Зимбабвегийн үндэсний баялаг болсон "Харь хүн"

Зимбабвегийн үндэсний баялаг болсон "Харь хүн"

Зимбабвегийн үндэсний баялаг болсон "Харь хүн"

"NEWS” агентлаг энэ удаа ХҮМҮҮС буландаа нэгэн сонирхолтой түүхийн эзнийг онцолж байна. Цагаан арьстай, европ төрхтэй Кирсти Ковентри гэх бүсгүй хэрхэн Африкийн Зимбабве улсын үндэсний баялаг, алтан охин болсон талаар та бүхэндээ танилцуулъя.


ИХ БРИТАНИАС АФРИК РУУ НҮҮДЭЛСЭН НЬ

Кирсти Ковентригийн аав нь эмч, ээж нь сувилагч байсан учир залуу хосууд Африкийн хөгжил буурай, тарчиг улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, хүн амд нь туслах зорилготойгоор 1980-аад оны үед Зимбабве улсыг зорьжээ. Тэд Хараре хотод суурьшиж, нутгийн айл болсон аж. Кирсти болон түүний дүү нар бүгд нийслэл Хараре хотод төрж, өссөн бөгөөд бүгд л Африкт болосврол эзэмшсэн гэнэ.

Кирсти зургаан настайгаасаа эхлэн усанд сэлэлтийн спортыг хичээллэж, гэр бүл нь ч сайн дэмжжээ. Хөнгөн атлетикийн тамирчдаараа алдартай Зимбабве улсаас усанд сэлэлтийн шинэ од төрж байна гэхэд хэн ч итгэхгүй байсан үе. Бяцхан охин усанд сэлэлтийн спортод бусдаасаа илүү шунан дурлаж, тэндээ амьдардаг байв. Багаасаа л тэмцээний утаа үнэрлэж, өөрөөсөө хэд хэдэн насаар ахмад тамирчидтай өрсөлдөж, спортын ойлголт, ялалт, ялагдлын үнэ цэнийг бага багаар өөртөө суулгаж байсан.

Түүний хичээл зүтгээл талаар болсонгүй. Өсвөр, идэрчүүдийн тэмцээнд цахиур хагалж, олон улсын тавцанд Зимбабве улсыг төлөөлөх эрхтэй болов.

"ААВ АА, БИ ОЛИМПОД ОРОЛЦОЖ, АЛТАН МЕДАЛЬ ХҮРТМЭЭР БАЙНА"

Их Британиас гаралтай ч Зимбабвед төрж, өөрийгөөө энэ улсын нэг хэсэг гэж боддог Кирсти охины туйлын мөрөөдөл нь олимпоос алтан медаль хүртэх. Ингэхдээ Зимбабве улсын төрийн дууллыг эгшиглүүлж, далбааг нь мандуулах зорилготой. Үүнийгээ ч есөн настайдаа аавдаа хэлжээ.

Кирсти дурсахдаа "Би есөн настай байхдаа аавдаа олимпод оролцож, алтан медаль хүртмээр байна гэж хэлж байлаа. Аав минь ч надад хандан тэр хүртэлх зам бартаатай, олимпийн алтан медаль хүртэхэд ямар хэцүү болохыг тайлбарлаж өгсөн. Гэхдээ л тэр надад итгэсэн.

Аав, ээж минь хоёулаа надад итгэсэн. Миний бяцхан дүү охин ч надад эргэлзэж байгаагүй. Тэд миний мөрөөдлийн төлөө бүхнээ зориулсан. Өглөө 4.30 цагт босч, тэмцээнд явах гэж буй надад бургер хийгээд зогсдог байлаа. Тэд боломжтойгоос боломжгүй хүртэл бүхнийг миний төлөө хийсэн. Тиймээс би ч ачийг нь хариулах ёстой.

Миний эргэн тойронд надтай хамт нэг зүгт хардаг олон эерэг хүмүүс бий. Зимбабвед дасгалжуулагч Чарлес Матьесон байсан бол АНУ-д дасгалжуулагч Ким Бракин байлаа. Миний Зимбабве дахь найзууд болох Жусси, Кристио, Лорен нар болон Оберн их сургуулийн усанд сэлэлтийн багийн найзууддаа талархдаг. Би маш олон төрсөн өдрийн үдэшлэг, зугаа цэнгэлийг өнжсөн хүн. Найзуудынхаа хуриман дээр ч байж чадалгүй, гэртээ харих, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаагаа алдсан. Гэхдээ энэ золиос намайг олимпийн аварга болох замд минь хөтөлсөн юм. Би 14 жилийн өмнө олимпийн аварга болж, мөрөөдлөө биелүүлсэн" гэж 2018 онд бичиж байжээ.

ЗИМБАБВЕГИЙН ҮНДЭСНИЙ БАЯЛАГ, АЛТАН ОХИН

Зимбабвег төлөөлөн ахлах сургуулийн сурагч охин Кирсти Ковентри 2000 оны Сиднейн олимпийн усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөнө гэх мэдээ улс даяар цацагдав. Хөнгөн атлетик л гэхээс бусад спортод төдийлөн ач холбогдолгүй ард түмэн хүлээлт тун бага байсан юм. Гэтэл тэр нэгэн өдөр Зимбабвегийн ард түмний бодол өөрчлөгдөж, найдвар төржээ.

Кирсти Ковентри Сиднейн олимпийн хагас шигшээд шалгарч, энэ амжилтыг үзүүлсэн Зимбабве улсын анхны усанд сэлэгч болов. Ахлах сургуулийн охин дэлхийн шилдгүүдтэй дөрөө хоршуулан уралдаж, хагас шигшээд шалгарна гэдэг тун гайхалтай. Тухайн ондоо Кирсти улсынхаа оны шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарчээ.

Кирсти анхны олимпоосоо эргэн ирэхэд онгоцны буудал дээр ард түмэн нь түүнийг халуун дотноор угтан авч, бүжиг, дуу, бөмбөрийн чимээ энд тэндгүй хоршиж байсан гэдэг.

Ахлах сургуулиа төгссөн охин АНУ руу хүлгийн жолоо залж, Оберн их сургуульд зочид буудал ба рестораны менежментээр суралцаж эхлэв. Үүнийхээ хажуугаар их сургуулийнхаа усанд сэлэлтийн багт элсч, спортын замналаа хөсөрдүүлсэнгүй. Түүний мөрөөдөл нь олимпийн аварга болохоос гадна өөрийн гэсэн ресторанаа нээх.

Ингэж явсаар 2004 оны Афины олимп боллоо. Өндөр хөгжилтэй улсад мэргэжлийн баг хамт олны удирдлага дор дөрвөн жил бэлтгэгдсэн зимбабве охин даагаа нэхэхээр олимпод ирэв. Нийт гурван медаль хүртсэн. Ингэхдээ 200 метрийн араар далалтын төрөлд алтан медалийн эзэн болжээ.

Улс төр, эдийн засгийн хувьд хэцүү сорилттой учирсан Зимбабве улс баяр хөөр, аз жаргалд умбав. Тамирчдынхаа ачаар тус улс олон улсын анхааралд өртөж, Африк тивийн тусгаар улс гэдгээ дэлхий нийтэд зарлав.

Афинаас Кирсти нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай Хараре хотод буув.

Бээжингийн олимпод ч медалийн буухиагаа тасалсангүй. Африк охин бүр дэлхийн шилдэг нь болжээ. 2008 онд тэрбээр нэг алт, гурван мөнгөн медалийг эх орондоо авчрав. Түүний нөлөө Зимбабвед үнэмлэхүй байж, хүүхэд залуус усанд сэлэлтийн спортод дурлаж эхэллээ.

Зимбабвегийн олимпийн хороо түүнийг "Бидний үндэсний баялаг" гэж тодорхойлсон бол Зимбабвегийн ерөнхийлөгч асан Роберт Мугабе түүнийг "Алтан охин" гэж хэлээд 100 мянган ам.доллараар амжилтыг нь урамшуулжээ.

"АРЬСНЫ ӨНГӨ НАДАД ХАМААГҮЙ"

Амжилтад хүрч, алдар нэртэй болсны дараа хэвлэлийнхэн түүнээс яагаад Зимбабвег сонгосон бэ гэж байцааж эхлэв. Хариуд нь Кирсти "Зимбабве бол миний гэр орон. Би энд төрж өссөн. Энэ бол миний соёл. Би үргэлж Зимбабвег төлөөлсөөр байх болно. Арьсны өнгө надад хамаагүй. Медалийн тавцан дээр төрийн дууллаа сонсоход би өөрийгөө зимбабве хүн гэдгээрээ бахархдаг" гэв.

Угтаа цагаан арьстнууд Зимбабве улсыг хүнд үед нь хөрөнгө оруулж, газар тариалангийн бүс нутгийг нь хөгжүүлж байсан ч 2001 онд ерөнхийлөгч Мугабе тэднийг эх орноосоо албадан гаргаж, бизнесийг нь  "дээрэмдэв". Цагаан арьстнуудын тоо 300 мянгаас 30 мянга болон буурчээ. Үлдсэн цагаан арьстнууд дунд эм, эмнэлгийн хэрэгслийн бизнес эрхэлдэг Кирстигийн аав, ээж багтжээ.

ЗОДОГ ТАЙЛЖ, ДАРААГИЙН ЗАМНАЛАА ЭХЛҮҮЛЭВ

2016 оны Риогийн олимпийн дараа Кирсти зодог тайлж буйгаа зарлав. Энэ хугацаанд тэрбээр олимпоос хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, Африк тивийн түүхэн дэх хамгийн агуу, хамгийн амжилттай усанд сэлэлтийн тамирчин болжээ. Тамирчин ахуйдаа Кирсти Олон улсын олимпийн хорооны тамирчдын комиссын гишүүнээр сонгогдож, 2023 онд тус хорооны гүйцэтгэх зөвлөлд багтав.

Мөн улсынхаа залуучууд, спорт, урлаг, соёлын сайдаар ажиллаж байгаа нэгэн.

Хамгийн сонирхолтой нь Кирсти Ковентри ирэх онд болох Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Түүнтэй хамт өөр зургаан нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.177.63

Олон улсын олимпийн хороо гэж улс төржсөн баячуудад долигносон байгууллагыг толгойлох юм бол ялгаварлан гадуурхалт буурах байх. Амжилт!

Avatar

Зочин 2024-10-03 66.181.181.125

Зимбабвед очиж бөх барилдаад олимпийн аварга больёо. Чөлөөт бөх шүү.

Avatar

Нэргүй 2024-10-03 43.228.130.33

magadgui nutagtaa bsan bol busad huuhduudiin l adil usuh bsan bolov uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж