Мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа талаар бид өнгөрсөн сард мэдээлсэн.
Тодруулбал, нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Үүнд банкны хоёр, улсын бүртгэлийн газрын хоёр хүнийг яллагдагчаар татсан байна.
Ингэхдээ банкны ажилтнууд бусдын данснаас мөнгө гаргаж, улсын бүртгэлийн ажилчид нэг хүний мэдээллийг 500 мянган төгрөгөөр зарсан байж болзошгүй байдал тогтоогджээ. Одоогоор хэрэгт холбогдогчдод шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Албан бус мэдээллээр банкны ажилчид 80 гаруй хүний дансны мэдээлэл, тоон гарын үсгийг авч, их хэмжээний мөнгийг бусдын дансруу шилжүүлэн авсан аж.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.
Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр “Нэр бүхий банкны ажилчид төрийн байгууллагын алба хаагчид бүлэглэж мөрийтэй зохион байгуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард банкны ажилчид болон улсын бүртгэлийн ажилтнууд мөн нэр бүхий иргэд бүлэглэж цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж байгаа.
Одоогоор долоон хүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж, саатуулсан. Шалгалтын ажил дуусаагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэлээ.
Улсын бүртгэлийн ажилтнуудын тухайд дүүргийн хэлтэст ажилладаг байна. Банкны ажилчид нь нэр бүхий хоёр компанийн ажилчид гэдгийг мөн мэдээллээ. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах заалтаар хэргийг шалгах юм байна.
Нэргүй 2024-10-03 66.181.190.44
мафи юм биш үү
ЗОЧИН 2024-10-03 66.181.161.250
ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА ТЭГЭЭД Л ЦЭГЦЭРДЭГ.
Нэргүй 2024-10-03 124.158.123.244
Банкнууд сүүлийн үед мэдээлэл нэхсэн бичиг дээр гарын үсэг зуруулах гэж шаардаад байгаа нь нэг сэжигтэй…
Нэргүй 2024-10-03 103.215.14.2
мөриитэй тоглоом гэж зөөллөж ярьж ыайна ЭНЭ бол маш ноцтой хэрэг шүү хувь хүнии мэдээллииг дуртай хүн нь авч дансанд нь нэвтэрч мөнгөөр нь тоглоно гэдэг төриин байгууллагад итгэх иргэдиин итгэлииг алга болгох аюултай
Нэргүй 2024-10-03 202.179.11.230
Tsagdaag uurchluh heregtei, ard tumendee uilchildeg, tsalin saitai baiguullaga boloh yostoi.
зочин 2024-10-03 66.181.178.147
Энэ тоглоомыг хуулиар зохицуулмаар юм. Зохицуулахгүй болохоор далд тоглоод л байна шүү дээ.
Хүн л юм болохоор азарт байдаг биз.
S 2024-10-03 139.5.218.186
ANJSDI80955877
Зочин 2024-10-03 103.11.195.34
Банкны ажилчид нь нэр бүхий хоёр компанийн ажилчид