ДЭМБ: Тамхинд тавьдаг хяналтаа ухаалаг утсанд тавь

ДЭМБ: Тамхинд тавьдаг хяналтаа ухаалаг утсанд тавь

ДЭМБ: Тамхинд тавьдаг хяналтаа ухаалаг утсанд тавь

Цахим хэрэглээ залуусын сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй учир улс орнууд янжуур тамхитай тэмцдэг шигээ ухаалаг утас болон бусад дижитал төхөөрөмжтэй тэмцэх хэрэгтэй гэдгийг ДЭМБ-ын Улс орны эрүүл мэндийн бодлого, системийн захирал Наташа Аззопарди Мускат хэллээ. Нийгэмд хор хөнөөл учруулж болзошгүй зуршлыг шийдвэрлэхэд тусалсан тамхины хууль гэх мэт эрүүл мэндийн бусад салбараас улс орнууд санаа авах хэрэгтэйг тэр онцлов.

Цахим хэрэглээ ихэсч буй учир "Ухаалаг утас бол шинэ үеийн янжуур тамхи" гэдэг үг ч гарсан.

Тамхины хэрэглээг хянахын тулд насны хязгаарлалт, үнийн хяналт, хориотой бүс зэрэг арга хэмжээг улс орнууд авч хэрэгжүүлсэн. Тиймээс үүнтэй ижил арга хэмжээг ухаалаг утсанд авч болно гэж үзэж байна. Тодорхой газруудад тамхи татах хориотой байдаг шиг дижитал төхөөрөмжүүдийн хэрэглээнд ч хяналт тавиж болно. Мөн хүүхэд гарал үүсэл, үндэс угсаа, нийгмийн байдлаас үл хамааран бичиг үсэгт тайлагдсан байх нь чухал. Ингэж байж хүүхдийг зөв мэдлэгээр хангах ба дижитал ертөнц тэднийг захирахгүй болох юм.

Европын өсвөр насныхны дунд цахим донтолт нэмэгдэж буйг ДЭМБ-ын өнгөрсөн сард нийтэлсэн судалгаа харуулсан. Европ, Төв Ази, Канад даяар 11-15 насны 280 мянга гаруй хүнээс уг судалгааг авчээ. Судалгааны дүнгээр 10 хүн тутмын нэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хэт хамааралтай байгаа нь тодорхой болсон. Түүнчлэн охидын цахим хэрэглээ хөвгүүдийнхээс өндөр байсан бол тоглоом тоглох тухайд эсрэгээрээ байжээ.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-03 59.153.115.72

Одоо тэгээд яах уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж