Хөрөнгө оруулалтын аварга "Fidelity"-ийн тооцоолсноор "Twitter" гэж нэрлэгддэг байсан "X" платформын зах зээлийн үнэлгээ хоёр жилийн өмнөх үеэс 80 хувь буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь Элон Маск 2022 оны аравдугаар сард 44 тэрбум ам.доллароор худалдаж авснаас хойш үнэлгээ нь буурсан гэсэн үг юм. "Fidelity" нь компанийн үнэ цэнийг ажиллах орчин, ажилчдын гүйцэтгэл хэр байгааг хянаж хувьцааны үнэлгээ гаргадаг.
"Fidelity’s Blue Chip Growth Fund"-ийн Ням гаригт гаргасан тайланд дурдсанаар, наймдугаар сарын эцсийн байдлаар "Х" платформын хувьцаа ердөө 4.2 сая ам.долларын үнэтэй байв.
Энэ нь долдугаар сарын хувьцааны үнэлгээнээс 24 хувиар буурсан үзүүлэлт юм. Элон Маск 2022 оны аравдугаар сард худалдан авснаас өмнө болон хойшхи үзүүлэлттэй харьцуулахад 19.66 сая ам.долларын үнэлгээнээс 79 хувиар буурсан байна. Одоогийн байдлаар "X"-ын хувьцаа 9.4 тэрбум ам.доллар гэж тооцож, Элон Маск үр ашиггүй хөрөнгө зарцуулсан гэж "Fidelity" үзэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар "X"-ийн үнэ буурч байгаа нь зар сурталчилгааны орлого багассанаас үүдэлтэй аж.
Холбоотой мэдээ