“БСБ Өмнөговь Суперстор” шинэ дэлгүүр нээлтээ хийлээ

“БСБ Өмнөговь Суперстор” шинэ дэлгүүр нээлтээ хийлээ

“БСБ Өмнөговь Суперстор” шинэ дэлгүүр нээлтээ хийлээ

Монголын хамгийн анхны электрон барааны төрөлжсөн дэлгүүрийг нээж байсан БСБ Групп компани нь 1991 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл 33 жилийн турш дэлхийд нэр хүндтэй 80 гаруй брэндийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэлэг дизайнтай электрон бараа, компьютер, гар утас, гэрийн тавилга болон оффис мебелийг хэрэглэгчиддээ санал болгон худалдаалж байна.

БСБ Групп компани нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотуудад 20 салбар дэлгүүртэйгээр жижиглэн худалдааны үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жилээс жилд хэрэглэгчиддээ улам ойртон, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлсээр байдаг билээ. Үүний нэг илрэл болж Өмнөговь аймгийн төвд өөрийн байранд 1000м2 үйлчилгээний талбай бүхий электрон бараа болон гэрийн мебелийн “БСБ Суперстор” шинэ дэлгүүрийнхээ үүд хаалгыг 9-р сарын 19-ний билэгт сайн өдөр нээлээ.

Ингээд Даланзадгад хотын оршин суугчид Говь Ресиденс хотхоны худалдааны төвд байрлах БСБ дэлгүүрээр зочилж Улаанбаатар хотод худалдаалагддаг бүх төрлийн цахилгаан бараа болон тавилгаас сонголтоо хийж, хүргүүлэн авах боломжтой боллоо.

Өмнөговь аймгийн эрхэм иргэд та бүхнийг БСБ Суперстор дэлгүүрт тавтай морилохыг урьж байна.

Харилцах утас: 7509-4004

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж