Сонгууль 2024: Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн статистик

Сонгууль 2024: Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн статистик

Сонгууль 2024: Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн статистик

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгууль ирэх долоо хоногийн Баасан гаригт /2024.10.11/ болно. Орон нутгийн сонгуульд 12 нам, эвсэл, тэдгээрээс аймаг нийслэлд 1992, сум, дүүрэгт 15283 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд нийт 17 мянга гаруй хүн нэр дэвшин өрсөлдөж байгаас хамгийн олон буюу 7184 хүнийг Монгол Ардын нам нэр дэвшүүлсэн бол Шинэ Нэгдсэн эвсэл болон Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намууд тус бүр нэг хүн нэр дэвшүүлжээ.

Сонгогчийн саналыг тухайн өдрийн 07:00-20:00 цаг хүртэл авна. Санал авах өдрийн 20:00 цагт сонгогчийн бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа энэ цагаас өмнө авсан бол сонгогч саналаа өгөх боломжтой. Сонгогчдын саналыг өгөх дарааллын тухайд:

  • Иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтан сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
  • Хэсгийн хорооны гишүүнд сонгогчийн бүртгэлийн хуудсыг өгч саналын хуудас хүлээн авна.
  • Саналын хуудас аваад сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна.
  • Санал бэлтгэх бүхээгт очиж, саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийнэ.
  • Саналаа өгөхдөө өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх дугуйг тусгай тэмдэглэгээний үзэг ашиглан дүүргэн будна.
  • Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
  • Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтсанд хийж, санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

Сонгуулийн ерөнхий хорооноос Орон нутгийн сонгуультай холбоотой гаргасан статистик мэдээллийг хүргэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Vffdd 2024-10-03 202.9.40.130

Нам төрд шигдсэн хулгайч манж х***а хог шааруудыг зайлуул нүүдэлчдыг дарлаж амьдралыг шийдэж байх санаархл их бузрууд үлдэгдэргүй зайлуулдгийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж