"Нэг иргэнд ногдох өр 40 сая руу давж байна"

"Нэг иргэнд ногдох өр 40 сая руу давж байна"

"Нэг иргэнд ногдох өр 40 сая руу давж байна"

Судлаач, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


 –Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудын зөрчлийн талаарх асуудлыг та байнга хөнддөг шүү дээ. Төсвийн шинэчлэл, реформын гэх үгийг хууль тогтоогчид хэрэглэж, ярьж байна. Дээрх хуулиудын зөрчил төсвийн шинэчлэл,реформын хүрээнд засарч чадсан уу?

-Харамсалтай нь, үгүй гэж хэлнэ. Төсвийн тогтвортой байдлын, Төсвийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн төсөл УИХ-д өргөн барьж хэлэлцдэг байдал энгийн үзэгдэл болж хувирсанд харамсаж байна. Тогтвортой байх хуулийг хамгийн тогтворгүй болгож, үүндээ огт хариуцлага хүлээдэггүй явдал сүүлийн жилүүдэд хавтгайрчихаад байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар төсвийн хүрээний мэдэгдлийг тооцоо судалгаатай боловсруулж ирэх хоёр жилийн төсвийн төсөөллийн хамт  УИХ-аар баталснаар жил бүрийн төсвийн төсөл нь энэ хуулийн батлагдсан үзүүлэлтүүдийн хүрээнд өргөн баригдаж байх ёстой байдаг. Гэвч төсвийн төслийг дагуулан төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөхөөр өргөн барьж, төсөвтэй хамт хэлэлцэн батлах буруу жишиг тогтчихлоо. Энэ нь тус хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаа юм.

УИХ-ын 2023 оны тавдугаар сарын 31-ны өдрийн нэгдсэн чуулганаар төсвийн хүрээний мэдэгдлээ баталж дунд хугацаанд мөрдөх төсвийн голлох үзүүлэлтүүдээ хуульчилсан боловч хоёр сарын дараа тодотголоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж танигдахгүй болтол нь  өөрчилсөн. Одоо 2025 оны төсөв өргөн барихдаа үндсэн үзүүлэлтүүдээ бас дахиад өөрчилжээ.

Өөрчлөх ч гэж дээ, Засгийн газрын зарцуулах төсвийн зарлагаа хэдэн их наядаар нэмчихээр бусад үзүүлэлтүүд нь дагаад хөдөлчихөж байгаа юм. Гурдугаарт, 2022 оны  тавдугаар сард төсвийн хрээний мэдэгдэлийг хуульчлахдаа  2025 оны төсвийн нийт зарлагын хэмжээ 23.1 их наяд төгрөг байна гэж тооцсон. Гэтэл өнөөдөр 35.8 их наядын төсөл ороод ирчихэж. Өөрөөр хэлбэл, 12 их наяд төгрөгөөр алд дэлэм зөрүүтэй тоо орж иржээ. Сангийн яам тооцоо судалгаагаа алдаж хийгээд байна уу, эсвэл Засгийн газар нь дураараа дургиад байна уу гэдэг хоёр асуулт гарч ирнэ. Уул нь Монголын төр хуулиа мөрдөж ажиллах хэрэгтэй биз дээ. Эсвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа нэгмөсөн цуцалсан дээр байх. Тус хуулийг 2010 онд баталж УИХ-аар 14 удаа төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан боловч 2015 оноос бусад онуудад төсөв, төсвийн тодотгол өргөн барих бүртээ Засгийн газрын хүсэлд тааруулан засаж иржээ. ТиймээсҮндсэн хуулийн нэгдүгээр зүйл дэх “хууль дээдлэх” зарчим алдагдчихсан байна.

-УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж эхэлж байна. Ирэх онд 35.8 тэрбум төгрөгийн зарлага гаргах тооцоолол оруулж ирлээ.  Төсвийн зарлага сүүлийн жилд хэд орчим хувиар нэмэгдэв?

-Төсвийн хүрээний мэдэгдэлд 2024 оны Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 22.9 ихнаяд төгрөг байхаар баталсан боловч төсөв өргөн мэдүүлэхдээ 5 их наядаар нэмэгдүүлж орж ирээд сая тодотголоор дахин 3 их наядын зардал нэмж 30.5 их наядад хүргэсэн нь нийт дүнгээрээ 7.6 ихнаядаар төсөв нэмэгдсэн гэсэн үг. Ирэх жил 5.3 их наядаар нэмсэн төсөл орж ирлээ. 2023 оны төсвийн нийт зарлага 22.4 их наяд төгрөг байсантай харьцуулбал , ердөө хоёр жилд 60 хувь хөөсөрчээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны нийт зарлага 13.9 их наяд төгрөг байсан бол 2025 онд 35.8 их наяд төгрөгт хүрч дөрвөн жилийн хугацаанд даруй 13.5 их наяд төгрөгөөр буюу бараг гурав дахин нэмэгджээ. Төсөв нь ингэж замбараагүй тэлсэн улс дэлхийн улс орнууд дотор байхгүй. Экспортлогч биш хэрэглэгч орны хувьд төсөв данхайх нь маш их хортой үзэгдэл.

-Улсын төсөв тэлэхийн хэрээр нийгэм эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл бий болгож чадаж байна уу. Эсвэл улсын төсөв тэлэхийн хэрээр улс орны эдийн засаг тэлэх биш улстөрчдийн халаас түнтийгээд байна уу?

-Би яагаад төсвийн алдагдал, тэлэлтэд анхаарал хандуулан, онцгойлон эсэргүүцдэг юм бэ? гэхээр эсэргүүцэх олон шалтгаан байгаа ч онцгойлон 4 зүйлийг дурдъя.

Нэгдүгээрт, төсөв тэлж, төсвийн алдагдал ихэссэнээр ирэх жилүүдэд Монгол Улс гадаад өр зээл нэмэгдэж төлбөр тооцоогоо төлж чадахгүй дефолт зарлах бодит эрсдэл үүснэ.

Хоёрдугаарт, төсөв тэлж, төсвийн алдагдал ихэссэнээр Монгол банк мөнгөний бодлогоо хатууруулахаас өөр аргагүйд хүрч арилжааны банкууд Монголбанкны үнэт цаас руу хошуурч бизнест мөнгө олдохгүй зээл очихгүй эрсдэл үүсдэг. Очсон мөнгө нь илүү өндөр хүүтэй болж, эдийн засгаа “борцлох” аюул ирнэ гэсэн үг.

Гуравдугаарт, төсөв тэлж, төсвийн алдагдал ихэссэнээр эдийн засаг дах төрийн оролцоо улам ихэсч авилгажсан, үр ашиггүй тогтолцоог улам бүр өдөөдөг. Олон олон Тавантолгойн нууц гэрээ, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны, ногоон автобусны гэх шошготой дуулианууд шинээр үргэлжлэн дэлгэгдэх болно.

Дөрөвдүгээрт, төсөв тэлж, төсвийн алдагдал ихэссэнээр төгрөгийн ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт үргэлжлэх нь иргэдийн амьдрал хүндэрч аж ахуй нэгжүүд хаалгаа барих болно.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өргөн барьсан төсөв бодлогын том алдаа гаргаж байна шүү засаж залруулаарай гэж л анхааруулж байгаа юм. Түүнээс өнөөдөр надад сөрөг хүчин болж үзсэн харснаа шүүмжлээд байх зорилго байхгүй. Би аливаа асуудалд бодит статистик тоон дээр үндэслэж өнгөрсөн түүхэн үйл явдлуудтай холбож дүгнэлт хийдэг судлаач хүн. Монголын залуучууд боломж олдвол, виз олдвол гадагшаа гарахыг тэмүүлж байгаа нь бодит үнэн болсон өнөө цагт Засгийн газрын хэрэгжүүлж бодлого жигтэйхэн сайхан байна гэж худал ярьж чадахгүй.

-Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ үүднээс оны төсвийг хөгжлийн төсөв гэж тодорхойлж байна. Эдгээр томоохон төслүүд ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжих магадлал хэдэн хувь байна вэ?

-Төсвийн хөрөнгийн оруулалтын хуваарилалт, эрэмбэ, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлын зарчим алдагдсан он жилүүдийг залгаад их наядаар хэмжигдэх мега төслүүд ярих болжээ. Монголын төр ой санамжтай байх ёстой, загасны ой санамжтай байж хэрхэвч болохгүй гэсэн үүднээс ганц жишээ дурдъя. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, 2017 оны 10 сард У. Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдмагцаа гурван том төслийг ажил хэрэг болгоно гэж нийтэд амлаж байв. Үүнд, бүх санхүүжилт нь бүрэн шийдэгдсэн Улаанбаатар Дарханыг холбосон 200 гаруй км хатуу хучилттай зам, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, Газрын тос нэрэх үйлдвэр гэсэн гурван төсөл. Өнөөгийн өндөрлөгөөс харвал сая хэлсэн томоохон төслүүд ямар байдалтай явж байгааг ярих илүүц биз. Тэгвэл 14 мега төслийн хэдийнх нь санхүү шийдэгдсэн бэ гэдэг асуултаас эхэлнэ. Дээрх төслүүдэд 120 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн. Ийм хөрөнгийг Монголын төр гаргаж дийлэхгүй. Гадны болон дотоодын хувийн хэвшлийг татан оруулах нэг арга бий. Хувийн хэвшил ашиг гэдэг хөшүүрэгт суурилж үйл ажиллагаагаа явуулж, хөрөнгө оруулалтаа хийж эрсдэл нуруундаа үүрдэг. Гадны хөрөнгө оруулагч тухайн улсын авилгал ямар хэмжээнд явна,  хууль эрх зүйн орчин тогтвортой байж гадны хөрөнгө оруулалтыг дэмждэг үү гэдэг хоёр асуултыг эхлээд судалдаг. Ямар хариулт гарах нь тодорхой биз. Гурав дахь санхүүжилтийг шийдэх арга бол гадаад зээл эсвэл офтэйк гэрээгээр байгалийн баялгаа хямдхан өгөх гэсэн арга байна. Энэ нь мэдээж урд хөрштэйгээ хийх л асуудал шүү дээ. Өнөөдөр Монгол улсын Засгийн газар Хятад улсын Засгийн газраас 3.5 их наяд төгрөгийн зээлийн өртэй байгаа. Монголбанк Хятадын ардын банкнаас авсан своп хэлцлийн хоёр тэрбум ам.долларын зээлээ арваад жил луу унжиж яваа. Өөрөөр хэлбэл, нэг улсаас авах зээлийн хэмжээ лимитээ хэтэрчихсэн. Тэгэхээр офтейк гэрээ хийх л үлдэж байна. 2012 оны сонгуулийн өмнө урд хөршийн төрийн Чалко компанитай хийсэн гэрээний нүүрсийг 2019 онд дуусгавар болж асар их хэмжээний алдагдал хохирол Монголын эдийн засагт учирч байсныг сануулахгүй өнгөрч боломгүй.

Би улс орны эдийн засгийг тэлэх мега төслийг дэмжигч. Гэхдээ хэдүүлээ толгойгоо ажиллуулж, хэдэн жилийн дараа амаа барьж, ирээдүйгээсээ элдэв муу сонсохгүйн тулд өрийн хэмжээгээ нэмэхгүй улс орноо сүйдлээд хаячихгүйгээр тооцоо судалгаатай зүйл яримаар байна гэж товч хариулъя.

-Ирэх онд ДНБ-нийг 95 их наядад хүргэж, Монгол Улсын эдийн засаг найман хувиар өснө гэж эдийн засаг хөгжлийн яамнаас төсөөлсөн байна. Гэтэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болоод холбогдох байгууллагуудын таамаглалаас харахад хаана ч ийм тооцоолол алга. Та юу гэж харж байна?

-Өнгөрсөн гурван жил манай улсын инфляц хоёр оронтой тоонд байв. Дэлхийд гурван жил дараалан өндөр инфляцтай байсан улсын тоонд Венесуэл, Шри-Ланк болон Африкийн ганц нэг улс орно. Эдийн засгийн бодит өсөлтийг хэмжихдээ үнийн өсөлтийг заавал тооцох ёстой. ДНБ-ийг зэрэгцүүлэх үнээр тооцсоноор үнийн өсөлтийн нөлөөгүй, бодит байдлаар эдийн засгаа хэмжиж чаддаг. Бараа, үйлчилгээний үнэ жилээс жилд өөрчлөгддөг, ялангуяа манай улсад төсөв, санхүүгийн буруу бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор сүүлийн гурван жил инфляц өндөр байсан. Иймээс эдийн засгийн өсөлтийг үнэн зөв тодорхойлохын тулд үнэ өсөөгүй буюу зэрэгцүүлэх суурь онтой харьцуулж гаргах ёстой. Үндэсний Статистикийн хороо хамгийн сүүлд ийм суурь харьцуулах оныг “2015 он” гэж шинэчилсэн. ДНБ-ий зэрэгцүүлэх үнийн суурийг шинэчлэх нь дэлхийн бүх улсуудад статистикийн байгууллага нь хийдэг үйл ажиллагаа бөгөөд тайлант үеийн эдийн засгийн бодит өсөлтийг харуулж чадах статистик юм. Доорх хүснэгтээс харвал нугарч хугарч өссөн зүйл огт харагдахгүй. Зэрэгцүүлэх үнээр тооцож харвал, 2015 онд ДНБ 23 их наяд төгрөг байсан. 2023 онд 68 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 45 их наядаар нэмэгдсэн гэсэн үг огт биш. Зэрэгцүүлэх үнээр тооцвол  ердөө 7 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд эрх баригчдын хэрэгжүүлсэн бодлого гэхээс илүүтэй урд хөрш маань хангалттай нүүрс худалдан авсан, дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ өндөр байсан нь 7 их наядын өсөлтийг бий болгожээ. Манай улсын байгалийн баялгийн салбар нь эдийн засгийн өсөлтийн үндсэн хэсгийг бүрдүүлэхээс гадна эдийн засгийн савлагааг үүсгэгч хүчин зүйл болдог. Түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг хэдий ч нөгөө талдаа эдийн засгийн тогтворгүй, тодорхойгүй байдлууд гарч ирдэг. Монгол Улс энэхүү тогтворгүй байдлыг удирдахад баримтлах стратегийнхаа хүрээнд эдийн засгаа төрөлжүүлэх ёстой юм. Улс төрчдийн амнаас уяатай ч ахиц олдоггүй “эдийн засгийг солонгоруулах” бодлого зөвхөн цаасан дээр үлдсэн гэдгийг миний ярьж буй статистик тоо баталж байна гэсэн үг. Сүүлийн арван жил манай улсын нийт иргэдийн гуравны нэг нь нэн ядуу байгаа гэдгийг Дэлхийн банкнаас хоёр жил тутам гаргадаг судалгаанаас харж болно. Нэг иргэнд оногдох ДНБ монгол төгрөгөөр өсөж байгаа мэт боловч, валютаар тооцсон, зэрэгцүүлэх үнээр тооцохоор нэг байрандаа гацсан гэдгийг Дэлхийн банк баталж байгаа л гэсэн үг.

-Монгол Улс 2024 онд 83 сая тонн нүүрс, ирэх онд ч мөн ийм хэмжээний нүүрс экспортлох төсөөлөлтэй байна. Гэтэл хилийн боомтуудын бойм тайлагдаагүй буюу төмөр замын гарцуудаа БНХАУ-тай холбож чадаагүй байна. Нүүрсний эрэлт хятад талдаа ийм өндөр байх боломж бий юү

-Хэдийгээр урд хөршийн эдийн засаг зогсонги байдалд орсон, үл хөдлөхийн хямрал үргэлжилж байгаа, гангийн борлуулалт муу байгаа гээд олон эрсдэл байгаа хэдий ч манай улсын 80-100 орчим сая тн нүүрс экспортлоход нэг их асуудал гарахгүй.  Төмөр замын гарц холбогдож таарна. Энэ Засгийн газар боомтуудаа хатуу хучилттай замаар холбох багагүй хөрөнгө 2025 оны төсөвт суусан. Ер нь боомтын сэргэлт гэж 2018 оны төсөв өргөн барих үеэс багагүй хөрөнгө суулгаж ирсэн нь үр дүнгээ өнгөрсөн жилээс л өгч эхэлж байгаа нь сайшаалтай.  Саяхан УИХ-ын Дэд дарга Б. Пүрэвдорж, Хятадын Ардын Их Хурлын дэд даргатай, Ганьсу  мужид Говь-алтайн Наран-Сэвстэйн боомт нээх асуудлаар үр дүнтэй уулзалт хийсэн. Тэгэхээр ойрын жилүүдэд 100 сая тн нүүрс гаргах боломж бий. Зөвхөн Хятад төдийгүй Энэтхэгийн эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Энэтхэг рүү Оросууд нүүрсээ гаргаж болоод байна. Бид яагаад болохгүй гэж. Ийм асуудлыг шийдэх тийм хүнд биш.

-Нүүрс экспортын биет хэмжээ сайн байгаа ч үнэ буурч байна. Эрсдэл бий юү?

-Эрсдэл бий. Гэхдээ дунд хугацаандаа 2013-2015 онуудад нэг тн нь 30 ам.доллар хүртэл буух эрсдэл байхгүй. Үнийн эрсдээс илүүтэй бодлогын алдаа хамгийн санаа зовоох асуудлын нэг мөн. Өнөөгийн Монголын эдийн засаг төрийн оролцоо давамгайлж төржсөн, түүхий эдэд тулгуурласан төрөлжилтгүй эдийн засгийн загвар луу улам хурдтай чиглэж байгаа. Түүхий эдийн үнэ үргэлж савладаг. Манай Засгийн газрууд үнэ өсөхөөр баруун солгойгүй цацаад, үнэ буурахаар зээлдэг үндсэн ганц арга барилтай. Өсөлт бууралтыг ирээдүйдээ хадгалах замаар дундажладаг олон улсын сайн туршлагыг оруулж ирсэн. Гэвч Төсвийн тогтворжуулалтын сан маань Засгийн газрын төсвийн алдагдлыг нөхдөг хавсарга данс болгож хувирчихсан. Үүнийг ганц статистик тоогоор баталж хэлье.

Сүүлийн арван жилд манай улс 78 тэрбум ам.долларын түүхий эд экспортолжээ. Олсон зуун төгрөгнөөсөө нэг төгрөг л хадгалж чадсан үгүйтэй сууж байна.

Гэтэл энэ хугацаанд 15 тэрбум ам.долларын гадаад өр тавьж. Өнөөдөр манай улсын нийт гадаад өр 35 тэрбум ам.доллар давчихлаа. Өөрөөр хэлбэл, нэг иргэнд ногдох өр бараг 40 сая төгрөг руу дөхөж байна. Гэтэл өнгөрсөн арван жилд нэг иргэнд бараг 100 сая төгрөг оногдох байгалийн баялгаа гаргажээ. Эндээс сүүлийн арван жилд улс орныг удирдсан удирдлагадаа ямар дүн тавихыг иргэн хүн нь шийдэх биз. Би онц муу дүн тавина.

-Төсвийн орлого төсөөлөлдөө хүрэхгүй бол алдагдлын хувь хэмжээ нэмэгдэж, гадаад өр зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Гадаад өрийн эрсдэл юу болж байна?

-Жилд манай улс ойролцоогоор өрийн төлбөр, үндсэн төлбөрт гурван их наяд төгрөг өгч байгаа. Энэ нь, 3 тэрбумаар цэцэрлэг барина гэж тооцвол жилд 1000 цэцэрлэг барих мөнгө салхинд хийсэж байна гэсэн үг. 1000 цэцэрлэгийг барих ажлын ард бараг 5000 гаруй аж ахуй нэгж бий гэж тооцвол ямар их хүний ажлын байр, ямар их өрхийн орлого үгүй болж байгааг тооцож үзээрэй. Аймшигтай тоо гарна. Ирэх оны төсвийн ном дэлгэвэл, 2023 онд Засгийн газрын өр 30 их наяд төгрөг, энэ онд 35, ирэх 2025 онд 40 их наяд төгрөгт хүрэх тооцоолол байна лээ. Өөрөөр хэлбэл, манай улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдлээ. Өрийн асуудал Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирчээ. Өнгөрсөн парламентын дарга Г. Занданшатар гадаад өрийн асуудлыг уулын оройгоос өнхөрч буй “цасан бөмбөлө”-гтэй зүйрлэж хэлсэн нь их оновчтой дүгнэлт байсан. Уруудах тусам томорч замдаа тээглэх бүхнийг хуу хаман өнхөрөх аймшигтай том “цасан бөмбөг” бол өнөөгийн манай улсын гадаад өрийн бодит байдал болчхоод байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.184.39

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!

Avatar

Зочин 2024-10-03 202.55.188.99

Нэг иргэнд ноогдох өр гээд авилгач хулгайчдын авсан мөнгийг жирийн иргэдийн хармаанаас авах гээд байх юм аа. Дэбил хэдэн түмэн нь би өртэй гээд сэтгэлдээ шингээсэн, арчаагүй түмнүүд

Avatar

Zochin 2024-10-03 122.201.31.118

tur barij hulgai hiisen gishuuded huvaaj tuluulu shaardlagatai .shuuh muuh ni shuuj chafahgui ldee.

Avatar

Зочин 2024-10-03 66.181.189.135

Энэ балай үе үе гарч ирж худлаа бурах юм. Та нарыг хэн болохыгбүгд мэднэ дээ

Avatar

Зочин 2024-10-03 202.9.46.131

Энэ бүхэн үнэн үү?

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.189.172

АН-ЫН ГЭХ ЭНЭ ЭТГЭЭД ЭЛДЭВ ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЗҮЙЛ БАЙНГА Л ХОНШИГНОЖ БАЙХ ЮМ Д АА. ҮГ ОЛДОЖ, ҮХЭР ХОЛДОНО ГЭГЧ БОЛОХ ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.160.34

"Энэтхэг рүү Оросууд нүүрсээ гаргаж болоод байна. Бид яагаад болохгүй гэж?" Яагаад гэвэл Путин ах зөвшөөрөхгүй!!! Зөвшөөрвөл Женко бидэнд хэл дуулгах ёстой!!

Avatar

Мгл 2024-10-03 202.126.89.154

АН д байгаа бас нэг балай. өөрийн ярьж байгаа юмаа ойлгоогүй л болтой

Avatar

Нэргүй 2024-10-03 139.5.217.234

Хувийн секторын өрийг хүртэл ирэгдийнхэ тоонд хуваачихдаг ЭДИЙН ЗАСАГЧ хаана хэнд хэрэгтэй юм бэ??? Ийм хүн доктор болж болдог юм бол би ч гэсэн тэр ДОКТОР нь болохоос доо ккк

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.161.163

ЗАА БИ ЛАВ АМЬТАН ХҮНД ГАНЦ УЛААН ГАПИЙНЫ ӨРГҮЙ ШҮҮ ХО ХО

Avatar

Нэргүй 2024-10-03 103.168.34.72

Рио тинто татвар төлдөггүй

Avatar

Нэргүй 2024-10-03 202.21.120.62

Төрд шургалсан наад хулгайчуудаасаа аваарай.Энд тэндгүй уулын аманд шилтгээн бариад амьдарч байгаа шүү.
Би лав аваагүй шүү.Харин ч татвараа төлөөд явж байгаа шүү

Avatar

Зочин 2024-10-03 66.181.179.76

Энэ судлаач 1 хүнд ноогдох100сая төгрөгний баялаг гадагш гаргачихаад 40 саяын өрөнд орчихлоо.тусгаар тогтнолын асуудал яригдах нь гэсэн бна үнэн бол яасн хэцүү юм бэх.

Avatar

зочин 2024-10-03 66.181.191.129

Засгийн газрийн өр АН-аас төрийн эрх уламжилж авсан бараг тэр үеийн төвшин буюу 8 тэрбум доллар орчим байгаа,Одоогийн төр гадаад зээлийг аль болох багаар авах,өндөр хүүтэйг багасгах,өрийн дарамтыг бууруулах бодлого баримталсан,Өрийн ихэнх нь ААН-үүдийнх Тэд өрөө өөрсдөө графикийн дагуу төлнө,Эс чадвал барьцаанд тавьсан хөрөнгөө хураалгана,Тухайлбал ААН-үүдийн гадаад зээлийн бараг тал хувь нь Оюутолгой ХК-ных,Мэдээллийг хүмүүст зөв хүргэ,Худал мэдээлж гүтгэж бусдыг бүү айлга

Avatar

Нэргүй 2024-10-03 5.79.66.19

ОТ-д Монгол өртэй учир 2050 хүртэл ашиг авахгүй гэсэн шүү дебилээ!

Avatar

зочин 2024-10-03 66.181.191.129

АН-д энэ мэт худал мэдээлэл цацаж,бусдыг гүтгэн,нийгмийг хуурсан,муу аргаар төрийн эрхэнд шургалах санаатай үл бүтэх этгээдүүд олон байх юм, Тэгээд төрд гарахаараа зөвхөн эрх тушаалаа буруу ашиглаж нийгмийн хөрөнгиг идэж уухыг л бодно,Эдийн засгийг сүйрүүлж,төрийн данс улайлгана, Үр ашиг муу өр зээл тавьж нийгмийг хохироож,төсвөөс хумслана,Иргэдийн амьдралыг хүндрүүлж ядуус гуйлагчдийн эгнээг өргөтгөнө,Нийгмийн бүх хөрөбнгийг өөрийн хэдхэн луйварчдын гарт шилжүүлэхийг хичээнэ

Avatar

Нэргүй 2024-10-03 202.21.104.2

АН аас төр авахад Засгийн газрын өр 4 тэрбум байсан. АН 2012 онд 2 тэрбумын өртэй Засаг авч байж. Энэ эргүү МАНгарууд самарч дууслаа

Avatar

зочин 2024-10-03 66.181.191.129

Засгийн газарт 1995 онд ердөө 2 тэрбум зээл л байсан. АН-ынхан уг зээлийг 7.5 тэрбум болгон өсгөсөн ,Энэ зээлийн зарим хэсгийг өөрсдөө цуслах гэж ийм их өр үүсгэсэн,Харин үүний нэг тэрбум орчим нь, нэгэнт гэрээ хэлцэл хийгдэж, хийх ажил нь тодорхой болсон, буцаах хүчингүй болгох боломжгүй Засгийн газар солидсоны дараа орж ирсэн зээл гэдэг нь үнэн, Гадаадын энэ зээл өсөөгүй тэр үеийн төвшинд байна,Гадаад зээл багаар авах өндөр хүүтэйг багасгах,зээлийн дарамт бууруулах бодлого хэрэгжиж байна

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.177.153

Ану болон тэдний колониудыг ардчилал гэж 30 жил дагасны үр дүн

Avatar

Нэргүй 2024-10-03 202.55.188.91

мал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж