Нийслэлийн авто замын түгжрэл үе, үеийн Засаг дарга нарын толгойны өвчин болсон. Түгжрэлийг бууруулах олон "шийдэл" ярьж, төсөв мөнгө зарцуулдаг ч үр дүн муутай үлддэг. Түгжрэлийг бууруулах нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын шинэ төлөвлөгөөний нэг хэсэг нь их сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх. Энэ талаар тэрбээр "Дэд төвүүд рүү их сургуулиудыг гаргахаар төлөвлөсөн. Эхний ээлжид Сэлбэ дэд төв буюу Сэлбэ голын эрэг дээр Соёл урлагийн их сургуулийг гаргах саналаа холбогдох салбарын яам руу хүргүүлсэн. Нийслэл дэд бүтэц, газрыг шийдэж өгнө, кампус байдлаар зохион байгуулна. Баянхошуу дэд төв рүү Техникийн их сургуулийг гаргана" гэж байлаа.
Үнэндээ омоохон зах худалдааны төв, их дээд сургуулийг хотын төвөөс нүүлгэх, шилжүүлэх талаар жил бүр ярьдаг. Төлөвлөгөө гаргасан, зургаа боловсруулна, ойрын хугацаандаа эхний бэлтгэл ажлыг хангахад бэлэн болсон гэдэг ч цаасан дээрх нь биелээгүй хэвээр. Өөрөөр хэлбэл Засгийн газрын жил бүрийн хуралдаанаар хотоо чөлөөлөх, хүн амын нягтралыг сааруулах төлөвлөгөөг танилцуулдаг ч их, дээд сургууль гэхчлэн томоохон нүүлгэн шилжүүлэлт нь хойно нь хоцорсоор л байгаа юм. Зарим их сургуулийг шилжүүлэх асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьж буй. Хамгийн анх 2010 онд нүүлгэх ажлын талаар мэдээлэл гарч, Засгийн газраас 2017 онд их, дээд сургуулиудыг чиглэл, чиглэлээр нь захын дүүрэг, орон нутагт шилжүүлэх ажлыг судалж, бодлого боловсруулж танилцуулахыг тухайн үеийн Боловсролын сайд Г.Чулуунбаатарт даалгаж байв. Үүний дараагаар хэд хэдэн тогтоол, шийдвэр гарсан ч мөн л цаасан дээр үлдэв.
2010 ОНД “ИХ СУРГУУЛИУДЫГ ХОТХОНООР ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ" БАТАЛЖ БАЙВ
Засгийн газрын хуралдаанаар их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлийг 14 жилийн өмнө баталсан. Тодруулбал, “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авах, үүнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох яамдын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байдаг. Ингэхдээ эхний ээлжид Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Налайх дүүргийн зүүн урд хэсэгт “Шивэрт”-ийн хөндийд 1000 гаруй га газарт “Оюуны” дагавар хот байдлаар “Силикон вээлий”-гийн хамт байршуулахаар чиглэлд тусгаж.
Мөн төрийн бус өмчийн сургуулиуд 5-10 мянган оюутантай болон нэгдэж, нийлсэн тохиолдолд төрөөс дэмжлэг үзүүлж газар олгохоор төлөвлөсөн байдаг.
Үүнээс гадна геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд “Эрдэнэт” ХХК болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах, Ховд аймаг дахь “Ховд” их сургуулийг баруун бүсийн, Дорнод аймгийн “Дорнод” дээд сургуулийг зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон, Дархан-Уул аймгийн төвд техникийн чиглэлийн их сургууль байгуулж хөгжүүлэхээр чиглэлд тус тус тусгасан байдаг аж.
2017 ОНД ИХ СУРГУУЛИУДЫГ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР НЬ ЗААГЛАЖ ХОТООС ГАРГАХЫГ СУДЛАХ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны хуралдаанаар тухайн үеийн хотын дарга С.Батболд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсний нэг нь “Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах” ажлыг судалж, хэрэгжүүлж эхлэх гэдгийг онцолсон байна. Улмаар их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар санаачилга гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуунбаатарт хамтран ажиллах санал хүргүүлж.
Хамтран ажиллах саналд, төвлөрлийг сааруулах чиглэлээр Улаанбаатар хотын зүгээс шинэ бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатайг тусгаж, үүний нэг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр нь харгалзан, үе шаттайгаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлдвэр хөгжсөн орон нутаг руу шилжүүлэхийг илэрхийлжээ.
Тухайлбал, Дархан, Эрдэнэт хотууд болон газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байна.
Мөн энэхүү албан бичигтээ Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран ойрын хугацаанд байгуулахыг хүсч, ажлын хэсгийн талаарх саналыг ч боловсруулан хүргүүлсэн байдаг аж.
СУДАЛГААНЫ АЖИЛ 2019 ОНД ЭД ӨРНӨВ
УИХ-ын 2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлын явцын талаар хэлэлцсэн байдаг. Тухайн үеийн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг, их, дээд сургуулийн ашиглалтын өмнөх захиргаа гэж байгуулаад гурван тэрбум төгрөгөөр судалгаа хийгээд судалгааны дүнг гаргаад л ажил зогссон юм билээ.
Одоо бид судалгааны их сургууль байгуулах, нэгтгэх, хотын төвийн сургуулиудыг нүүлгэх, кампус маягаар зохион байгуулах ажил судалгааны шатанд явж байна.
Сайд асан Ё.Баатарбилэгийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албан тушаалыг хашиж байсан бөгөөд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг хотоос гаргах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж байсан юм.
НҮҮЛГЭЛТИЙГ ХААИС-ААС ЭХЛҮҮЛЭХЭЭ ЗАРЛАЖ БАЙВ
Боловсрол шинжлэх ухааны дэд сайд асан Г.Ганбаяр Хөдөө аж ахуйн их сургуулийг 2021 онд Дархан руу нүүлгэх талаар салбарын цахим шилжилтийн талаар танилцуулахдаа 2020 оны аравдугаар сард мэдээлэл хийж байж. Тэрбээр, өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан ба энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байв. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур руу шилжүүлэх боломжгүй гэж үзэн, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ.
ХААИС-ийг ирэх 2021 онд Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тухайн чиглэлд элсэлт аваагүй. ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ.
Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна. Бүгд л орлогоо бодож бизнес эрх зүй, удирдлагын ухаан зааж байна. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ” гэж байсан юм. Гэвч тус ажил мөн л 100 хувь бодит болж чадаагүй.
Л.ЭНХ-АМГАЛАН СУРГАЛТ СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАА ТАНИЛЦУУЛАВ
Засгийн газрын 2021 роны хуралдаанаар Боловсролын сайд асан Л.Энх-Амгалан мөн л их, дээд сургуулиудтай холбоотой мэдээлэл өгсөн. Тодруулбал, орон нутагт их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоол гаргасан талаар танилцуулсан юм.
Тэрбээр, их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд буй түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө орон нутагт буй боловсон хүчнийг чадавхжуулах, цаашид бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах цогц асуудал.
Өмнө нь Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт их, дээд сургуулиудын салбар сургуулиудыг нүүлгэх тогтоол гарч байсан. Харамсалтай нь амьдралд хэрэгжээгүй. Учир нь механик шийдвэр, нүүдэл байсан гэж ойлгож болно. Асуудлыг цогцоор нь харж чадаагүй учир хөдөө орон нутагт чанартай боловсрол олгодог тогтолцоог бий болгож чадаагүй гэдгийг онцолсон байдаг.
СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛ Ч ИХ СУРГУУЛИЙГ НҮҮЛГЭХТЭЙ ХОЛБООТОЙ ТОГТООЛ, ШИЙДВЭР ТАСАРСАНГҮЙ
Их, дээд сургуулийг хотоос гаргахад эхний ээлжинд 35-50 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарсан талаар 2022 онд Боловсрол шинжлэх ухааны яамнаас танилцуулж байсан. Гэхдээ энэ ажлыг хийхийн тулд заавал төсвөөс биш өөр арга замаар шийдвэрлэх боломжууд бийг ч салбарын сайд нь онцолж байв. Орон нутаг дахь их, дээд сургуулиудын хичээлийн болон дотуур байруудын ашиглалтыг сайжруулах боломжтой. Энэ хүрээнд 2022 онд 12 тэрбум төгрөг тусгасан байдаг.
Бодит ажил болж, биелэлээ олсон нь цөөн болохоос судалгаа шинжилгээ, нооргийг бол хангалттай хийсэн гэхэд хилсдэхгүй.
Их дээд сургуулиудыг хотоос гаргах оролдлого өмнө нь хийгдэж байсан ч бүтэлгүйтсэн тохиолдол олон бий. Механик шилжилт хийх нь буруу учраас цогцоор нь шийдэхийг салбарын яам, Засгийн газраас оролдож байв. Ингэхдээ тус бүрд нь чиглэл, тогтоол, шийдвэрийг албан бичгээр гаргаж байсан. Хамгийн сүүлд л гэхэд шууд гаргах нэгдсэн зохицуулалт хийх боломжгүй тул хот дотроо дэд төвүүдэд суурилсан шилжилтийг хийж хүн амын нягтрал, түгжрэлээ бууруулах дараагийн арга замыг эрэлхийлж эхэллээ. Гэхдээ энэ нь урьд урьдын жилүүдийн төлөвлөгөөнөөс хамаагүй бодит болох боломжтойг судлаачид хэлжээ. Харин гагцхүү хэрэгжүүлж чадах эсэх нь одоо цаг хугацаанаас хамаарах нь.
Нэргүй 2024-10-03 103.212.117.21
Багш нар нь явахгүй гэдэг юм гэсээн.
Х 2024-10-03 202.126.91.240
Ард түмэн минь Үлгэрээн сонсоцгоо гэж байна л дөө
Нэргүй 2024-10-03 66.181.177.34
Хувийн сургуулийн элсэлт багасаад УИХ,ЗГ гишүүд нэг сумаар 5 туулай буудах юм
Төрийн өмчийн их сургуулиудыг хотоос хөөснөөр:
-оюутнууд нийслэд ирж сурна, нийслэлчүүд хөдөө явж сурахгүй
Хувийн сургууль нь элсэлттэй
-Доктор проф багш нар хувийн сургуульд шилжиж үлдэнэ
—УБ төв, Зайсанг чөлөөлж бетонон ширэнгэ босгож кармагаа түнтмйлгэнэ
-Жавхлан, Энхбаяр ЖДҮчид орон нутагтаа их сургууль шахаж мөнгө нэр олно гэж бодож буй
-60-70 жил хөгжсөн их сургуулиуд бутарч унана
Нэргүй 2024-10-03 202.21.111.218
ХЭЗЭЭ Ч ХИЙХГҮЙ, БАС БҮТЭХГҮЙГ БИД Ч НЭГМУУ МЭДЭЭД БАЙГАА ЮМАА
Нэргүй 2024-10-03 66.181.184.39
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
Нэргүй 2024-10-03 103.168.34.78
Ингэж ярьсаар бараг 20 жил болчихвуудаа одоо дахиад л ярьсаар энэ дарга нээрээ үнэхээр ийм МАНгар ш дээ дандаа л худлаа яринаа
Нэргүй 2024-10-03 59.153.114.82
Сургуулиудыг нүүлгэх биш нүүлгэх гээд байгаа нөхдүүд нь өөрсдөө нүүсэн нь зөв шийдэл байх оо сургуулиудыг нүүлгээд цулгуй сул газар л болгохгүй юм бол нэмэргүй дээ түгжрэл бөөгнөрөл хэвээр л байх биз
Нэргүй 2024-10-03 66.181.183.193
толгой дээрээ луйварчидаа залчихаад
Н.Адан 2024-10-03 103.212.119.251
Нарантуул, Дүнжингарав захуудыг мөн барилгын материалын захуудыг Налайх, Эмээлтэд байршуулбал түгжрэл 30-50 хувь лавтай буурна. Эд дийлэхгүй(чадахгүй) юм билээ. 100 айлын барилгын материалын захыг, Шархадны техникийн зарыг нүүлгэх гэж ярьж байснаа одоо таг дуугүй болсон.
Зочин 2024-10-03 192.82.92.42
Манай тер улсын царай ийм л бантан шуудээ!!! Суулийн 4 жилд буур самраад хаясан. Монголыг хорлосон хуулиуд гаргасан!
Нэргүй 2024-10-03 66.181.177.63
Манай удирдагч нарын мөрөөдөх нь их, түүнийгээ цаасан дээр буулгаж батлуулсанаа. ажил болчихлоо гэж өөрсдийгээ тайвшруулах нь бүр их. Сургуулиудыг нүүлгэх гэхээр Отгонбаяр сайд байхдаа Сэлбийн гүүрний хажууд оюутны байр барьчхна, 100 айлыг нүүлгэх гэхээр хятадууд хахууль атгуулчихна. Уг нь хотын түгжээг шийдэх хамгийн оновчтой арга энэ юм
Нэргүй 2024-10-03 59.153.114.222
нүүлгэж чадахгүй байж өөр хийх ажил маш их байхад
Нэргүй 2024-10-03 202.55.191.194
ТӨЛӨВЛӨГӨӨ ЗУРАГ ТӨСӨЛ ГЭЖ МӨНГӨ ШААСААР БАЙГААД 5 ДУГААР ҮЕДЭЭРЭЭ ИРЛЭЭ…
Зочин 2024-10-03 103.212.117.236
худлаа ярьж чалчиж зугаацахааболимоор юмаа
Нэргүй 2024-10-03 66.181.161.163
ЯДАЖ НАРАНТУУЛЫН ӨРГӨТГӨЛИЙН БҮХ АЙМАГ РУУ АЧАА АЧДАГ КАРГОГ ХОТЫН 2 ЗАХ РУУ ГАРГАХААС ТҮГЖРЭЛ БАГАСНА.
Нэргүй 2024-10-03 66.181.185.89
Мөрөөд мөрөөд, мөрөөдөлтэй байж хөгжил дэвшилд хүрдэг жамтай юм шүү !
Нэргүй 2024-10-03 203.17.23.197
Төв аймагруу нүүлгэвэл бүтэж магадгүй. Багш нар нь хотоос гэрээ нүүлгэх шаардлагагүй болно
зочин 2024-10-03 192.82.66.139
НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЫГ СОЛИХОД НИЙЛБЭРИЙН ЧАНАР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ОРОН НУТАГ РУУ МОБИКОМ,НОМИН, СИ ЮУ, КоКО КОЛО, зэрэг АЖЛЫН БАЙР ИХТЭЙ ҮЙЛДВЭР, Нэр ХҮНДТЭЙ 10 ЖИЛИЙН СУРГУУЛЬ ЭМНЭЛЭГ, БУСАД ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨӨД ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫн ХАМТ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ. өөрөөр хХЭЛБЭЛ АР ГЭРИЙХ НЬ АЖЛЫН БАЙРТАЙ ХАМТ ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 2024-10-03 210.148.94.144
Коммунизмд байгаа юм шиг дураараа ш*** юм аа. Хувийн хэвшил ашигггүй газарлуу нүүвэл дампуурдаг гэдэг эргүү толгой чи ойлгох уу%
Зочин 2024-10-03 66.181.181.125
Бид нар 1990 оноос хойш Хувий хэвшлээ хамгаалж дэмжээд монгол улсаа дампууруулж устгах замаар явж байна. Энэ бол монгол улсыг байлдан эзлэх хамгийн амархан арга.