Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр орон даяар зохион байгуулагдана. ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Тэгвэл нэр дэвшигчид өөрсдийн танилцуулга бүхий сурталчилгааны самбарыг явган хүний зам, гудамж талбайд байрлуулсан байгаа юм. Энэ нь явган зорчигч явахад төвөгтэй нөхцөл байдалтай, эвдэрч гэмтсэн байгааг иргэд шүүмжилж байна.
Хотын стандартад явган хүний зам дээр зарын самбар байршуулах боломжгүй ажээ. Нэгэнт гудамж талбайд зарын самбар байрлуулсан үед шалгалт хийж холбогдогчийг олж тогтоон тав хоногийн дотор буулгах шаардлага хүргүүлдэг байна. Албан бичиг хүргээд байхад буулгаагүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхийг дараагийн шатны байгууллагад хүргүүлдэг гэдгийг Хотын стандарт, хяналтын газрын ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Од хэлэв.
Тэгвэл энэ асуудлаарЦагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэрээс тодруулахад, УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуулийн үед сурталчилгааны самбарыг нэгдсэн нэг стандартаар байрлуулах ёстой гэж заасан байдаг. Харин Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өөрсдөө газраа сонгоод байрлуулах боломжтой.
Тодорхой зааж өгсөн байршил байхгүй. Гэхдээ явган зорчигч болон замын хөдөлгөөнд саад болохооргүй байрлуулж болно" гэв.
хххх 2024-10-03 37.174.37.4
сурталчилгаа нь хэзээ хаагдах юм болдоо