АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трамп болон Камала Харрис нарын сонгоод буй дэд ерөнхийлөгчид Мягмар гаригт /2024.10.01/ Нью-Йорк хотод мэтгэлцлээ.
Миннесота мужийн амбан захирагч Тим Уолз нь Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн дэд ерөнхийлөгч Камала Харрисын хамтрагч юм. Охайо мужийн сенатор Ж.Д.Вэнс ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн ерөнхийлөгч асан Дональд Трамптай хамт өрсөлдөж байна. Мэтгэлцээний эхний сэдэв нь Ойрхи Дорнод дахь хурцадмал асуудлын талаар байсан бөгөөд дипломат арга барилаар асуудлыг хэрхэн шийдэж болох талаар Уолз, Вэнс нар санаа бодлоо хэлсэн юм.
Дэд ерөнхийлөгчид горилогчдын хувьд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүнээ олон нийтэд танилцуулж, ямар төрлийн удирдагч байж чадахыг нь илтгэх үүрэгтэй. Уолзын хувьд АНУ-ын ерөнхийлөгч нь тогтвортой нэгэн байх ёстой гэж онцолсон бөгөөд энэ байр сууринд Камала Харрисын удирдах чадвар тохирно гэжээ.
Мөн АНУ-ын холбоотон орнуудын дунд энх тайван байдлыг сахиж, сэтгэлзүйгээрээ шийдвэр гаргалгүй, логик чадвараа ашиглах удирдагч бол Камала Харрис мөн юм гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Өрсөлдөгч Вэнсийн хувьд Доналд Трамп ерөнхийлөгч байх хугацаандаа дэлхийн тогтвортой байдлыг хангасан гэж онцоллоо. Учир нь Трампийн бий болгосон хориг арга хэмжээнүүд нь дэлхий дахинд учирч болзошгүй аюулт нөхцөлөөс хамгаалсан гэж Вэнс үзэж байна.
Түүнчлэн эдийн засгийн асуудлаар мэтгэлцэх үед тэрбээр АНУ-ын нэг хүнд ноогдох ДНБ буурч, инфляци нэмэгдсэн асуудлыг хөндөж, Дональд Трампийн кампанит баг энэ асуудлыг нухацтай авч үзнэ гэж амласан.
Вэнс дараа нь Уолзд хандан "Камала Харрис яагаад эдийн засгийн бууралтыг авч хэлэлцэхгүй байгааг гайхаж байна. Хэрэв дундаж давхаргын гэр бүлүүдэд зориулсан шийдвэр гаргана гэж хэлсэн бол ямар арга барилаар тэдний санхүүгийн дарамтыг багасгахаа мэдэж байх ёстой. Хачирхалтай нь тэр мэдэхгүй байна. Хоёр, гурван жилийн өмнөөс АНУ-ын дундаж давхаргын иргэд Камала Харрист энэ асуудлыг зохицуул гэж даалгавар өгсөн шүү дээ" гэж буруутгажээ.
Түүний хэлсэн зүйлсийг эсэргүүцэж Уолз "Covid-19"-ийн үеийг иш татав. Тэрбээр Дональд Трамп ерөнхийлөгч байх хугацаандаа чанаргүй зээл авч, төсвийн мөнгийг үр ашиггүй үрснээс болж АНУ-ын инфляци нэмэгдэж, өрхийн хэрэглээний зардал орлогоо давсан гэж шүүмжилсэн. Үүнийг сайжруулахын тул Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Инфляцийг бууруулах тухай хууль санаачилж, 250 мянган шинэ ажлын байр бий болгосон гэж хэлсэн байна.
Нэргүй 2024-10-03 202.126.88.223
Трамп ялж дайн дуусгах ёстой эрдэнэт хүний амь нас хамгаас чухал
Khaipi 2024-10-03 66.181.187.117
Kamala erunhiilugch boloh yostoi !
Нэргүй 2024-10-03 185.220.101.108
Цэнхэр нүдтэй царайлаг залуу бол Трамп ерөнхийлөгч болвол дэд ерөнхийлөгч болох хүн. Ногоон нүдтэй царай муутай нүдэнд хүйтэн хөгшин бол Харрисыг дагаж байгаа амьтан, ккк
Нэргүй 2024-10-03 210.148.94.144
Борвиныхоо баасыг арилгаж чадахгүй, босгоноосоо давж чадахгүй байж юун ч гадаад улсын хэрэгт том том ш****г юм бэ дээ