Өмнөд Солонгос Мягмар гаригт болсон Зэвсэгт хүчний баярын өдрийн хүрээнд хамгийн хүчирхэг баллистик пуужин болон олон төрлийн шинэ зэвсгээ танилцууллаа. Мөн тус улсын ерөнхийлөгч "Эдгээр зэвсгүүд нь Хойд Солонгосын онилох чадвартай бөгөөд тус улс цөмийн зэвсэг ашигласан мөчид сүйрэх болно" гэж мэдэгджээ. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн сард Хойд Солонгос уран баяжуулах үйлдвэрээ нээж, пуужингийн туршилт явуулсныг эсэргүүцэж, сануулга өгөх гэсэн зорилгоор явагджээ.
Ерөнхийлөгч Юн Сук Ёол хэлэхдээ "Хойд Солонгос цөмийн зэвсэг ашиглаж, туршилт явуулсаар байх юм бол манай орны болон АНУ-ын холбоотон орнуудын цэргийн эрс шийдэмгий хариу үйлдэлтэй тулгарах болно. Тэр өдөр Хойд Солонгосын дэглэм сүйрэн унах болно. Тус улс цөмийн зэвсгээр өөрсдийгөө хамгаална гэх төөрөгдсөн бодлоосоо салах ёстой" гэсэн байна. Ёслолын үеэр Өмнөд Солонгосын арми 340 орчим цэргийн техник, зэвсгийн системийг олон нийтэд үзүүлэв.
Үүний дунд хамгийн хүчирхэг Хюнму-5 баллистик пуужин байсан бөгөөд энэ пуужин нь дэлхийн гүнд нэвтэрч, Хойд Солонгосын газар доорх бункерүүдийг устгаж чадах 8 тонны даацтай ердийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай юм.
Өмнөд Солонгос улсын хувьд анх удаа олон нийтэд ямар төрлийн пуужин эзэмшдэгээ харуулж буй үйл явдал боллоо. Түүнчлэн, ёслолын үеэр АНУ алсын тусгалын "B-1B" бөмбөгдөгч онгоцоор нислэг үйлдэж, холбоотон орнууддаа аюулгүй байдлын чадвараа батлан харуулсан байна. Мөн хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоцнуудаа нисгэжээ.
Япон Солонгос 2024-10-03 139.5.216.207
Япон солонгос хоёрыг басах хэрэггүй Самсунг Тоёота хоёр үйлдвэрийг зэвсгийн мангас болгож хувиргахад 7 хоног л хангалттай гэж үздэг юм билээ.
РАВДАН 2024-10-03 66.181.178.62
Өмнөд солонгос монголын найз
Нэргүй 2024-10-03 202.126.89.236
бас хойд солонгос ч манай найз.
Цог Мн 2024-10-03 66.181.161.177
ха ха. гоё шаалаа. өмнөд манай найз биш ээ.
Нэргүй 2024-10-03 59.153.114.132
delhiin gun ruu orj delhiig sonoohni dee ha ha gazriin gun bailguidee
Нэргүй 2024-10-03 66.181.186.56
bunkerbuster