АНУ-ын Тагнуулын төв мэдээлэл цуглуулагчаар Хятад, Иран, Хойд Солонгосоос ажилтан элсүүлж байна. Тус байгууллага өмнө нь Оросоос мэдээллийн ажилтан элсүүлж байв.
Ажилтан элсүүлэх зарыг Тагнуулын төв газрын албан ёсны "Х", "Фэйсбүүк", "Инстаграм", "Телеграм", "Линкедин" болон "Дарк Вэб" хаягуудаар нийтэлжээ. Ингэхдээ мандарин, фарси, солонгос буюу тухайн улсуудынх нь эх хэлээр нийтэлсэн байна. "Бидний хүчин чармайлт өмнө нь Орост амжилттай хэрэгжсэн. Авторитар дэглэмтэй бусад улсын хүмүүс биднийг аливаа бизнест нээлттэй гэдгийг мэдээсэй гэж хүсч байна" гэж Тагнуулын төв газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
"YouTube"-д нийтлэгдсэн мандарин хэл дээрх бичлэгт зааварчилгааг бичмэл хэлбэрээр харуулжээ. Мөн "VPNs" эсвэл "TOR" сүлжээ ашиглан Тагнуулын төв газартай албан ёсны цахим хуудсаар нь холбогдохыг зөвлөсөн байна. Сонирхсон хүмүүс нэр, байршил, холбоо барих хаяг зэрэг мэдээллээ илгээнэ. Тагнуулын төв газраас эргэж хариу өгөх эсэх нь харин тодорхойгүй, цаг хугацаа шаардагдаж магадгүйг сануулжээ.
Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю үүнийг "Бээжингийн эсрэг зохион байгуулалттай, системтэй худал мэдээлэл түгээх кампанит ажил явуулж байна. Хятадын ард түмэн болон Коммунист намын хооронд хагарал үүсгэх, ойр дотно харилцааг нь сулруулах гэсэн оролдлого бүтэлгүйтэх нь дамжиггүй" гэжээ.
Оросын Элчин сайдын яам болон Ираны НҮБ дахь төлөөлөгчийн газар тайлбар өгөөгүй байна.
Хятад улс Орос, Ирантай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутагт цэргийн хүчээ зузаатгах болсон. Тиймээс АНУ-ын Тагнуулын төв газар тагнуулын мэдээллээр цангаж байгаа гэж үзэж байна. АНУ-ын тагнуулын байгууллагынхан Орос, Хятад, Иран, Хойд Солонгосыг "хатуу бай" буюу засгийн газарт нь нэвтрэхэд хэцүү улс гэдэг. Тус тагнуулын төв 2022 оноос оросуудыг элсүүлж эхэлсэн байна.
Зочин 2024-10-03 202.9.46.12
за ер нь энэ бол улс орны дотоод хэрэгт оролцож бгаа асуудал.цаашилбал т*******т үйл ажиллагаа ч хийгдэх боломжтой.дотоод үймээн самуун гаргах зорилготой юм бна.
Нэргүй 2024-10-03 66.181.184.39
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!
зочин 2024-10-03 202.9.46.181
Монголоос элбэгдорж, сайхан билэг, сахал эрдэнэбилэг, удаанжаргаал гээд мөн ч олон хүн элссэн дээ…..тэд төрийн нууцыг аль эрт
зараад идчихсэн…гэтэл монголын төр тэднийг яаж ч чадахггүй амаа ангайгаад сууж байдан… монголд нууц гэж байхгүй болсон ….