43 настай Сара Вилкинсон таарч тохирох хүнээ олоогүй тул өөрөө өөртэйгөө мөрөөдлийн хуримаа хийгээд нэг жил болж байна. Тэрбээр есдүгээр сарын 30-ны өдөр хуримын нэг жилийн ойгоо цэцэг, дарс, стейктэй тэмдэглэв.
Жилийн өмнө болсон хуриманд түүний ойрын хүрээллийн 40 хүн оролцжээ. Ийн тэмдэглэж буй нь "Би өөрөөрөө хангалттай сайн байна. Өөрийгөө бүрэн бүтэн болгохын тулд хэн нэгэнтэй байх шаардлагагүй" гэдгээ харуулах зорилготой байв.
"Таарч тохирсон сайхан хүнээ олчих юм бол үгүй гэж хэлэхгүй. Гэхдээ тийм зүйл болохгүй байсан ч ялгаагүй л бүх юм зүгээр. Хүмүүс нөхөр, хүүхэд, байшинтай болох ёстой мэтээр програмчлагдчихсан байдаг. Гэвч амьдрал үргэлж тийм байхгүй шүү дээ" гэж Сара Вилкинсон хэлжээ.
Сара Вилкинсон хуримандаа 10 мянган фунт стерлинг зарцуулж байжээ. Мөн гэрлэлтийн 14 тангараг өргөсөн байна.
Анх түүнийг өөрөө өөртэйгөө гэрлэхэд дэлхий даяар хүмүүс янз бүрийн сэтгэгдэл хэлсэн. Харин Вилкинсон тэдний цахим сэтгэгдлийг уншихгүй байхаар шийджээ. "Зарим хүн үнэхээр бүдүүлэг байсан. Тиймээс найз нар маань түрүүлж уншаад, хамгийн сайхан сэтгэгдлүүдийг нь надад илгээсэн. Би зүгээр л муу муухайнуудыг нь хардаггүй" гэж тэр хэлэв.
Нэргүй 2024-10-03 202.126.91.241
Аргаа барахдаа солиорчээ
Нэргүй 2024-10-03 66.181.185.89
Уул нь дэлэн хөх сайтай, муугүй амьтансанж…
Нэргүй 2024-10-03 66.181.190.44
согтуу балай