөх бууц сайтар хольж хөрсөө бэлдэнэ. Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, гишиглэн шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө. Тарьсан модны үндэс нугалараагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Тарьц, суулгацыгнүхний ёроолд хэтэрхий гүн суулгаж болохгүй. Модны үндэсний хүзүү нүхний ирмэгийн төвшнөөс 10-15 см доор байрлах нь зөв.
3. Модыг услах
-Мод, сөөгийг ургуулахад хамгийн чухал зүйл бол усалгаа юм. Шанагаар услах, хайрцаглах аргаар услах,тогоогоор услах гэх мэтийн аргууд бий. Модыг тарьсан өдөртөө 50-60 литр, сөөгийг 20-30 литрусаар заавал услах шаардлагатай. Усалгааг өглөө, орой хийдэг. Анх суулгасан модны иш орчим хэт даралттай усаар усалж болохгүй. Усалгааг нүхний дотор талын ханыг дагуулан зөөлөн услах хэрэгтэй.
Нэргүй 2024-10-03 66.181.191.23
Худлаа нэг өдрийн ажил алж хүчээр баахан хүн ууглуулж нэг нэг мөчир суулгасан болоод зүгээр ухсан нүхнийхээ саарал шороогоор булаад ганц хувин ус хийгээд орхидогоо болимоор юмаа. Тэгээд энэ муухай юманд нь оролцохгүй гэхээр цалин мөнгө хасна пиздаааа.
Зочин 2024-10-03 103.212.118.254
НҮБ ийн индэр дээрээс 1 тэрбум мод гээд тунхаглаад байсан Хүүкийн мод юу болсон бэ тарьсан нэгийг дулааны шугам солино гээд л бут бусаар нь тасдаад хаясан байсан Өвөр монголыг хар даа яаж мод тарихыг үнэн утгаар нь хийж байхад сүр дуулиан болж тавьсаныг тасдаад л хаядаг улс манайхаас өөр хаана ч алга даа хариуцах эзэнгүй эмгэнэлтэй төр гэж
зочин 2024-10-03 66.181.178.147
Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байдаг Байгалийн түүхийн музейн баруун талд газар чөлөөлсөн талбайд
тарьсан шиг арчаагүй мод тарих юм бол ямар хэрэг байна. Тэрний оронд хүүхдийн сагсны талбай байгуулчихгүй.